Николай II хааны бие хамгаалагч яагаад гэр бүлээ хамгаалж чадаагүй вэ?

Октябрийн хувьсгалын дараа маш олон хүмүүс амьдралаа бүхэлд нь өөрчлөх асуудалтай тулгарсан. Энэхүү өөрчлөлт нийгмийн бүхий л давхаргыг хамарсан гэхэд болно. Эдгээрээс Николай II хааны бие хамгаалагчаар ажиллаж байсан Тимофей Ящикагийн хувь заяа үнэхээр сонирхолтой. Ингээд Октябрийн хувьсгалын дараах Тимофейн амьдралыг сонирхоцгооё.

Николай II хааны бие хамгаалагч яагаад гэр бүлээ хамгаалж чадаагүй вэ?

Тимофей Ящикт хаан маш ихээр итгэж байсан

Хааны хамгаалалтын албанд казакуудыг 1832 оноос авч эхэлжээ. Генерал Иван Паскевич-Эриванскийн анх Николай I хаанд энэхүү санааг дэвшүүлсэн аж. Энэ цаг үеэс эхлэн хаан болон хааны гэр бүлийн хамгаалалтыг казакууд хариуцах болж, тэд бүхий л арга хэмжээ, аялал зугаалгад эзнийхээ хамт оролцох болжээ. Хамгаалагч нарыг сонгохдоо гадаад төрхөнд нь ихээхэн анхаарал хандуулдаг байсан бөгөөд хамгийн царайлаг, хамгийн булчинлаг, сахал ихтэй хүмүүс энэхүү албанд тэнцдэг байсан гэнэ.

Үүнээс гадна бие хамгаалагч нарт зориулж тусгай дүрэмт хувцас оёдог байсан бөгөөд тэд өдөр тутамдаа цэнхэр, харин баяр ёслолд улаан өнгийн хувцас өмсдөг байв. Цалингийн хувьд ХХ зууны эхэн үед 418 рубль байсан нь чамлахааргүй их мөнгө байсан юм. Мөн казакууд эздээсээ томоохон баяр ёслолын үеэр  үнэтэй бэлэг сэлт ч авдаг байжээ.

Тимофей Ящик 1878 онд Новоминскт төрсөн бөгөөд 1900 онд Ейскийн жагсаалд оролцсоноор язгууртнуудын анхааралд өртсөн юм. Тухайн үед Тимофей Кавказын цэргийн командлагч, генерал Голицыний туслах байсан аж. 4 жилийн дараа Ящик Санкт-Петербургт байрлах эзэн хааны цэргийн армид нэгдэж 3 жилийн турш ажилласан гэнэ. Ингээд тэр Кубань руу эргэн иржээ.

Тимофей Ящикт хаан маш ихээр итгэж байсан

Николай II хаан Тимофей Ящикийг өөрийн бие хамгаалагчаар сонгосон

Хувьсгалын дараа бэлэвсэн хатан хаантай хийсэн аялал

1912 онд Тимофей дахин хааны армийн гишүүн болов. Түүний алба хаах хугацаа ерөнхийдөө дуусаж байсан гэхэд болно. Энэ үед Николай II хаан Ящикийг өөрийн хувийн бие хамгаалагчаар сонгожээ. Тэрээр 1915 оны турш эзнээсээ огт холдоогүй. Харин 1916 оноос эхэлж тэр хааны ээж болох Мария Федоровнаг хамгаалж эхэлсэн байна.

Хэдийгээр хувьсгал гарч, хаант засаглал нурсан ч Ящик хамгаалагч хэвээрээ л байсан юм. Тэрээр хааны бэлэвсэрсэн хатан хаан болон бусад хааны гэр бүлийн амьд үлдсэн хүмүүсийн хамтаар Оросын өмнөд хэсгийг зорив. 1919 оны 4-р сард Ящик хатан хаан Мария Федоровнагийн хамтаар “Мальборо” хөлөг онгоцоор Крымээс явлаа. Үнэнч бие хамгаалагч тэрээр хүнд цаг нөхцөлд хатан хаанаа орхиогүй бөгөөд Англид, Данид ч өөрийн үүргийг гүйцэтгэсээр байжээ. Бэлэвсэн хатан хааны төрсөн эцэг Данийн хаан Кристиан IX байсан учир Данид ирмэгц хааны гэр бүлийнхэн түүнийг хүлээн авч анхаарал, халамжид умбуулах болсон аж.

Хувьсгалын дараа бэлэвсэн хатан хаантай хийсэн аялал

“Мальборо” хөлөг онгоц дээр буй хатан Мария Федоровна

Орос руу явсан аялал болон гэр бүлийнхний үхэл

1919 оны сүүлээр хатан хаан бие хамгаалагчдаа иргэний дайн өрнөж буй Орос улсыг зорих даалгавар өгчээ. Зоригт Ящик ямар ч асуудалгүйгээр Новороссийскийг зорьж тэндээс их гүнтний авхай болох Ольга Александровнагийн гэр бүлийг авч гарчээ. Тэд итали хөлөг онгоцоор Константинополь хүрч, дараа нь Серб, Болгарт очиж, Венээр дамжсанаар эцэст нь Копангеган орсон байна. Хэдийгээр хааны гэр бүлийнхэн бүгд аз жаргалтай байсан ч казак залуу өөрийн гэр бүлийг аварч чадаагүй болохыг хэн ч мэдээгүй аж. Тэрээр өөрийн эхнэр Марфа болон 9 хүүхдээ Новоминскт үлдээсэн байжээ. Тэднийг Дани руу авчрах гэсэн оролдлого бүтэлгүйтэж 1922 онд Марфаг хувьсгалын эсэргүү хэмээн үзэн буудаж амь насыг нь хороосон аж. 

Харин Данийн түүх судлаачид бас нэгэн өөр мэдээллийг танилцуулсан байна. Үүнд Марфа 1917 онд хувьсгалын дараахан амиа алдсан гэнэ. Үүнээс гадна тэд 9 биш 4 хүүхэдтэй байсан гэжээ. Ящикийн бага хүү сүрьеэ өвчинтэй байсан бөгөөд эцэг нь түүнийг Дани руу авч явах оролдлогыг хэд хэдэн удаа хийсэн ч гарах зөвшөөрөл авч чадахгүй байжээ. Ийнхүү хүнд суртлын үзэл арилсан ч хүү аль хэдийн хорвоог орхисон юм.

Орос руу явсан аялал болон гэр бүлийнхний үхэл

Хааны гэр бүлийг аварсан ч өөрийн гэр бүлийг аварч чадсангүй

Сайхан залуу Ящик дани бүсгүйтэй гэрлэсэн нь

Данийн иргэд Ящикийн үнэнч байдал болон өвөрмөц гадаад төрхийг шүтэн биширдэг байв. Тухайн үед Копенгагенд тогтмол улс төрийн үймээн  самуун, жагсаал цуглаан болдог байжээ. Улс төрийн үймээн дэгдэх үед Ящик хатан хааны унтлагын өрөөний хаалганы үүдэнд, гартаа буу барьж хонодог байсан гэнэ. Тэрээр хатан хаантай хамт мөөгөнд явж, төрөл бүрийн аялал зугаалга, арга хэмжээнд хамт явсаар л. Ингээд Ящик 1928 оны 10-р сарын 13-ны хүртэл буюу хатан хааныг нас барах хүртэл түүнд үнэнчээр зүтгэсэн байна. Хатан хааны дурсгалыг хүндэтгэсэн цайллага дээр тэр хамгийн түрүүнд ирсэн аж.

Тимофей сайхан залуу байсан учир дани бүсгүйчүүд тогтмол түүнд анхаарал хандуулж байжээ. Ингээд 1922 онд Тимофей нь Мария Федоровнагийн амьдарч байсан Видёр ордонд үзэсгэлэнтэй, даруухан эмэгтэй Агнес Обринктай танилцсан байна. Санаандгүй байдлаар танилцсан тэд удалгүй хайр сэтгэлийн холбоотой болж 3 жил хамт байв. Үүний дараа Тимофей бүсгүйтэй гэрлэхээр шийдэж, гэрлэхийн өмнө хатан хаанаас зөвшөөрөл хүссэн аж. Бүсгүйтэй ярилцсаны эцэст хатан хаан Ящикийг түүнтэй гэрлэхийг зөвшөөрсөн гэнэ.

Агнес Обринк орос хэлийг амжилттай сурч, сахил хүртсэнээр, Нина гэх нэртэй болжээ. 1925 онд хосууд Видёр ордонд сүй тавих ёслол хийж, ёслолд хатан хааны гэр бүлийнхэн бүгд оролцсон аж.

Сайхан залуу Ящик дани бүсгүйтэй гэрлэсэн нь

Тимофей Мария Федоровнаг түүний амьдралын эцсийн мөч хүртэл хамгаалж байсан.

Тимофей яаж ч хичээсэн Дани хэл сурж чадаагүй бөгөөд эх орондоо хэзээ нэгэн өдөр буцаж очих болно гэдэгтээ итгэлтэй байжээ. Ящик 1946 онд нас барсан бол эхнэр нь 6 жилийн дараа хорвоог орхисон байна. Тэд хатан хааны гэр бүлийн тусламжтайгаар хувийн бизнес эхлүүлж Копенгагенд дэлгүүр нээсэн бөгөөд Нина ганцаараа дэлгүүрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх гэж нэлээд хичээсэн боловч эцэст нь зарсан аж. Агнесийг нөхрийнх нь хажууд (1952) оршуулжээ.

Ерөнхийдөө хааны гэр бүлийн хамгаалалтын албанд ажиллана гэдэг эрсдэлтэй зүйл гэдгийг мартаж болохгүй. Хамгаалагчид үргэлж сонор сэрэмжтэй, анхааралтай байх хэрэгтэй. Үүнээс гадна заримдаа хамгаалагч нарын ур чадварыг үл үнэлж, хааны гэр бүлийн хамгаалагчийн албан тушаалд томилогдсондоо талархах хэрэгтэй гэж тэдэнд ойлгуулдаг байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()