Хүн төрөлхтөн Ангараг бус Сугар гараг дээр суурьших уу?

Ном зохиол, тэр бүү хэл эрдэмтэн сэтгэгчид хүртэл Ангараг бол бидний суурьших боломжтой гараг гэдгийг хүлээн зөвшөөрдөг билээ. Тиймээс ч судлаачид, тэрбумтнууд тэнд хүрч амьдрал цогцлоохын төлөө нүдээ ухахаас наагуур зүтгэж байгаа. Тэгвэл ганцхан Ангараг бус өөр гараг руу бид нүүх боломжтойг та мэдэх үү? Тэр бол Сугар юм. 

Хүн төрөлхтөн Ангараг бус Сугар гараг дээр суурьших уу?

Ангараг гарагийн гадаргуу дэндүү хуурай, цацраг туяа ихтэй учраас удаан байх нь бараг л боломжгүй зүйл. Үүний дээр шороон шуурга байнга босдог учраас амьдрал цогцлоох боломж ховор. 

Харин Сугар гарагийг бидний оршин буй дэлхийгээс хамгийн хол, тэс өөр, амьдрал бүрэлдэх боломжгүй хэмээн тооцогдсоор ирсэн. Гэтэл уг гараг дээр далай тэнгис байсан ул мөр олдсон бөгөөд эрдэмтэд “Амьдрал бий болох боломжтой байж болзошгүй” гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Гэхдээ тус гараг дээр өмнө нь далай тэнгис оршиж байсан бол маш олон сая жилийн өмнөх байсан гэх ул мөр үлдсэн ажээ.

Европын одон орон судлалын төвүүд дээрх санал дүгнэлтэд нэгдээд байгаа юм. Тиймээс Сугар гарагийг судлах тойрог замын аппаратыг маш эрчимтэйгээр ажиглалт, судалгаанд оруулсан байна. Эрдэмтэд уг аппаратаас ирсэн мэдээлэлд тулгуурлан “Сугар гараг нь дэлхийтэй харьцуулахад тэс өөр бүтэц бүхий гадаргатай ч өнгөрсөн үед уг гараг дээр амьдрал бүрэлдэх боломжтой, далай тэнгисээс бүтсэн гараг байсан” гэсэн сонирхолтой мэдэгдэл хийгээд байгаа.

Тиймээс Энэтхэг, Орос, Европын сансар судлалын хүрээлэнгүүд сүүлийн жилүүдэд тус гараг дээр анхаарлаа хандуулжээ. NASA мэдээж хоцрохыг хүсээгүй тул энэ онд багтаан 2 судалгааны хөлгөө Сугар руу хөөргөхөөр болсон гэнэ.

Сугар нь нарны аймгийн хоёр дахь, хөрст (хатуу чулуурхаг гадаргуутай) гараг юм. Сугар гараг нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай. Сугар гараг нь өглөө эрт, эсвэл нар жаргасны дараа тэнгэрт хэдэн цагийн турш харагдана. Сугар гараг нарыг 225 өдөрт бүтэн тойрох ба тэнхлэгээрээ 243 хоногт нэг эргэнэ. Дэлхий, Сугар гарагийн хоорондын зай 40 сая км бөгөөд Сугар гарагийн татах хүч дэлхийтэй ойролцоо байна.

Хүхрийн хүчил нь дэлхий дээр шингэн төлөвт байдаг боловч сугар гараг маш халуун учир хийн төлөвт оршино. Уг хүхэрлэг үүл цагт 360 км хурдтай нүүдэг. Хүлэмжийн хийн нөлөөгөөр Сугар гараг нарны аймгийн хамгийн халуун гараг болжээ.

Тэгвэл та ийм халуун орчинд яаж суурин байгуулах боломжтой юм бол гэж бодож байж магадгүй. NASA-ийн эрдэмтэд тэгвэл нэгэн сонирхолтой шийдлийг танилцуулжээ. Томоос том азот ба хүчилтөрөгчөөр (энгийн агаар) дүүргэсэн бөмбөлгүүдийг тус гарагийн гадаргуугаас 50 км-ийн өндөрт хөөргөх бөгөөд тэнд бид бүхэл бүтэн суурингуудыг байгуулах боломжтой болох аж. 50 км-ийн өндөр тус гарагийн хэм манай дэлхийтэй дүйх бөгөөд хүнд халтай бодис, цацраг зэргээс ангид байж чадах юм. Мөн хэрэглээний усаа бид гадаргуу дээрээс шүүж аваад хэрэглэхэд яг таарах гэнэ.

Олон улсын эрдэмтэд Сугар гарагийн хатуу хүчиллэг үүлнээс бичил биетний амьдралын орчныг илтгэдэг фосфин хэмээх хий илрүүлсэн талаар өнгөрсөн жил мэдээлсэн. Энэ нь манай дэлхийн хөрш гараг дээр боломжит харийн амьдралын ул мөрийг илрүүлсэн анхны тохиолдол юм.

Эрдэмтдийн баг Сугар гараг дээрх фосфины хийг Хавай дахь “Жеймс Клерк Максвелл” дурангаар анх олж илрүүлсэн бөгөөд дараа нь Чили дэх “Atacama Large Millimeter/submillimeter Array” буюу “ALMA” радио телескоп ашиглан баталгаажуулсан байна. Шинжлэх ухааны “Nature Astronomy” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд дурдсанаар судлаачид Сугар гараг дээрх галт уул, солир, аянга цахилгаан, янз бүрийн химийн урвал зэрэг биологийн бус эх үүсвэрүүдийг судалж үзээд амьдралын бодит хэлбэр байх боломжтой нотолгоо илрүүлээгүй ч манай гарагийн хувьд фосфины хийг хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд үржих чадвартай бактери үүсгэдэг болохыг цохон тэмдэглэжээ.

Ингээд үзвэл яваандаа бид Сугар гарагийн гадаргууг хүн амьдрах боломжтой болгож болох мэт. Гэхдээ энэ бүхэн одоогийн байдлаар шинжлэх ухааны зөгнөл хэвээр байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()