Библи дээр гардаг хүчирхэг эмэгтэйчүүд

Дэлхийн томоохон шашнуудад эмэгтэй хүний үүрэг оролцоог маш багаар тэмдэглэсэн байдаг билээ. Сонирхолтой нь Библи дээр хэд хэдэн эмэгтэйчүүдийг маш тодоор дүрсэлж үлдээсэн байдаг бөгөөд тэдний зарим нь бүр багагүй хэмжээний эрх мэдэлтэй байсан гэж гардаг байна. Ингээд та бүхэнд Библи дээр гардаг хүчирхэг эмэгтэйчүүдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Библи дээр гардаг хүчирхэг эмэгтэйчүүд

1 Мириам - Христийн шашны түүхэн дэх анхны эмэгтэй гэгээнтэн

Мириам бол Христийн шашны түүхэнд гэгээнтэн болсон анхны эмэгтэй юм. Мириамын дүү Мосе төрөх үед еврейчүүд Египтэд боолчлогдон амьдардаг байсан юм. Фараон боолууд нь дэндүү олон болж байгаад санаа зовсон учраас дөнгөж төрсөн хүүхдүүдийг хороох зарлиг гаргасан байна. 

Мириам харин дүүгээ Фараоны цэргүүдээс 3 сар нуусан бөгөөд эцэст нь аргагүйн эрхэнд Нил мөрнөөр урсган Фараоны охин дүүд өгсөн түүхтэй. Хожим нь Мосе еврейчүүдийг боолчлолоос чөлөөлсөн бөгөөд Мириам түүний амийг аварсныхаа төлөө гэгээнтэн цол хүртжээ. 

Мириам - Христийн шашны түүхэн дэх анхны эмэгтэй гэгээнтэн

2 Дебора - Христийн шашны түүхэн дэх цорын ганц эмэгтэй шүүгч

Хурц болоод мэргэн ухаантай нэгэн байсан тул Еврейчүүд Дебораг өөрсдийн удирдагчаар сонгосон байдаг. Тэгтэл зэргэлдээх Канаан улсын хаан тэднийг устган газар нутгийг нь эзлэхээр их цэрэг хөдөлгөв. Үүнийг мэдсэн Дебора 10 мянган дайчин цуглуулан Канааны цэргийг бут цохисон юм. Чухамдаа ийм хүчирхэг нэгэн байсан учраас Дебора еврейчүүдийг 60 жил удирдаад зогсохгүй хожим  гэнээнтэн цол хүртсэн байна. 

Дебора - Христийн шашны түүхэн дэх цорын ганц эмэгтэй шүүгч

3 Хатан хаан Естер - Израилийн чөлөөлөгч

Израиль улс Персийн нөлөөн олон жилийг өнгөрөөсөн. Энэ үеэр еврей гаралтай Естер Персийн хаан Ксерксийн хатан болжээ. Гэхдээ тэрээр өөрийг нь еврей учраас хүлээн зөвшөөрөхгүй хэмээн эмээж уг гарлаа нуусан байна. 

Тэгтэл үүнийг нь мэдсэн хааны нэгэн түшмэл башир арга зохион еврейчүүдийг устгах зарлиг гаргуулжээ. Аргагүй болсон Естер үнэнээ хүлээн хаанаас ард түмнийг аврахыг гуйв. Үнэн учрыг мэдсэн хаан хатнаа өршөөгөөд зогсохгүй өөрийг нь хуурсан түшмэлээ цаазалсан байна. 

Ксеркс цаашлаад хатнаа шагнах үүднээс еврейчүүдийг чөлөөлөөд зогсохгүй тусгаар улс байгуулахыг зөвшөөрөв. Ийнхүү Израилийг чөлөөлсөн Хатан хаан Естер мөн гэгээнтэн болсон юм.

Хатан хаан Естер - Израилийн чөлөөлөгч

4 Лидиа

Ромын эзэнт гүрний үед Нил ягаан өнгийг гаргаж авах маш хэцүү байсан учраас ийм өнгөтэй даавуу нь чинээлэг байдал, эрх мэдлийн тэмдэг байжээ. Лидиа хэмээх эмэгтэй энэхүү давууг зардаг байсан гэхээр нилээд чинээлэг, эрх мэдэлтэй нэгэн байжээ. Үүний хажуугаар Лидиа христийн шашинд шилжсэн анхны Ромын иргэн гэж гардаг.

Лидиа

5 Фиб

Фиб бол сүмийн номлогч болсон анхны эмэгтэй юм. Өөрөө багагүй хөрөнгөтэй байсан Фиб сүм байгуулахад нэлээдгүй хөрөнгө хаясны дээр өөрөө христийн шашинд элсэж сургааль айлдаж эхэлсэн байна. Мөн тэрээр маш чухал судруудыг хадгалж авч үлдсэн учраас өдгөө гэгээнтэн хэмээн хүндлэгдэх болжээ. 

Фиб

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()