1
Бон Жови (Bon Jovi)
Бон Жови 1989 онд Лас Вегасын нэгэн жижиг сүмд эхнэртэйгээ хурим хийж байжээ. Тэгвэл тэрээр олон жилийн дараа тус сүмд өөрийн фен нь хурим хийх гэж байгааг мэдээд сүйт бүсгүйг үдэхийг санал болгоход зөвшөөрсөн байна. Бүсгүй хурим хийж байгаадаа бус Бон Жовитой цуг алхаж байгаадаа илүү догдолсон гэнэ.
2
Клой Кардашиан (Khloe Kardashian)
Нарбе Кардаш хэмээх хүү 2018 оноос хойш Кардашианы гэр бүлийн олон арван фен хуудсыг хөтөлж ирсэн бөгөөд тус гэр бүлтэй холбоо тогтоож байжээ. Үүний хариуд Клой Кардашиан түүний төгсөлтийн үдэшлэг дээр цуг ирсэн байна.
3
Жонни Депп (Johnny Depp)
Жүжигчин Жонни Депп өөрийн хамгийн алдартай дүр болох ахмад Жак Спарровын дүрд хувиран хүүхдүүд дээр зочлох дуртай аж. Тэрээр бусдад баяр хөөр түгээхийг юу юунаас илүү хүсдэг гэдгээ хэд хэдэн удаа хэлж байсан юм.
4
Никки Минаж (Nicki Minaj)
Ники Минаж бага насаа хэцүү орчинд өнгөрөөсөн учраас чинээлэг болсон хойноо бусдад туслахыг хичээсээр иржээ. Нэг удаад тэрээр твиттер хуудсаараа дамжуулан "Дан A авдаг оюутан байна уу? Баталж чадсан нэгнийх нь сургалтын төлбөрийг даана" гэж мэдэгдсэн юм. Үргэлж амалсандаа хүрдэг Никки уралдаанаа 37 ялагчийг тодруулж сургалтынх нь төлбөрийг төлсөн байна. Цаашлаад тэрээр ялагчдад хичээлийн ном, зөөврийн компьютер болон амжилтад хүрэхэд шаардлагатай бүх зүйлийг худалдан авч өгчээ.
5
Жастин Бибер (Justin Bieber)
Жастин Бибер тэр бүр олны өмнө гараад байдаггүй билээ. Тэгвэл тэрээр нэг удаа өөрийн үнэнч шүтэн бишрэгчийн 15 насны төрсөн өдөр дээр гэнэт ирж бяцхан тоглолт хийн баярлуулсан байна.