Хөрөнгийн зах зээлд анх хөл тавьж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө

Хөрөнгийн зах зээлийн гол зорилго бол үндэсний үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалтаар дэмжиж, хөрөнгө оруулагч иргэд, байгууллагуудын хөрөнгийг өсгөн үндэсний баялаг бүтээх явдал юм. Сүүлийн үед санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх үүднээс хөрөнгийн зах зээлд оролцох хүмүүсийн тоо нэмэгдэх болсон. Харамсалтай нь ихэнх хүмүүс яг яаж хөрөнгө оруулагч болох вэ гэдгээ мэддэггүй учраас алдаа гаргах нь бий. Бид энэ үүднээс хөрөнгийн зах зээлд анх хөл тавьж байгаа хүмүүст дараах зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Хөрөнгийн зах зээлд анх хөл тавьж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө

1 Ямар хөрөнгө оруулалт хийхээ шийдэх

Хамгийн гол нь та хөрөнгийн зах зээлд хэр зэрэг оролцох хүсэлтэй байгаа вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. 

Жишээлбэл хэр урт хугацааны дараа ашиг хүртэх хүсэлтэй байгаа, хэр их хэмжээний мөнгө зарцуулах, судалгаа шинжилгээ хангалттай хийж чадах эсэх зэргээ сайтар бодож үзээрэй.

Эндээс шалтгаалж та дараах байдлаар хувьцаа авч болно.

  • Та хангалттай хэмжээний цаг хугацаа, мөнгө байгаа гэж үзсэн бол шинээр хувьцаа гаргаж байгаа буюу IPO хийж байгаа компанид хөрөнгө оруулж болно. Хэрвээ сонголтоо зөв хийж чадвал бага хугацааны дотор хөрөнгөө хэд дахин өсгөх боломжтой. Цаашлаад тухайн компани амжилтад хүрвэл үнэхээр баялаг бүтээж чадах юм. Харамсалтай нь цөөн тооны IPO ийм хэмжээний хөрөнгө босгодог учраас эрсдэл өндөр бөгөөд маш сайн тооцоо судалгаа хийх шаардлагатай. 
  • Хэрвээ та эрсдэл бага хүлээхийг хүсэж байвал аль хэдийн байр сууриа эзэлсэн компанийн хувьцаа авч болно. Ийм төрлийн хувьцаа өндөр эрэлттэй байдаг учраас зарлагдсан даруйд нүд ирмэхийн зуур дуусдаг. Дээрээс нь өндөр үнэтэй байдаг учраас IPO шиг шууд үнэлгээ нь өсөөд хэд дахин ашиг гаргана гэж байхгүй. Гэхдээ ногдол ашиг өндөр байдаг, дээрээс нь харьцангуй найдвартай учраас урт хугацааны хөрөнгө оруулалт байдлаар авч болно. 

Ямар хөрөнгө оруулалт хийхээ шийдэх

2 Хэр их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулалт хийж чадахаа тооц

Нэн түрүүнд та хөрөнгийн зах зээлд оролцох гэж байгаа бол нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийсэн даруйд шууд их хэмжээний орлого олно гэсэн зүйл огт байхгүй. Олон жил энэ салбарт ажилласан хүмүүс хүртэл алдах нь их байдаг. 

Тиймээс "Hойд хормойгоор урд хормойгоо нөхөх" гэдэг шиг өр зээл тавьж түүнийгээ түргэн хугацаанд нөхнө гэсэн хандлага гаргаж огт болохгүй.

Чухамдаа хөрөнгө оруулалт гэдэг нь дор хаяж жилийн хугацаанд үр өгөөжөө өгдөг зүйл учраас "илүү гарсан" мөнгөө л ашиглах хэрэгтэй. 

Ингэхдээ та амин хувийн хэрэгцээгээ танах бус бага багаар хуримтлуулах байдлаар хөрөнгө босгож болно. Хамгийн гол нь яарах шаардлага байхгүй гэдгийг санаарай. 

Хэр их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулалт хийж чадахаа тооц

3 Данс нээх

Үнэн хэрэгтээ хувьцаа худалдаж авахын тулд танд брокерын данс гэж нэрлэгддэг тусгай төрлийн данс хэрэгтэй болно.

Ийм дансыг нээдэг компаниуд олон бий. Мөн брокерын данс нээхэд хэдхэн минут л хангалттай. 

Брокерын данс нээх нь ерөнхийдөө хялбар үйл явц боловч брокер сонгохын өмнө хэд хэдэн зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй.

  • Дээр дурдсан шиг богино эсвэл урт хугацааны хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол тухайн брокер аль чиглэлээр мэргэшсэн болохыг шалгаж үзээрэй. 
  • Зарим брокер шууд уулзаад зөвлөгөө чөлөөтэй өгдөг бол зарим нь зөвхөн цахим үйлчилгээ санал болгодог. Тиймээс аль төрлийн үйлчилгээ сонирхож байгаагаа тодорхойл.

Данс нээх

4 Хувьцаа сонгох

Ингээд та данстай болсон бол хаана хөрөнгө оруулахаа шийдэх хэрэгтэй. Энэ бол хамгийн эрсдэлтэй шат гэдгийг аль хэдийн мэддэг болсон байх. Тиймээс дараах зүйлсийг санаж явахад илүүдэхгүй.

  • Нэг бус хэд хэдэн компанид хөрөнгө оруул. Өмнө нь хэлсэнчлэн аль ч компани амжилтад хүрнэ гэсэн баталгаа байхгүй учраас бүх мөнгөө нэг газарт төвлөрүүлэх хэрэггүй.
  • Өөрийн сайн мэддэг салбарын компанид л хөрөнгө оруулах хэрэгтэй. Ингэвэл алдаа гаргах магадлал мэдэгдэхүйц буурна.
  • Өндөр эрсдэлтэй компанийн хувьцаагаар оролдох хэрэггүй. Санхүүгийн эх үүсвэр тань баталгаатай, хөрөнгийн зах зээл дээр туршлагатай болсон үедээ л энэ талаар бод.

Хувьцаа сонгох

5 Хөрөнгө оруулалтын нууц

Хөрөнгийн зах зээлийн салбарт нэрээ мөнхөлж чадсан Уоррен Баффет "Гайхалтай үр дүнд хүрэхийн тулд та ер бусын зүйл хийх шаардлагагүй" гэж хэлсэн байдаг. 

Үнэхээр ч хамгийн өндөр үр өгөөжөө өгдөг компаниуд шууд амжилтад хүрдэггүй, харин жилээс жилд ахидаг юм. 

Тиймээс та тэрхүү бага ч гэсэн алгуурхан дэвшиж буй компаниудыг эртнээс судалж итгэлтэй болсныхоо дараа хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэгээд хувьцаагаа тэр дор нь зарах бус хэдэн жилийн турш хүлээх шаардлагатай. Ингэж чадвал та жинхэнэ баялаг бүтээгч болох юм.

Хөрөнгө оруулалтын нууц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()