1. Хэрвээ та холын зайны үсрэлт хийж байгаа бол гараа заавал савлах хэрэгтэй
Харин хэрвээ та гантел өргөж байгаа бол энэ төрлийн гарын хөдөлгөөнийг мартах шаардлагатай. Гантел өргөх үйл явц нь 2 үндсэн хэсгээс бүрддэг. Нэгдүгээрт булчин чангалах, хоёрдугаарт булчин сунгах. Тиймээс гантел өргөж байх үедээ гар дээр ирэх ачааллаа бууруулах зорилготойгоор гараа савладаг бол булчин чангалах, суллах процессийг хянаж чадахгүй. Гантел өргөх үедээ гараа тохойгоор нь нугалаад хоёр хүртэл, булчингаа сунгахдаа тав хүртэл тоолоорой. Энэ нь таны гарын булчинг хөгжүүлэхэд илүү туслах болно.
2. Ихэнхи хүмүүс гүйлтийн замны бариулыг гараараа барихад зориулагдсан гэж боддог
Хэрвээ таны гар хөлнөөсөө илүү амархан ядарч байвал таны хоёр хөлөн дээр ижил ачаалал ирж чадахгүй бөгөөд хөлний булчин хөгжүүлэлт тал дээр асуудал үүснэ. Гараараа барихгүйгээр гүйлтийн зам дээр гүйж чадахгүй бол хурдыг нь сааруулаарай.
3. Сунгалтын дасгалыг хийхдээ нэг байрлалдаа 20-30 секунд тогтож чадахгүй бол таны сунгалт үр дүнгүй болно
Үүнээс гадна хэрвээ та нуруу болон ташааныхаа булчинг сунгаж гараараа хөлнийхөө үзүүрт хүрэх оролдлогыг хийж байгаа бол өвдгөө хэзээ ч нугалаж болохгүй. Нугалсан тохиолдолд нуруу болон ташааны булчингийн сунгалт болохгүйгээс гадна та нуруун дээрээ илүү их ачааллыг авч нуруугаа гэмтээх магадлалтай.
4. Таны бэлтгэл хийдэг төхөөрөмж тогтмол завгүй байж та удаан хүлээдэг бол...
Энэ нь маш буруу зүйл юм. Та өөрийн үнэтэй цаг хугацааг үрэхээс гадна таны бие хэт хөрж, илчлэг шатах боломж үгүй болдог. Тиймээс хэрвээ ямар нэгэн төхөөрөмж хүлээж байгаа бол зүгээр зогсох хэрэггүй бөгөөд заавал ямар нэг хөдөлгөөн хийх хэрэгтэй. Жишээлбэл: Дээстэй үсрэх, хөлөө маш сайн дээш өргөж дороо гүйх гэх мэт.
5. Ихэнх хүмүүс төхөөрөмжөө хүлээж байх зуураа нэмэлтээр сунгалт хийдэг
Энэ нь маш буруу зүйл бөгөөд та нэмэлтээр сунгалт хийснээр өөрийн ачаалал даах чадварыг бууруулж, дараа нь төхөөрөмжин дээр дасгал хийх хүчгүй болно. Тиймээс дасгалын хооронд сунгалт хийх гэдэг зүйлийг ор тас мартах хэрэгтэй.
6. Дасгал хийж байх үедээ зурагт үзэх, хэн нэгэнтэй ярих зэрэг нь таны бэлтгэлд саад учруулна
Ерөнхийдөө бэлтгэл хийж байх үедээ ямар нэг зүйлд сатаарах хэрэггүй л гэсэн үг. Бусад зүйлд анхаарал хандуулснаар таны бэлтгэлийн чанар муудаж, бэлтгэл хийсний үр дүн гарахгүй.
7. Кардио төхөөрөмж ашиглаж байгаа бол эдгээр төхөөрөмжүүдэд төрөл бүрийн тохиргоо бий
Эдгээр тохиргооны зарим нь анхлан дасгал хийгчдэд, зарим нь дундаж шатныханд, зарим нь мэргэжлийн тамирчдад зориулсан гэх ангилалтай. Хэрвээ та тогтмол анхан шатыг сонгож дасгал хийвэл үр дүнд хүрэхгүй. Гэхдээ энэ нь шууд хүнд дасгал хий гэсэн үг биш бөгөөд бага багаар өөрийгөө дайчилж, ангиллаа өөрчлөх шаардлагатайг илэрхийлж байгаа юм.