1. 1975 оны АНУ-ын конгрессын хэлэлцүүлгийн үеэр Тагнуулын Төв Газарт буудахад зүрхний шигдээст хүргэдэг гар бууг бүтээсэн болох нь тогтоогджээ
АНУ-ын конгрессын нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Тагнуулын Төв Газрынхан амь насанд аюул учруулах нууц зэвсэгтэй болох нь тогтоогдсон байна. Энэхүү зэвсэг жижигхэн хорт сумтай бөгөөд хувцас нэвтэлж арьсан дээр ердөө л жижиг улаан цэг үлдээдэг байжээ. Уг суманд өртсөн хүн юу ч мэдрэхгүй. Зарим тохиолдолд зүгээр л шумууланд хазуулсан мэт загатнах мэдрэмж төрдөг аж. Суманд агуулагдах хор цусаар маш амархан бүх биед тарж, зүрхний шигдээст хүргэдэг байжээ. Үүнээс гадна энэхүү хор биеэс амархан гадагшилдаг байсан учир задлан шинжилгээний үеэр цусан дахь хорыг илрүүлэх боломжгүй болж үхлийг зүрхний шигдээс хэмээн тогтоож байсан аж.
2. 30 метрийн гүнд живсэн завинд 3 хоног амьдарсан хүн
Нигерийн иргэн Харрисон Окене 3 хоногийг хүйтэн далайн 30 метрийн гүн усанд өнгөрүүлсэн байна. Тэрээр “Яскон-4” хөлөг онгоцон дээр сууж явсан бөгөөд онгоц осолдох үед хамт хөмөрсөн аж. Хөлөг онгоцон дээр сууж явсан 12 хүнээс амьд гарч чадсан цор ганц хүн бол Харрисон юм.
Тэр усан онгоцны тогоочоор ажиллаж байсан бөгөөд осол болох үед ариун цэврийн өрөөнд байсан гэнэ. Азаар тэр түүнийг амьд гарахад тусалсан агаартай тасалгааг олж чадсан байна. Харрисон түнэр харанхуйд байх үедээ ус тасалгаанд орж ирэх вий хэмээн санаа зовж байсан ч азаар ус тасалгаа руу нэвтрээгүй гэнэ. Тэр өлсөхөөс гадна маш ихээр цангаж байжээ. 60 цагийн дараа аврах багийнхан хэн нэгэн завийг цохиж байгааг сонсож, түүнийг аварсан байна.
Гэвч Харрисон одоог хүртэл энэхүү аймшигт явдлыг зүүдэлдэг гэнэ. Заримдаа түүнд ор нь живж, тэр усан дотор байгаа мэт санагдаж, орилж сэрдэг байна.
3. Эмэгтэйчүүдийг хонгилын өрөөнд хөнөөдөг байсан цуврал алуурчны талаар баримтат кино үзсэн эмэгтэй тухайн байранд амьдардаг болохоо ойлгожээ
Сент – Луист нэгэн эмэгтэй байр түрээслэхээр гэрээ байгуулжээ. Ийнхүү шинэ байрандаа нүүж ирээд удаагүй байхдаа тэрээр нэгэн цуврал алуурчны талаар баримтат кино үзсэн байна.
Киног үзэж байх явцдаа бүсгүй түүний амьдарч буй байр нь цуврал алуурчин болох Мори Трэвисийн хэргээ үйлддэг байсан газар болохыг ойлгосон байна. Гал тогооны өрөөнд хэрэглэдэг байсан ширээ нь хүртэл кинонд гарч байсан ширээтэй ижил харагдсан аж. Гэмт хэрэгтэн Трэвис хохирогчдоо хэрхэн тамлаж байгаагаа бичиж авдаг байжээ.
Энэ талаар мэдсэн эмэгтэй байрны эзэнтэй гэрээгээ цуцлахыг хүссэн ч зөвшөөрөхгүй гэнэ. Азаар Сент-Луисын орон сууц удирдах газрынхан түүнд тусалсан байна. Харин байр түрээслэгч эмэгтэй гэмт хэрэгтний ээж нь байсан гэнэ шүү.
4. Хурдаа авах хүртэл нь хүлээдэг нислэгийн зурвас
Өмнөд Африкийн Лесотод байрлах Матекан нисэх онгоцны зурвас бусад газраас тэс өөр гэнэ. Нислэгийн зурвас газраас 2200 метрийн өндөрт, уулын нарийн хавцалд байрладаг бөгөөд хурд авах зам нь ердөө л 400метр гэнэ. Уг нислэгийн зурвасаас нисэхийн тулд нисгэгчид хаднаас онгоцыг унагаж хурд авах хүртэл нь хүлээх шаардлагатай болж байжээ. Дэлхий дээр энэ төрлийн нислэгийг гүйцэтгэж чадах цөөн тооны чадварлаг нисгэгчид бий.
5. Дракулин – уураг нь цус сорогч сарьсан багваахайн шүлсэнд байдаг бөгөөд сарьсан багваахайг цус сорж байх үед цусны бүлэгнэлтээс хамгаалдаг байна
Цус сорогч сарьсан багваахайн цусанд агуулагдах уураг нь 411 аминхүчилтэй байдаг бөгөөд үүнийг дракулин хэмээн нэрлэдэг аж. Анагаах ухаанд энэхүү уургаар цус харвалт болон зүрхний өвчнийг эдгээдэг. Үүнээс гадна зүрхний өвчнөөс сэргийлж, цус шингэлэх зорилготой ч ашиглана. Гэхдээ дракулин уургийг анагаах ухаанд өргөн хэрэглэхийн өмнө нарийн судалгаа хийх шаардлагатай.
6. Ундины хараал гэх өвчин байдаг бөгөөд энэ өвчнөөр өвчилсөн өвчтөн унтсан тохиолдолд шууд нас бардаг байна
Домогт усны Ундина араар тавьсан нөхрөө унтаж байх үедээ амь насаа алд хэмээн хараадаг байна. Энэ домгоос жишээ авч уг өвчнийг Ундинагийн хараал хэмээн нэрлэсэн аж. Өөрөөр "Congenital central hypoventilation syndrome" (CCHS) гэж нэрлэдэг.
Уг өвчнийг эмчлэхийн тулд хоолойг тогтмол нээлттэй байлгах зорилгоор тусгай агааржуулалтын төхөөрөмж холбодог аж. Хэрвээ энэ эмчилгээг хийхгүй бол өвчтөн хэзээ ч хамаагүй нас барах магадлалтай.