Орос Украин руу довтолж байгаа энэ үед Монгол улс зүүн, барууны тэнцвэрт байдлыг хангахыг эрмэлзэж байна

2022-04-15, 09:23
1,182

Дэлхийн өнцөг булан бүрд хэдэн арван мянган хүн Украиныг эсэргүүцэн жагсаал хийж, 2-р сарын 24-нд эхэлсэн Оросын түрэмгийллийг зогсоохыг шаардсаар байгаа. Харин Орос улс Украин руу довтолсон нь далайд гарцгүй Монголыг эдийн засаг, дипломат байдлын хувьд хүнд байдалд оруулж эхлээд байна.

Орос Украин руу довтолж байгаа энэ үед Монгол улс зүүн, барууны тэнцвэрт байдлыг хангахыг эрмэлзэж байна

Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай дээр цөөн тооны иргэн Украинд өрнөж буй дайныг зогсоохыг уриалахаар хэд хэдэн удаа цугласан боловч харамсалтай нь Орос улстай зөрчилдөөн үүсгэхээс болгоомжилсон хэт үндэсний үзэлтэй иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Мөн Монголын парламентад суудалтай Монголын Ардчилсан нам Оросын түрэмгийллийг буруушааж, түрэмгийллээ нэн даруй зогсоохыг Москвагаас шаарджээ. Иймээс Монголын баруун, зүүн хоёрыг тэнцвэржүүлэх бодлого, үйл ажиллагаа алдагдахад хүргэж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.

Зон олны намын дарга Э.Одбаяр хэлэхдээ, “эрх баригчид иргэдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа үйл явцад илт хөндлөнгөөс оролцож, дарамт шахалт үзүүлж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг цагдаа, хууль хяналтын байгууллагынхан үргэлжлүүлэн шалгаж байна” гэж хэллээ. Харин Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал, судлаач Ц.Буянцогтоо “Монгол Улсын төрийн аюулгүй байдал, эрх ашигт аюул занал учруулахгүй бол хамгийн гол нь төрийн гадаад бодлого төвийг сахих ёстой. Харин ардчилсан намын улсын их хурал дахь бүлгийн гишүүд албан ёсоор мэдэгдэл гаргаж байгаа нь зохимжгүй. Бид бол яг л түдгэлзэж байгаа шигээ төрөөс нэгдмэл байр суурьтай байвал зохилтой” гэлээ.

Эх сурвалж: A24 News Agency

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()