Уран бүтээлийнхээ гарааг эхлэх үедээ тэр Болливудын хамгийн чухал дүрүүдийг бүтээж байсан юм. Алаг нүдэн бүсгүй найруулагчдын анхаарлыг маш ихээр татаж, Энэтхэгийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд багтаж байжээ.
Парвин 1973 онд буюу 19 настай байхдаа хамгийн анхны дүрээ бүтээжээ. Гэвч 13 жилийн дараа уран бүтээлийнхээ эд оргил үед тэр урлагийн карьераа орхиж, сэтгэцийн өвчний эмчилгээ хийлгэхийн тулд АНУ-ыг зорьсон аж.
Бүсгүй алдартай байхын шалгуурыг давж чадаагүй гэхэд болно. Учир нь Парвинд тогтмол шүтэн бишрэгчид нь төдийгүй дэлхийн нууц тагнуулын албаныхан түүнийг дагаж байгаа мэт санагддаг байжээ. Үүнээс гадна тэр согтууруулах ундааны хамааралтай байсан учир хэд хэдэн удаа зураг авалтаа таслаж байсан гэнэ.
Парвин урт хугацааг нөхөн сэргээх эмчилгээний эмнэлэгт өнгөрүүлсэн бөгөөд энэ нь түүнд илүү аюулгүй санагдаж байжээ. Ингээд ээлжит эмчилгээнд явах үедээ тэрээр Нью-Йоркийн нисэх онгоцны буудал дээр үймээн дэгдээсэн байна. Бас нэгэн удаа Парвин өөрийн ажлын хамтрагч Санжай Даттыг Бомбейд болсон дэлбэрэлтийн хэрэгт буруутгаж түүнтэй шүүхдэлцсэн аж.
1986 онд Бабигийн тоглосон хамгийн сүүлийн кино болох “Man of East” дэлгэцээр цацагдсан байна. Урт хугацааны туршид эмчилгээ хийлгэсэн Парвин жин нэмж, шүтэн бишрэгчиддээ танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ.
Бүсгүй 2005 онд нас барсан бөгөөд амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл сэтгэл зүйн асуудалтай байж, хоолноос хүртэл гарсан байна. Задлан шинжилгээний хариугаар бүсгүй хэт ядарснаасаа болж нас барсан болох нь тогтоогджээ.