Ихрийнхээ үйлдсэн хэргээс болж 20 жил хилсээр хоригдсон эр суллагджээ

Хүн амины хэрэгт гүтгэгдсэн Кевин Дугар хэмээх эр хилсээр 20 гаруй жил шоронд суусан бөгөөд энэ долоо хоногт 44 настайдаа цатаатгагдан суллагдсан байна. Түүний ихэр Карл 2002 онд Чикаго хотод хүний амь хөнөөсөн болохоо хүлээсэн учраас түүнийг ийнхүү цагаатгажээ. 

Ихрийнхээ үйлдсэн хэргээс болж 20 жил хилсээр хоригдсон эр суллагджээ

Гэхдээ Карл 2013 онд ихэр дүүдээ үнэнээ илчилсэн захидал ирүүлсэн аж. Тэрээр хийсэн хэргийнх нь төлөө "мах цусны тасархай нь" ингэж тарчилж байгаад гэмшсэн учраас ийнхүү хэргээ хүлээсэн гэнэ. 

2002 оны 6-сард Чикаго хотын цагдаа нар гудамжинд болсон буудалцааны үеэр хүний амь хөнөөсөн эрийг эрэн сурвалжилж эхэлжээ. Тэд хэрэгтний аман зургийг гаргаж аваад хайсан бөгөөд үүний үр дүнд Кевин Дугарыг баривчилсан байна. Гэрч нар Кевин хэргийн газарт байсан этгээд гэж таньсан учраас хэрэг нь шүүхэд шилжих шаардлагагүй гэж прокурор үзэн 99 жилийн ял өгчээ. 

Мэдээж өөрийн гэм буруугүйг нотлор баримттай болсон Кевин ихрийнхээ илгээсэн захидлыг шүүгч рүү илгээжээ. Харамсалтай нь тухайн үед шүүгч тэрхүү захидлыг хүлээж авахаас татгалзсан аж. Гэхдээ Смит бууж өгөлгүй хүсэлт гаргасан хэвээр байсан бөгөөд 2018 онд л түүний хэргийг дахин авч үзэхээр болжээ. 

Ингэж явсаар эцэст нь энэ оны 3-р сард шүүхээс түүний гэм буруугүй болохыг тогтоон суллах шийдвэр гаргасан байна. 

Кевиний өмгөөлөгч "Миний үйлчлүүлэгч одоо 90 хоногийн турш орон гэргүйчүүдэд зориулсан асрах газар амьдрах болно. Тэндээсээ тэрээр ирээдүйгээ шийдэх хүч олно гэдэгт итгэлтэй байна" гэж мэдэгджээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()