“Далан давхар”-ын 12 мянга гаруй шарилыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2022-04-14, 10:00
4,074

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газрыг өнөөдрөөс хэсэгчлэн чөлөөлнө.

“Далан давхар”-ын 12 мянга гаруй шарилыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Төслийг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, “Нью Семетри” ХХК  төслийг хамтран хэрэгжүүлэх аж. Далан давхарын оршуулгын газар нь нийт 70 га талбайтай. Хамтран ажиллах хүрээнд эхний ээлжинд 10 га талбайд тохижилт бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Цаашид энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагатай хамтран үе шаттайгаар тохижилт бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ. Энэ ажлыг 40 гаруй тэрбум төгрөгийн концессийн гэрээгээр 2015 онд хийхээр төлөвлөсөн ч хэрэгжээгүй. Иймд төслийг “Нью Семетри” ХХК нь төсвөөс дэмжлэг, санхүүжилт авахгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр хийх аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оршуулгын үйлчилгээний зохистой менежмент бий болгох, оршуулгын газрыг ойжуулах, “Далан давхар”-ын оршуулгын газарт Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг ч тусгажээ. Чөлөөлсөн тус газарт Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, Шүүхийн шинжилгээний байгууллага, Нийслэлийн цогцос хадгалах нэгдсэн газрыг байгуулахаар төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд тус оршуулгын газарт буй 12 мянга орчим шарилыг чандарлаж, суваргад байрлуулах юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()