Монгол хүн байж Монголынхоо нийгмийг хүлээн зөвшөөрч чадаагүй байна!

2022-04-13, 11:19
1,289
Монгол хүн байж Монголынхоо нийгмийг хүлээн зөвшөөрч чадаагүй байна!

Яагаад залуу хүн байж 6%-ийн байр, машин л мөрөөдөж амьдрах ёстойг,

Яагаад цэцэрлэгийн хүүхдийг азтай, азгүйгээр нь ялгаварладагийг,

Яагаад хүүхдүүд стандарт орчинд сурч болдоггүйг,

Яагаад мөнгөтэй айлын хүүхэд өндөр боловсрол эзэмших боломжтой, энгийн эсвэл ядуу айлын хүүхдэд сурах нөхцлийг бүрдүүлдэггүйг,

Яагаад Монголын бүх залуучууд гадаадад зорьж ХАР АЖИЛ хийх ёстойг,

Яагаад гэр бүлийн нэг гишүүн бусдынхаа төлөө ӨӨРИЙГӨӨ ЗОЛИОСЛОХ ёстойг,

Яагаад Монголын хүүхдүүд элэг бүтэн өсөж торниж болохгүйг,

Яагаад Монголын ээж нар ӨРХ ТОЛГОЙЛСОН, НӨХӨРГҮЙ ЭМЭГТЭЙ болох ёстойг,

Яагаад ажиллаж, хөдөлмөрлөж, татвараа төлж байгаа бүх залуучууд ӨРИЙН СҮЛЖЭЭНД ОРЖ ӨӨДЛӨХГҮЙ байгааг,

Яагаад зээлнээс зээлэнд дарлуулж амьдрах ёстойг,

Яагаад авсан зээлнээсээ ахиад шимтгэл төлөх ёстойг,

Яагаад Монгол хүн эмнэлэгээс зугтаадгийг,

Яагаад ГУДАМЖИНД тайван алхаж ч чадахгүй байгааг,

Яагаад ЦЭВЭР АГААР =ТАНСАГЛАЛ болсныг,

Яагаад бусад улсад СТАНДАРТ бүхэн Монголд тансаг зэрэглэлийн ҮНЭТЭЙ үйлчилгээ болсныг,

Яагаад үр хүүхдээ тоглуулах ч газаргүй байгааг,

Яагаад ХҮҮХДҮҮД, ЭХЧҮҮД, ЗАЛУУЧУУД цаг бусаар хорвоог орхиод байгааг,

Яагаад гадуур гарахдаа өөрийнхөөрөө байж болохгүй өрөөлд таалагдахаар гоё сайхан харагдах ёстойг,

Яагаад аль нэг ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХДАА заавал танилаараа дамжих ёстойг,

Яагаад хүмүүс гэр хороололд амьдардаг эсвэл приус унадагаа нуумаар болтол бие биенээ "гадуурхдагийг",

Яагаад ёс бус, хууль бус аргаар олсон мөнгийг "чадаж байгаа юманд арга байхгүй" хэмээн өөхшүүлэн магтаад бүр баяжчихсаныг нь бишрээд байдгийг,

Яагаад эмэгтэйчүүд нь ажил дээр ч, гадуур явахдаа ч биемахбодид зөвшөөрөлгүй хүрэхийг нь, завхай яриа, заваан онигоонуудыг нь сонсоод угаасаа л ийм ш дээ гээд дөжрөх ёстойг,

Яагаад зүгээр л бие биенээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч хүндэлдэг, эрүүл, шударга, эрх тэгш, хүртээмжтэй нийгэм байж болохгүйг,

ОЙЛГОХ УХААН ХҮРЭХГҮЙ БАЙНА!

Гэхдээ л БИД НАР Монголдоо ийм нийгмийг цогцлоохын төлөө өдөр бүр, чадах, чадахаараа тэмцдэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()