А.Амарбаясгалан: Усан паркийн төсөл зогсоогүй, 2028 он гэхэд бүрэн ашиглалтад орно

2022-04-12, 14:09
708
А.Амарбаясгалан: Усан паркийн төсөл зогсоогүй, 2028 он гэхэд бүрэн ашиглалтад орно

Энхтайваны гүүрний зүүн талд буюу “Дунд гол” урсдаг хэсэгт Усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн барина гэж байсан ч орон сууцны хороолол барьж эхэлсэн талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдсан.

Усан паркийн барилгын явцын талаар “M&G” констракшны гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Усан паркийн төсөл зогсоогүй, 2028 он гэхэд бүрэн ашиглалтад орно. Хувийн хэвшлийн ажилд хөндлөнгөөс оролцон, буруу мэдээлэл тараасан тул би та бүхэнд мэдээлэл өглөө. Бид төслөө хоёр жилийн дотор барьж дуусгана" гэв.

Усан парк барих төслийг “M&G” констракшн анх санаачилжээ. Зураг төслийн дагуу цогцолборын усан паркийн хэсэгт 50 метр урттай усан бассейн, 12 замтай усан гулгуур, хиймэл далайн эрэг зэрэг байрлах бөгөөд спорт цогцолборын хэсэгт NBA-ийн стандартад нийцсэн сагсан бөмбөгийн ордон болон 30 гаруй спортын танхим бий болох юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()