Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
ПАРИС. /RIA Novosti/. Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон саналын хуудасны 95 хувийг тоолсны дараах байдлаар ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 27.41 хувийн санал авч тэргүүлж байна гэж тус улсын Дотоод хэргийн яам даваа гарагт шилжих шөнө цахим хуудсандаа мэдээлжээ.
Хоёрдугаарт, Марин Ле Пен 24.03 хувийн саналаар бичигдсэн бол гуравдугаарт, “La France insoumise” зүүний намын дарга Жан-Люк Меланшон (21.57 хувь), дөрөвдүгээрт, хэт барууны үзэлтэй нэр дэвшигч, “Reconquкte” намыг үүсгэн байгуулагч Эрик Земмур (6.97 хувь) оржээ. Харин тавдугаарт, барууны төвч үзэлт “Бүгд Найрамдахчууд” намаас нэр дэвшигч Валери Пекресс (4.75 хувь) бичигдэж байна.
Үүний зэрэгцээ тус улсын нийслэлийн бүсэд нийт саналын хуудасны 45 хувийг тоолсны дараа Э.Макрон 30.41 хувийн саналаар тэргүүлж, хоёрдугаарт Меланшон (25.24 хувь), гуравдугаарт Ле Пен (16.76 хувь) оржээ.
Нийслэл Парис хотод саналын хуудасны 42 хувийг тоолсны дараах байдлаар Францын одоогийн тэргүүн 38.99 хувийн саналаар тэргүүлж байна. Харин Ле Пен 5.39 хувийн саналаар зургаадугаарт орж байгаа аж.
Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат дөрөвдүгээр сарын 10-ны ням гарагт болсон бөгөөд урьдчилсан мэдээллээр, сонгуулийн ирц 75 орчим хувьтай байжээ. Төрийн дээд албан тушаалд 12 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь үе шат дөрөвдүгээр сарын 24-нд болно. Эхний шатны урьдчилсан дүн нийтлэгдсэний дараа явуулсан санал асуулгаас харахад энэ удаагийн сонгуульд Э.Макрон ялах төлөвтэй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг