1
Майкл Жексон (Michael Jackson)
Попын хаан Майкл Жексон 2009 онд гэнэт зүрх нь зогссоноор нас барсан. Алдарт дуучны үхлийн шалтгааныг олохын тулд мөрдлөгийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд уг үйл ажиллагаа олны нүдэн дээр ил байсан гэхэд болно. Гэвч маш олон хүмүүс түүнийг нас бараагүй гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Хэдийгээр түүний гэр бүл, найз нөхөд Майклыг нас барсан гэж мэдэж байгаа ч тэд мөн л энэхүү үхлийг нууцлаг зүйл хэмээн үзэж байгаа аж. Жексоныг нас бараагүй гэдэгт итгэлтэй байгаа хүмүүсийн хувьд түүнийг хэд хэдэн шалтгаанаар өөрийн үхлийг хуурамчаар зохион байгуулсан гэж үзэж байгаа юм.
Нэгдүгээрт, попын хаан тэрээр энгийн хүний амьдралаар амьдрахыг хүсэж байсан гэнэ. Тэрээр мөрдлөг, хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгт дахин холбогдохыг хүсээгүй. Хоёрдугаарт, түүнийг их хэмжээний өр төлөх, хуурцагныхаа борлуулалтыг нэмэх шаардлагатай байсан гэж үзжээ. Майклыг нас барсан гэдэгт итгэлтэй байсан хүмүүс түүнийг санаандгүй байдлаар бус харин халдлагад өртөж амиа алдсан гэж үзсэн байна.
2
Түүнийг нас бараагүй болохыг батлахын тулд хүмүүс Майкл Жексонтай төстэй хүмүүсийн зургийг цахим сүлжээнд нийтлэх болсон. Үүнээс гадна дуучин залуугийн стилист хачирхалтай хоёр утга бүхий нийтлэлийг бичсэн нь гал дээр тос нэмсэнтэй ижил зүйл болгожээ. Зарим хүмүүс түүнийг найзуудынхаа нэгэнтэй маш төстэй байна гэж үзсэн байна. Энэ мэтчилэн маш олон таамаг байгаа ч тэр бол үнэхээр өвөрмөц, гайхалтай, дуу хөгжмийн ертөнцөд өөрчлөлтийг авчирсан нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй.
3
Диана гүнж (Princess Diana)
Диана гүнж 1997 онд зам тээврийн ослоор нас барсан. Гэхдээ түүнийг амьд байгаа гэдэгт итгэлтэй хүмүүс багагүй бий. Бүсгүйн нас барсан талаар маш олон мэдээлэл, таамаг байгаа учир үнэнийг илрүүлэхэд ихээхэн төвөгтэй байгаа юм. Диана гүнжийн үхлийн талаар мөрдлөгийн ажил хүртэл зохион байгуулсан. Олон жилийн турш алдартай мөрдөгчид тухайн үеийн нөхцөл байдлыг судалсан бөгөөд гүнж нас барахынхаа өмнө олон нийтийн өмнө алиалагч мэт амьдарч байгаагаасаа залхаж байна хэмээн хэлж байжээ. Тиймээс ч зарим хүмүүс түүнийг ямар нэгэн арал дээр чимээгүй энгийн хүний амьдралаар амьдарч байгаа гэдэгт итгэлтэй байгаа аж.
4
Энэ хэрэгт холбоотой ихэнх баримтууд нь цуу яриа байсан гэхэд болно. Мөн Диана гүнж нас барахынхаа өмнө ханхүү Чарльз ямар нэг муу зүйлийг сэдэж байна гэж хэлж байсан бөгөөд муу зүйл болохоос өмнө бүсгүй өөрийгөө аварсан байх ч магадлалтай.
5
Жон Кеннеди-бага (John Fitzgerald "Jack" Kennedy)
Сүүлийн үед Жон Кеннеди бага-ыг нас бараагүй гэх яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээхэн газар авах болсон бөгөөд зарим нь АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп болон Кеннеди нарыг дэд-ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх саналыг тавьж байгаа гэнэ. Үүнээс харахад мянга мянган хүмүүс Жоныг 1999 онд онгоцны ослоор нас барсан гэдэгт итгэхгүй байгаа бололтой.
6
Хэдийгээр маш олон таамаг байгаа ч улс төрч Жон энэхүү онгоцны ослоос амьд гарсан гэх нотлох баримт үгүй. Зарим нь энэ ослыг санаатай аллага байсан хэмээн үзэж байгаа бол зарим нь хуурамч үхэл гэж үзсэн байна. Үүнээс гадна ямар ч мэдээллийн хэрэгслээр түүнтэй хамт онгоцонд явж байсан эхнэр, бэрийнхээ талаар дурдаагүй нь хачирхалтай.
7
Элвис Пресли (Elvis Aaron Presley)
Рок-н-роллын хааныг одоог хүртэл амьд байгаа гэдэгт маш олон хүмүүс итгэлтэй байгаа. Энэхүү эргэлзээний талаар “Men in Black” кинонд харуулсан байдаг. Пресли 1977 онд зүрхний шигдээс өвчнөөр нас барсан ч зарим хүмүүс түүнийг аллагад өртсөн гэж үздэг. Харин зарим нь түүнийг тайван эрх чөлөөтэй амьдрахын тулд өөрийн үхлийг хуурамчаар зохиосон гэж үзэж байгаа юм. Бас нэгэн таамгаар Элвисийг өөр гаригаас ирсэн учир гэр рүүгээ буцсан гэж ярих нь ч бий.
8
Гэхдээ мөн л өмнөх алдартнуудын адилаар дээрх мэдээллүүд ердөө л таамаг төдий. Цор ганц үнэн гэвэл рок-н-роллын хаан тэрээр шүтэн бишригчдийнхээ зүрхэнд үүрд мөнх байх нь тодорхой.
9
Тупак Шакур (Tupac Amaru Shakur)
Тупак Шакур 1996 онд машин дотроо буудуулж амиа алдсан. Гэхдээ тухайн үед үйл явдал хэрхэн өрнөсөн талаар мөн л эргэлзээтэй. Зарим нь үүнийг улс төртэй холбогдолтой гэж үзсэн бол зарим нь хувийн чанартай гэж үзсэн байна. Сүүлийн үед рэпер залууг өөр нэрийн дор Малайзд амьдарч байгаа гэх яриа дэлхий даяар тархсан. Тупакт өөрийнхөө үхлийг хуурамчаар үйлдэх ямар шаардлага байсан юм бол гэх асуулт олны анхаарлыг одоог хүртэл татсаар. Тэрээр өөрийн дуундаа “үхэл”-ийнхээ талаар сэжүүр үлдээсэн хэмээн шүтэн бишригчид нь үзэж байгаа юм.
10
11
Пол Уокер (Paul William Walker)
Пол Уокер 2013 онд зам тээврийн ослоор нас барсан. Энэ нь “The Fast and the Furious” киноны нэг хэсэг болсон ч жүжигчний үхлийг хуурамч зохион байгуулалттай зүйл гэдэгт шүтэн бишригчид нь итгэж байгаа аж. Пол нэгэн шатахууны судалгааны төсөлд ажиллаж байсан бөгөөд энэ нь түүнийг нас барахад хүргэсэн гэх яриа ч бий.
12
Үүнээс гадна Полыг олон нийтийн өмнө оршуулаагүй, задлан шинжилгээний хариуг танилцуулаагүй нь түүнийг амьд байх магадлалтай гэсэн таамгийг дэвшүүлэхэд хүргэж байгаа юм. Мөн ослын дараа болон ослын өмнө Полын автомашины өнгө өөр байсан гэнэ.
13
Стив Жобс (Steve Jobs)
Apple-ийн үүсгэн байгуулагч тэрээр 2011 онд нас барсан. Гэхдээ мянга мянган хүмүүс түүнийг нас барсан гэдэгт итгэхийг хүсэхгүй байгаа. Зарим нь түүнийг өөрийн компанийг хөгжүүлэхэд бусадтай санал зөрөлдсөний улмаас өөрийн хуурамч үхлийг зохион байгуулсан гэж үзэж байгаа юм. Тэгвэл бас нэгэн мэдээллээр тэр тэтгэвэртээ гарч, Египетд амар амгалан амьдарч байгаа гэх таамаг бий. Учир нь тэр үргэлж энэхүү орны соёл иргэншлийг сонирхож байжээ. Цахим сүлжээнд Египетийн нэгэн кафед Стивийн кофе ууж байгаа зургийг хүртэл нийтэлсэн байна.
14
Жеффри Эпштейн (Jeffrey Edward Epstein)
Олон хүмүүс Жеффри Эпштейнийг амиа хорлоогүй гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд түүний амийг Клинтоныхон эсвэл өөр улс төрчид хороосон гэж үзэж байгаа юм. Харин зарим нь түүнийг нас бараагүй өөрийн хувийн арал дээр тансаг хангалуун амьдарч байгаа хэмээн таамаглаж байгаа аж. Цахим сүлжээнд “Эпштейн”-ий нас барсны дараа дарагдсан зураг багагүй бий. Гэвч түүнийг нас барсан эсвэл амьд байгааг батласан тодорхой баримт үгүй.
15
16
Мэрилин Монро (Marilyn Monroe)
Мэрилин Монро гэх нэрийг мэдэхгүй хүн энэ дэлхий дээр байхгүй болов уу. Тэрээр түүхэн дэхь хамгийн секси жүжигчдийн нэг гэхэд болно. Бүсгүйн шүтэн бишригчид түүнийг нас барсан гэдэгт одоог хүртэл итгэхийг хүсэхгүй байгаа. Зарим хуйвалдааны онолчид түүнийг бусдын гарт хорлогдсон хэмээн үзэж байгаа бөгөөд Жон Кеннеди болон түүний ах Роберттой дотно харилцаатай байсан нь түүнийг үхэлд хүргэсэн байх магадлалтай.
17
Харин зарим нь түүнийг өөрийн үхлийг хуурамчаар зохион байгуулж, өөр нэрийн дор аз жаргалтай амьдарч байгаа хэмээн үзжээ. Мэрилин улс төрийн багагүй нууцыг мэддэг байсан нь түүний амьд байх магадлалыг үгүйсгэж байгаа юм. Зарим нь түүнийг Канадын сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байгаа хэмээн таамаглаж байгаа аж.
18
Осама бен Ладен
Осама бен Ладеныг яагаад далайд оршуулсан юм бол? Түүний нас барсан талаар баримтуудыг яагаад дэлгээгүй юм бол гэх маш олон асуулт Осамагийн үхэлтэй холбоотойгоор гарч ирж байгаа юм. Зарим хүмүүс түүнтэй ижил төстэй хүн нас барсан гэж үзэж байгаа бол зарим нь ерөнхийлөгчийн өмнө үүргээ хүлээсэн мэт харагдахын тулд түүний үхлийг хуурамчаар зохиосон гэж үзэж байгаа гэнэ. Гэхдээ бен Ладеныг амьд гэх баталгаа мөн л үгүй. Түүнийг АНУ-ын мэдээлэгч, Оростой тулалдахад бэлэн хэмээн хэвлэл мэдээлийн хэрэгслээр цацагдаж байсан ч үүнд нотлох баримт үгүй. Усама бен Ладен амьд хаа нэг газар байгаа бол тэр газраа л байсан нь зүгээр гэдэгтэй хүн бүр санал нэгдэх биз.
19