Г.Занданшатар: Төр тавилга худалдан авах 1.32 тэрбумын тендерээ цуцаллаа

2022-04-09, 12:09
1,644
Г.Занданшатар: Төр тавилга худалдан авах 1.32 тэрбумын тендерээ цуцаллаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Цар тахал, хил гаалийн гацалт, Орос Украины асуудлын улмаас үнийн өсөлт нийгэмд дарамт учруулж байна. Иргэдийн бухимдал өндөр байгаа учраас жагсаал, цуглаан хийх болсныг ойлгож байна. Үүнд хүндэтгэлтэй хандана. 

Жагсагчдын санал, хүсэлтийг УИХ-ын тамгын газар холбогдох байгууллагууд хүлээж авсан. Олон улсын нөхцөл байдал хүнд байна. Тиймээс дор бүрнээ хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй. Ажлын хэсгийн түвшинд зөвлөлдөөд, төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай, хэмнэлтийг дээрээсээ эхэлье гэж шийдсэн. 

Энэ хүрээнд нэг тэрбум төгрөгийн үр ашиггүй тендерийг зогсоолоо" гэжээ. 

Төрийн болон төрийн өмчит байгууллагууд тавилга худалдан авах 1.32 тэрбум төгрөгийн дүн бүхий тендерээ цуцалжээ.  Тодруулбал:

  • Улсын дээд шүүх – 400 сая төгрөг,
  • Диспетчерийн үндэсний төв – 114.8 сая төгрөг,
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ – 77 сая төгрөг,
  • Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба – 200 сая төгрөг,
  • Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар – 200.5 сая төгрөг,
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ – 137.7 сая төгрөг,
  • Тавантолгой дулааны цахилгаан станц – 65.8 сая төгрөг,
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ – 61.9 сая төгрөг,
  • Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газар – 45 сая төгрөг,
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын засаг даргын тамгын газар – 20.1 сая төгрөгөөр тус тус оффиссын тавилга худалдан авахаар тендер зарлаад байсныг хүчингүй болгож, цуцалсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()