Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
"Хайрхан аялагч" клубийн гишүүн, уулын спортын мастер Б.Гантулга, Ч.Ариунзул нар Эверестэд, "Horizon mountaineering" клубийн А.Баттогтох дэлхийн тав дахь өндөр оргил Макалу оргилд авирахаар Непал улсын Катманду хотод хөл тавив. Тэд ирэх сард авиралтаа эхлүүлэх гэнэ. Ч.Ариунзул Гавьяат тамирчин Б.Гангаамаа, А.Баттогтох Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын удирдлагад бэлтгэл базаажээ. Харин Б.Гантулга "Хайрхан аялагч" клубийнхээ хүрээнд хувиараа бэлтгэл хангасан аж.
А.Баттогтох дэлхийн ноён оргилд анх удаа мөрөө гаргах бол "Хайрхан аялагч" клубийн тамирчид Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа, Африкийн Килиманжаро, Европийн тивийн Эльбрус, Хойд Америкийн Деналид авирсан туршлагатай юм. Тэднээс өмнө 2005 оны тавдугаар сарын 31-нд манай уулчин Г.Өсөхбаяр Эверестийн оргилд Төрийн далбаагаа мандуулж анхны мөрийг гаргасан түүхтэй. Үүнээс хойш гавьяат тамирчин Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, ОУХМ Х.Цогцолмаа, Л.Баярсайхан, П.Бат-Эрдэнэ, Ж.Бямбасүрэн нар дэлхийн ноён оргилд гарсан байдаг.
Сонирхуулахад Эверестийн оргил далайн түвшинээс 8848 метрт, Макалу 8463 метрийн өндөрт байдаг гэнэ.