1
Сурган хүмүүжүүлэгч
Бид боловсролын дижитал болгох эринд амьдарч байгаа хэдий ч багшийн заах арга барилыг хэзээ ч компьютерээр сольж чадахгүй. Аливаа зүйлд суралцана гэдэг тууштай байдал, анхаарал, хайр энэрэл, мөн хатуужил шаарддаг. Тийм ч учраас хиймэл оюун бүхий сурган хүмүүжүүлэгч нь сургууль, их дээд сургуульд хэзээ ч тохирохгүй.
Багш сурагчдыг байнга шахаж, урам зориг өгч байх хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдүүдэд хайр халамж нь ургамлыг тордох мэт зайлшгүй шаардлагатай зүйл байдаг. Багш нь зөвхөн сурагчдын ахиц дэвшилд дүн шинжилгээ хийхээс гадна ангийн дотоод уур амьсгалыг шууд таньж, ямар шийтгэл эсвэл шагнал өгөх зэрэг олон зүйлийг шийдвэрлэх ёстой хүн юм. Робот биш харин амьд хүн л энэ бүхнийг хийж чадна.
2
Маркетинг
Өнөө үед компаниуд болон хэрэглэгчид хоорондын харилцааны 85 хувийг хиймэл оюун ухаан гүйцэтгэдэг болсон гэх судалгаа бий. Хиймэл оюун ухаан нь Оскарын шагнал хүртсэн 17 хүний 16-г нь урьдчилан таамаглаж, мэргэжлийн шатарчдыг мад тавьж чаддаг болсон өнөө үед энэ нь гайхах зүйл биш юм. Технологийн хөгжил өдөр ирэх тусам улам бүр нэмэгдэж, зах зээлд олон янзын хэрэгсэл нэвтэрч байгаа боловч энэ бүх харилцааны ард амьд хүн байсаар байна. Үүний шалтгаан нь хүн хиймэл оюунтай харьцуулахад аливаа зүйлийг сурахын тулд маш бага мэдээлэл шаарддагт байгаа юм.
Бидний тархи 11 сая бит мэдээллийг хормын дотор боловсруулж, шаардлагатай 50 мэдээллийг гаргаж ирдэг. Мэдээж хэрэг, хүн цаг үргэлж оновчтой шийдвэр гаргаж чаддаггүй боловч зарим тохиолдолд алдаа эндэгдэл, асуудал зэрэг нь бүтээгдэхүүний онцгой шинжийг бүрдүүлэхэд томоохон нөлөө үзүүлдэг. Нэмж дурдахад, хиймэл оюун ухаанаар бүтээсэн загвар, стратеги нь сайн боловч үргэлж хангалтгүй, дутуу дулимаг байдаг. Учир нь аливаа бизнесийн төлөвлөгөөг нэгтгэж, эдийн засгийн шийдвэр гаргах хэрэгтэй болох үед зөвхөн хүн л бодож тунгааж, нэгтгэн дүгнэж, нягтлах зэрэг үйлдлийг хийж чаддаг байна.
3
Эрүүл мэндийн салбар
Эрүүл мэндийн технологийг хөгжүүлснээр эмнэлгийн ажилтнуудын ажлыг хялбарчлах нь дамжиггүй боловч эмч өвчтөнүүдтэй харьцаж, шийдвэр гаргаж, харин хиймэл оюун нь тушаалуудыг гүйцэтгэхээс өөр ахиц гаргах шаардлагагүй. Роботууд эмч нарын харилцааны ур чадвар шиг нөхцөл байдлыг харгалзан асуудлыг шийдвэрлэх чадамжгүй тул тэднийг бүрэн орлох боломжгүй. Үүнээс гадна роботын хувьд хамгийн хэцүү зүйл бол сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нартай өрсөлдөх юм. Хиймэл оюун ухаан нь үйлчлүүлэгчийн сэтгэл санааг мэдрэх чадваргүй бөгөөд өөрийн гэсэн мэдрэмжгүй учраас сэтгэцийн асуудалтай хүн дээр юу ч хийж чадахгүй.
4
Урлаг
Хиймэл оюун бүхий роботууд нь бусад зураачдын хэв маягийг хуулбарлах алгоритмын тусламжтай төрөл бүрийн хэв маягаар зурж чаддаг болсон. Гэсэн хэдий ч тэд уран зургийн нарийн төвөгтэй элементийг дуурайж чадна гэдэг нь эргэлзээтэй.
2018 онд дуудлага худалдаагаар түүхэнд анх удаа хиймэл оюун ухааны бүтээлүүд зарагдсан юм. Тус хиймэл оюуны зурсан "Эдмонд де Беламигийн хөрөг" нь 432.500 ам.доллараар зарагдсан юм. Гэсэн хэдий ч хүмүүс ийм өндөр үнийг уг зургийн үнэ цэнийг үнэлсэнд биш, харин програм зохиогчдын алгоритмыг үнэлсэн учир төлбөр төлсөн. Үүнээс гадна хиймэл оюун ухааныг оюуны өмчийг хуулбарласан гэж буруутгаж байсан тохиолдол ч бий.
Бүтээл туурвихын тулд хүн олон зүйлийг мэдрэх, бүтээлч чанараа хөндөх учиртай байдгаас гадна ертөнцийг үзэх үзлээ бусадтай хуваалцах хэрэгтэй болдог. Хиймэл оюун ийм мэдрэмжийг мэдрэх чадваргүй тул үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх бүтээл гаргаж чадахгүй.
5
Хүний нөөц
Хүний нөөцийн мэргэжилтнүүд мөддөө роботоор солигдохгүй. Учир нь хүмүүсийн харилцаа холбоо тэдний мэргэжлийн гол цөм нь юм. Хүний нөөцийн менежерүүд өөрчлөгдөж буй ажлын байрны нөхцөл байдалд дасан зохицох чадвартай байх ёстой бөгөөд ажилчдын хоорондох болон хүмүүсийн хоорондын нарийн төвөгтэй зөрчилдөөнийг шийдвэрлэх чадвартай байх ёстой. Тэдгээргүйгээр ажилчдын чадварыг урамшуулах, үнэлэх, ажилд авах, цомхотгох ажлыг үр дүнтэй, учир шалтгаантай хийх боломжгүй болно.