Бодит амьдрал дээрх хүмүүсээс сэдэвлэн бүтээсэн алдартай дүрүүд

Зохиолч, уран бүтээлчид өөр өөрийн аргаараа онгодоо оруулдаг. Ихэнх тохиолдолд тэд өөрсдийнхөө амьдрал дээр уулзсан эсвэл хаа нэгтээгээс олж сонссон хүмүүсээсээ урам зориг олж авдаг ажээ. Ингээд бидний сайн мэдэх хийсвэр дүрүүдийн "эх сурвалж" болсон хүмүүстэй танилцацгаая. 

Бодит амьдрал дээрх хүмүүсээс сэдэвлэн бүтээсэн алдартай дүрүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөзрийн ноён, хатан, боол

Ази болон Европын оронд хөзөр тархасны дараа тухайн улс бүр өөрсдийн түүхэн болон домогт гардаг баатруудаар ноён, хатан, боолоо нэрлэх болжээ. Харин өдгөө дэлхий нийтээр жигд хэрэглэх болсон 52 ширхэгтэй хөзөр нь Франц гаралтай юм. 

Тэгвэл францчууд дараах дүрүүдээр тус гурван модыг нэрлэжээ: 

  • Гилийн ноён: Давид хаан
  • Бундын ноён: Шарламен буюу 1-р Чарльз
  • Дөрвөлжингийн ноён: Юлий Цезарь
  • Цэцгийн ноён: Агуу Александр
  • Гилийн хатан: Охин тэнгэр Афин
  • Бундын хатан: Гэгээн Жудин
  • Дөрвөлжингийн хатан: Гэгээн Речил
  • Цэцгийн хатан: Аргеа гүнж
  • Гилийн боол: Олгир баатар
  • Бундын боол: Ла Хире жанжин
  • Дөрвөлжингийн боол: Хектор баатар
  • Цэцгийн боол: Ланселот баатар

Хөзрийн ноён, хатан, боол

2 Эрик Картмен

"South Park" хүүхэлдэйн киноны хамгийн алдартай дүр болох Эрик Картман хэд хэдэн хүнээс санаа авч бүтээсэн аж. Цувралын зохиогч Трей Паркер ангийн найз Мэтт Картмений нэрийг авч дараа нь гадаад төрхийг нь "All in the Family" киноны Арчи Бункерын гадаад төрхийг хуулбарласнаар Эрик үүссэн байна. 

Эрик Картмен

3 Милхаус Ван Хоутен

Алдарт "Simpsons" цувралын гол дүрүүдийн нэг болох Барт Симпсоны сайн найзыг Милхаус Ван Хоутен гэдэг. Түүний гадаад төрхийг тус цуврал дээр ажиллаж байсан зохиолчдын нэг Роберт Коэнээс хуулбарласан байна.

Милхаус Ван Хоутен

4 Тинтин

Залуу сэтгүүлч Тинтиний тухай комиксийг Бельгийн зураач Херге бүтээсэн юм. Тэрээр гол дүрийнхээ санааг 1928 онд дэлхийг тойрон аялж, дараа жил нь үүнийхээ тухай ном бичсэн 15 настай Дани хүү Палле Хулдаас авсан юм. 

Тинтин

5 Алиса

Льюис Кэрроллын үлгэрийн баатар Алиса нь жинхэнэ охин байсан бөгөөд түүнийг Алиса Лидделл гэдэг байсан аж. Тэрээр зохиолчийн найз байсан юм. Харин алдарт Диснейн хүүхэлдэйн киноны баатрыг дуу оруулсан Кэтрин Бомонтоос хуулбарлан бүтээсэн гэдгийг цөөхөн хүн мэддэг. 

Алиса

6 Mr. Clean

Цэвэрлэгээний бодисын нүүр царай болсон Mr. Clean-ий санааг The King and I киноны гол дүр жүжигчин Юл Бриннерээс хуулсан байна. Тус кино нь 1956 онд нээлтээ хийсэн бөгөөд үүнээс ердөө 2 жилийн дараа Mr. Clean анх гарч ирсэн байдаг. 

Mr. Clean

7 Ноён "Monopoly"

Энэхүү тоглоомыг хүүхдүүдэд санхүүгийн ертөнцийн талаар ойлголт өгөх үүднээс зохиосон билээ. Тиймээс бэлэг тэмдэг болсон ноён Монополийг бүх цагийн үеийн шилдэг бизнесмэний нэг Ж.П.Морганаас сэдэвлэн бүтээжээ. 

Ноён "Monopoly"

8 Марио

1980-аад онд Шигэрү Миямото нь Nintendo компанийн компьютер тоглоомын дизайнераар ажиллаж байсан юм. Тэрээр маш алдартай Donkey Kong тоглоомыг бүтээж байхдаа Мариог гаргаж иржээ. Шигэрү анхандаа алдартай хүүхэлдэйн киноны дүр Попайтай адилхан дүр бүтээх гэж байсан ч зохиогчийн эрхийн асуудлаас болоод энэхүү санаагаа орхижээ. Тиймээс тэрээр Попайг улаан өмсгөлтэй дүрээр орлуулахаар болжээ. 

Чухам энэ үед Итали-Америк гаралтай бизнесмен Марио Сегале Nintendo-д агуулах түрээслэдэг байжээ. Нэгэн өдөр тэрээр хугацаа хэтэрсэн түрээсээ авахаар тэдний оффист ирж, компанийн ерөнхийлөгч Минору Аракаваг ажилчдынх нь нүдэн дээр зэмлэжээ. Үүний дараа Аракавагийн санаачилгаар уг дүрийг Марио гэж нэрлэв. 1993 онд бизнесмэн эр нэрийг нь ашигласны төлөө компаниас төлбөр шаардсан ч өнөөг хүртэл энэ нь бүтээгүй байна.

Марио

9 "Gerber" брэндийн лого

Анн Тернер Күк 1926 оны сүүлээр зураач Лесли Тернерийн гэр бүлд төржээ. Түүний хөрш, мөн зураач Дороти Хоуп Смит Анныг 4 сартай байхад нь хөргийг нь зурсан байна. 1928 оны зун хүүхдийн хоол үйлдвэрлэгч нэгэн компани логоны уралдаан зарласан бөгөөд үүндээ хүүхдийн хөрөг зураг ашиглана хэмээн мэдэгджээ. Дороти өөрийн зурсан зургаа илгээсэн нь хэдэн мянган бүтээлүүд дундаас сонгогдож тэргүүн байрыг эзэлсэн байна. Анн Тернер Күк хожим нь детектив зохиолч болсон бөгөөд өдгөө 95 насыг зооглоод байна. 

"Gerber" брэндийн лого

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()