1
Хайр хүнийг донтуулдаг
Биологийн антропологич Хелен Э.Фишерийн хэлснээр хайр бол бүх маш хүчтэй донтолт үүсгэдэг сэтгэл хөдлөл гэжээ. Биднийг дурлах үед тархи маань тусгай гормон ялгаруулдаг бөгөөд түүнд донтох маш амархан аж. Үүн дээр нэмээд аз жаргалын даавар допамин давхар гарч ирдэг учраас тэрхүү мэдрэмж хэнийг ч гэсэн "мансууруулж" чаддаг гэж судлаачид тайлбарлаж байна. 2016 онд хийсэн судалгаагаар хайрыг хамгийн хүчтэй мансууруулах бодис хэмээсэн байдаг.
2
Цусны даралт буурдаг
Аз жаргалтай гэрлэсэн хосууд бие биенээ эрүүл байлгаж чаддаг аж. Зарим судалгаагаар сэтгэл хангалуун гэрлэлт таны цусны даралтыг бууруулж, зүрхийг эрүүлжүүлдэг байна.
204 гэр бүлтэй, 99 ганц бие хүмүүсийг хамруулсан нэгэн судалгаагаар аз жаргалтай гэр бүлтэй байх нь цусны даралтыг бууруулахад нөлөөлдөг гэдгийг тогтоожээ.
3
Толгойн өвдөлт намддаг
Дурласан хүний тархи окситоцин хэмээх аз жаргалын даавараар дүүрдэг. Стэнфордын Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн судалгаагаар архаг толгойн өвчтэй хүмүүст энэхүү "хайрын даавар"-ыг тарьж туршсан байна.
Судалгаанд оролцогчдын 50 хувь нь арай бага өвдөлт мэдэрсэн бол 27 хувь нь бүрэн намдсан гэж мэдэгджээ. Энэ мэт бусад судалгаанаас үзэхэд хамтрагчтайгаа бие махбодийн хувьд дотно байх нь толгойн өвдөлтийг багасгах эсвэл бүрмөсөн арилгах чадвартай байдаг аж.
4
Хайр бол өвчин намдаагч
Стэнфордын Анагаах Ухааны Сургуулийн судлаачид дурлах мэдрэмж нь хүний тархинд өвдөлт намдаах эмтэй адил хариу үйлдэл үзүүлдэг болохыг олж мэджээ.
Судалгаанд оролцсон хүмүүст хайртай нэгнийх нь зургийг үзүүлтэл тархины үйл ажиллагаа нь эрчимжиж бие махбодийн өвдөлтийг илүү бага мэдэрч байсан аж.
5
Хосуудын зүрхний хэмнэл
Шинжлэх ухаан хосуудын зүрх үнэхээр нэг мэт цохилдог болохыг баталсан. Судалгаанаас харахад удаан хугацаанд хамт байсан хосуудын зүрх сэтгэл зүрхний цохилт яг ижил хэмнэлтэй болдог аж. Иллиной мужийн их сургуулийн эрдэмтэд электрон хяналтын төхөөрөмж ашиглан удаан хугацааны харилцаатай байсан 10 хосын цохилтыг хэмжилтийг бүртгэх замаар үүнийг олж мэджээ.
6
Дурласан хүн сайхан сэтгэлтэй болдог
Хайр хүнийг өөрчлөх хүчтэй гэж үнэн бололтой. Эрдэмтэд 245 залуу хосыг 9 сарын турш ажигласны эцэст хайр гутранги үзэлтэй хамтрагчдыг өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй болгодог болохыг тогтоожээ. Мөн эрүүл харилцаатай хүмүүс муу зуршлаа хаях нь элбэг тохиолддог гэнэ.