“Сүүтэй цай” хэмээх ази хэв маягийн үс будалт нь дэлхий даяар алдартай болж байгаа юм. Үсний үндсэн өнгөнөөс хамаарч үсээ цайруулах эсэхийг үсчийн шийдэх болно.
Ерөнхийдөө зөөлөн өнгүүдийн холимогоос бүрдсэн энэхүү будалт нь ази арьсны өнгөтэй төгс зохицно. Үсний уг нь илүү алтлаг талдаа байх бөгөөд бага багаар нүүрсэн өнгө рүү уусгах маягаар шилжүүлнэ.
“Сүүтэй цай” нь нейтрал өнгөнд орох хэдий ч бор өнгө, шоколадан бор өнгийг бодвол илүү зоригтой алхам шаардана. Энэ нь байгалийн өнгөнд дурлагсдад илүү тохирох бөгөөд уг хэсгээрээ бараан учир хэсэгтээ үсчин орох шаардлагагүй болж цаг хугацаа болон мөнгө хэмнэнэ.
Таны үсний үндсэн өнгө, арьсны өнгөнөөс шалтгаалж, өнгөний сонголтыг хийнэ. Өөрөөр хэлбэл, арьсны өнгөнөөс бага зэрэг бараан өнгөөр үсний тань угийг будна гэсэн үг.
Хэдийгээр энэхүү тренд саяхан үүссэн ч одууд аль хэдийн энэ будалтыг туршаад эхэлжээ.
“Сүүтэй цай” будалтын хамгийн том шүтэн бишригч нь өмнөд солонгосын "Blackpink" хамтлагийн гишүүн Лиса юм. Тэрээр илүү цайвар өнгийг сонгосон байна.
"Blackpink" хамтлагийн бас нэгэн гишүүн болох Розэ ч тренд будалтны хажуугаар өнгөрч чадаагүй бөгөөд “сүүн” өнгийг сонгожээ.
Өнгөрсөн сар америкийн супермодель Карли Клосс шүтэн бишригчидээ өөрийн өөрчлөлтөөр алмайруулсан. Алтлаг шар өнгийн үсээ тэрээр бор суурьтай, үнсэн саарал болгожээ.
Туркийн жүжигчин, модель Мелиса Донгель ч мөн тренд дагасан боловч түүний үс арай бараан өнгөтэй болсон.
"Pretty Little Liars" киноны од Люси үснийхээ өнгийг тогтмол өөрчлөх дуртай. Тиймээс сүүлийн үеийн будалтыг туршиж үзэхгүй байх нь түүний хувьд байж боломгүй зүйл биз.