1. Хоолыг амттай хийхийн тулд нэн түрүүнд бүх зүйлээ бэлдэж тавих хэрэгтэй
Өндөг шарахад хүртэл эхлээд бүх зүйлээ бэлдэж тавих хэрэгтэй. Өндгөө гаргах, давсаа гаргах, хайруулын тавгаа халаах, өндгөө гаргах саваа бэлдэх гэх мэт. Эс тэгвээс өндөг гаргах сав хайж байх зуур өндөг тань түлэгдэх магадлалтай.
2. Цагийг ягштал баримтлах
Хэрвээ тухайн бүтээгдэхүүн нэг цагийн дотор бэлэн болно л гэсэн бол 30 минутын дотор бэлэн болох нь юу л бол. Тиймээс цагийг ягштал баримтлах хэрэгтэй.
3. Битгий залхуур
Битгий яар. Бага зэрэг хүлээхээс бүү залхуур. Бүх орц найрлагыг бүгдийг нь нэг дор хийх гэж хичээх хэрэггүй. Жишээлбэл: Та мах шарж байна гэж бодъё. Ингээд та махаа алтлаг өнгөтэй болтол нь шарахыг хүсэж байсан ч ногоогоо хийх гэж яарах юм бол таны зорилго биелэхгүй л болов уу. Хэрвээ бүр их яарч байвал хоёр хайруулын таваг ашиглаж тус бүрт нь бэлдээрэй.
4. Хайруулын таваг
Хайруулын тавганд ямар нэг хоол хийж байгаа тохиолдолд нэн түрүүнд хайруулын тавгандаа ургамлын тос хийж маш сайн халаах хэрэгтэй. Хэрвээ халуун тосонд ямар нэг бүтээгдэхүүн хийхэд тос үсрээд байвал хийхээсээ өмнө тухайн бүтээгдэхүүнээ хуурай салфеткагаар арчаарай.
5. Гурил
Төрөл бүрийн амттан, жигнэмэг, бялуу хийх үед гурилыг заавал шигших хэрэгтэй бөгөөд энэ нь бүтээгдэхүүнийг хөвсгөр, амттай болоход туслана.
6. Бүх зүйлийг хэмжээний дагуу хийнэ
“Нүдэн” баримжаагаар огт хийж болохгүй. 125мл ургамлын тос хэрэгтэй л гэсэн бол яг л 125мл-ийг хийнэ. Ямар нэг байдлаар хэмжээг нь ихэсгэх, багасгах тохиолдолд таны хийж буй зүйлийн амт өөр болно шүү.
7. Шинэ бүтээгдэхүүн ашиглах
Та хэмнэлт хийх үүднээс хуучин бүтээгдэхүүн ашиглаж хоол бэлдэх хэрэггүй. Хэрвээ та жилийн өмнө чинжүү авч тухайн чинжүүгээрээ хоол хийх гэж байгаа бол таны хоол жилийн өмнөх хоол л болно гэсэн үг. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа бага багаар авах хэрэгтэй.
8. Хуучин бүтээгдэхүүн хаяхаасаа бүү ай
Хадгалж, хоол хийж өөрийгөө болон бусдыг хордуулж байхын оронд шууд хаяад шинэ бүтээгдэхүүн авч хэрэглээрэй.
9. Жигнэсэн ногоо
Үнэндээ бид ногоог маш удаан чанах дуртай байдаг. Гэвч удаан чанасан байцааны амт бага зэрэг чанасан байцааны амт тэс өөр байдаг учир хэтрүүлэн чанах хэрэггүй.
10. Тэнцвэртэй байдал
Хэрвээ сүмснийхээ давсыг ихдүүлсэн бол зуушиндаа битгий давс хий. Энэ мэтчилэн тэнцвэрт байдлыг хадгалах хэрэгтэй.