Энэ үед Ромд аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн бөгөөд орчин үеийн аялал жуулчлалтай ихээхэн төстэй байв. Аялагчдад зориулсан сонирхолтой спорт хөтөлбөр, танин мэдэхүйн аялал хүртэл зохион байгуулагддаг байж. Ромчууд грекчүүдийн адилаар спортын амжилтыг ихээр үнэлдэг байсан учир дотроо олимпын наадам ч зохион байгуулдаг байсан бөгөөд өөр хотын тамирчид тухайн спортын тэмцээнд оролцох эсвэл үзэх зорилготойгоор хотын төвийг зорьдог байсан гэнэ. Гладиаторууд хэдийгээр тамирчдаас доогуур үнэлгээтэй байдаг ч тэдний тулааныг эртний ромын уламжлалт тулаан болгосон аж.
Ромын байрууд хангалттай сүүдэртэй байсан учир баячууд, язгууртнууд сүүдэрт сууж өдрийг өнгөрүүлдэг байжээ.
Үүнээс гадна ромчууд ямар нэгэн өргөл өргөх, эсвэл нутгийн ламтнаас хачирхалтай, ер бусын далд ертөнцийн талаар асуулт асуухын тулд алдартай сүмүүдээр аялж байсан гэнэ. Шашин шүтлэгтэй эмнэлгийн аялал ч холбоотой. Ромын өнцөг булан бүрт ойролцоогоор 60 орчим Асклепи сүм байсан бөгөөд эдгээр сүмүүд орчин үеийн сувилал мэт эмчилгээний газар байсан юм. Уг сувиллаар өвчтөнүүд төдийгүй, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж буй жуулчид үйлчлүүлж байжээ.
“Бикини өмссөн бүсгүй” Вилла Дель-Казале (МЭ 4-р зуун) – тэд наранд биеэ шарахын оронд спорт тоглоом тоглож байна.
Үүнээс гадна тав тухтай дэн буудлууд хаа сайгүй байсан нь аялал жуулчлал хөгжихөд дөхөм болж байсан. Гэхдээ баян жуулчид өөрийн хэрэглээний бүх зүйлийг авч явна. Үүнд: майхан, тогооч, боол гэх мэт. Майханд хонох нь тухтай биш ч баячуудын шаардлага өндөр байдаг тул тэд бусад хүмүүстэй нэг байранд байхыг хүсдэггүй байв.
Эртний Ромын дэн буудал, Орчин үеийн хувилбар
Харин орчин үеийн хувьд аялал жуулчлалын гол цэг нь далайн эрэг болсон. Харин эрт дээр үед энэ нь эмчилгээний зориулалтаар ашиглах халуун рашааны газар байжээ. Энэ төрлийн аялал жуулчлалын газрын нэг нь Неополитаны тохойн эрэг дээр байрлах Байи юм. Археологичдын нээж илрүүлснээр Байи цогцолбор нь 40 мянган кв.м газрыг эзэлж хэд хэдэн хэсэгт хуваагдаж байсан гэнэ. Уг цогцолборт 3 том фридариа байсан бөгөөд халуун рашаанд орсныхоо дараа бүлээн устай усан санд орох боломжтой байжээ.
МЭ 2-р зуунд хамааралтай фридариа бөмбөрцөг, Байи
Хамгийн баян гэр бүл далайн эргийн ойролцоо өөрийн гэсэн байшинтай байхыг хүсдэг байв. Тиймээс ч Ромын язгууртнуудын хамгийн дуртай газар нь Гардуа нуурын өмнөд хэсэгт байрлах Сирмионы хагас арал байсан. Үүнээс гадна энэхүү газарт халуун рашаан хүртэл байсан бөгөөд уг газар МЭ 1-р зууны үед алдарт зохиолч Катулла амьдарч байсан гэнэ.
Сирмион хагас арал, орчин үеийн зураг
Халуун рашаанаас гадна ромчууд эмчилгээний шавраараа алдартай. Энэ төрлийн газрууд хааны ордны хажууд ч байсан. Жишээлбэл: Цивитас Аурелия Аквензис гэх газар шавар эмчилгээ хийдэг байсан бөгөөд орчин үед түүнийг Шварцвальд буюу “Хар ой” хэмээн нэрлэх болжээ. МЭ 1-р зууны үед ромчуудын эмчилгээний газар Будапештад хүртэл байсан гэнэ.
Хар ой, орчин үеийн зураг
Эртний ромын халуун рашааны газар байрлаж байсан хэсэг дээр орчин үеийн Италийн Monsummano Terme, Montegrotto Terme, Montecatini Terme гэх халуун рашааны газар бий. Эдгээр газруудыг зорьж байсан аялагчид биеэ наранд шардаг байсан ч орчин үеийн хэв маягаас тэс өөр гэнэ. Тэд задгай дээвэртэй усан санд орж биеэ ч шарж, усанд ч орж байсан нь наран шарлагын газар гэхээсээ илүү сауны үүрэг гүйцэтгэж байсан болов уу.
Monsummano Terme-г зорьж буй жуулчдын буудал Grotta Giusti, орчин үеийн зураг