Натали Портман – Израиль
Харвардын их сургуулийн төгсөгч, жүжигчин Натали Портман буюу Натали Хершлаг нь Израилийн Иерусалим хотод төржээ. Түүний аав израиль гаралтай эмч байсан бол ээж нь америк гаралтай нэгэн байв.Түүний гэр бүл 1980-аад онд Нью-Йорк хот руу цагаачилж байжээ. Хожим 1994 онд Léon кинонд дүр бүтээснээр түүний урлагийн замнал эхэлсэн билээ.
Жеки Чан – Хонг Конг
Нэрт жүжигчин Жеки ЧАн 1957 оны 4-р сард Хонг Конгод туйлын ядуу амьдралтай гэр бүлд төржээ. Түүнийг 6 настай байхад эцэг эх нь хүүгээ дагуулан Австралийн Канберра хот руу шилжин суурьшсан ч удалгүй хүүгээ Хятадын театрын урлагийн сургуульд сургахаар Хонг Конг руу буцааж байсан гэдэг.
7-17 насандаа тулааны урлаг, акробатаар хичээллэж, дуулаачийн сургалтад ч сууж явсан тэрээр өдгөө дэлхийн хэмжээний од болсон билээ.
Гал Гадот – Израиль
Жүжигчин Гал Гадот 2004 онд 18 настайдаа Израилийн гоо бүсгүйн тэмцээнд амжилттай оролцон түрүүлж, улсынхаа зэвсэгт хүчинд алба хааж байсан нь хожим түүнийг Wonder Woman-ын дүрийг авахад нь нөлөөлсөн гэдэг. Тэрээр эх нутгаараа туйлын бахархахын зэрэгцээ боломж гарсан үедээ нутагтаа очихыг урьдал болгодог ажээ.
Маргот Робби – Австрали
Австралийн Квинсланд мужийн хөдөө нутгийн Дальби хэмээх тосгоноос гаралтай түүний аав чихрийн нишингэ тариалдаг фермер байсан бол ээж нь бариа заслын эмч байв. Ээжийнхээ гар дээр фермийн амьдрал дунд өссөн тэрээр хожим I, Tonya киногоороо Академийн шагналын эзэн болж Vogue болон Elle гэх мэт дэлхийн хэмжээний сэтгүүлүүдийн нүүрийг чимэх болсон билээ.
21 Savage – Их Британи
Өөрийн өвөрмөц өнгө төрх, шивээсүүдээрээ алдартай реппер Шейа Бин Абрахам-Жозеп буюу бидний сайн мэдэхээр 21 Savage нь Их Британийн Лондон хотоос гаралтай ажээ. Тэрээр өдгөө АНУ-ын цагаачлалын газрын хяналтад байгаа ба визний хугацаа хэтрүүлсэн хэргээр шалгагдаж, хилийн хориг тавиулаад байгаа юм.
Ники Минаж – Тринидад ба Тобаго
Реппер Ники Минаж 5 нас хүртлээ Карибын тэнгисийн Тринидад ба Тобаго улсад амьдарч байв. Түүнийг багад нь ээж нь охиноо нагац дээр нь үлдээгээд АНУ руу ажил хайн явсан бөгөөд хожим охиноо Нью-Йорк хот руу татан авчээ.
Schoolboy Q – Герман
Schoolboy Q нэрээрээ алдаршсан Квинси Мэттью Ханли нь Баруун Германд төрж, Лос Анжелес хотод өссөн нэгэн ажээ. Бага байхад нь эцэг эх нь салж, тэрээр ээжийгээ даган АНУ-д ирж суурьшсан бөгөөд төрөлх нутаг руугаа явахыг төдийлөн хүсдэггүй хэмээн тэрээр өгүүлж байжээ.
Прияанка Чопра – Энэтхэг
2000 оны дэлхийн мисс тэмцээнд өөрийн эх орноо төлөөлөн оролцож байсан жүжигчин Прияанка Чопра өдгөө АНУ-д чамгүй амжилттай яваа билээ. Дуучин Ник Жонастай гэр бүл болж, охинтой болсон тэд америк мөрөөдлөөр амьдарч байгаа гэхэд хилсдэхгүй биз ээ.
Софиа Вергара – Колумб
Хөлбөмбөг, карнавалын баяраараа алдартай, дуучин Шакирагийн төрсөн Колумбын Баранкила хотод өсч, торнисон тэрээр хар тамхи, эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр эх нутгаа орхин АНУ-ын Майами хот руу цагаачилжээ.
Антонио Бандерас – Испани
Нэрт зураач Пабло Пикассогийн мэндэлсэн Малага хотод төрж, өссөн тэрээр 1989 онд далайн чанад дахь Холливудад урлагийн замналаа эхлүүлж, 1992 оноос эхлэн гол дүрийн жүжигчин болтлоо өсөн дэвжиж Spy Kids, The Mask of Zorro, Desperado зэрэг кинонуудад дүрээ мөнхөлж, Shrek 2 хүүхэлдэйн кинонд Гуталт муурын дүрд дуу оруулагч хийж байсан билээ.
Николь Кидман – Австрали
Австрали гаралтай Оскарын шагналт жүжигчин Николь Кидман Хавайн арал дээр төрсөн ажээ. Хавай мужид суралцаж байсан австрали хосын охин болон мэндэлсэн тэрээр 4 настайдаа Австралид ирж, Сидней хотод суурьшсан гэдэг. Өдгөө тэрээр Австрали болон АНУ-ын давхар иргэншилтэй.
Жимон Хунсу – Бенин
Баруун Африкийн Бенин улсад төрсөн жүжигчин Жимон Хунсу 12 настайдаа эцэг эхээ даган Францын Лион хот руу нүүсэн ч франц соёлд идээшилгүй сургуулиа орхиж, орон гэргүй хүний амьдралыг ч хэсэгхэн туулсан гэдэг. Ийн явахдаа алдартай дизайнертай танилцуулсан гэрэл зурагчинтай танилцсанаар түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн түүхтэй.
Өдгөө Marvel болон DC студитэй гэрээтэй ажилладаг тэрээр Calvin Klein дотуур хувцасны брендийн нүүр царай билээ.
Исла Фишер – Оман
Шотланд гаралтай хос Оманд амьдарч байхдаа охинтой болсон нь хожим дэлхийн хэмжээний од болон гялалзсан Исла Фишер байв. Түүний аав Оманы Мускат хотын банканд ажиллаж байгаад удалгүй Австралийн Перт хотод нүүн суурьшсан гэдэг. Ийнхүү 6 настайгаасаа хойш амьдарсан Перт хотын соёлд тэрээр уусч, өөрийгөө Пертээс гаралтай хэмээн үздэг билээ.
Лупита Нионго – Мексик
Оскарын шагналт жүжигчин Лупита Нионго Мексик улсын нийслэл хотноо мэндэлжээ. Түүний аав Мехико хотын их сургуульд багшилдаг байсан бөгөөд охиноо нэг настай байхад нь төрөлх Кени улс руугаа эргэн очиж амьдрах болжээ. Түүний нэр болох Лупита нь баруун Кенийн Луо овог болон түүний төрсөн Мексикийн Гуадалупе хотын нэрнээс улбаатай аж.
Кейт Урбан – Шинэ Зеланд
Нэрт дуучин Кейт Урбан Шинэ Зеландад төрсөн боловч өөрийгөө цэвэр Австрали хүн хэмээн нэрийддэг билээ. Үнэхээр ч түүнийг 2 настайд гэр бүл нь Австралийн Брибен хот руу шилжин суурьшсан аж.
Натан Филлион – Канад
One Life to Live телевизийн цувралаараа алдартай жүжигчин Натан Филлион Канад улсад мэндэлсэн боловч 1997 онд АНУ-Канадын давхар иргэншилтэй болжээ. Телевизийн цувралаараа алдар нэрийг олсон даруйдаа тэрбээр Нью-Йорк хотноо байнгийн оршин суухаар шийдсэн гэдэг. Магадгүй тэр Канадын хүйтэн уур амьсгалаас залхсан ч байж болох биз ээ.
Чарлиз Терон – Өмнөд Африк
Түүний эцэг, эх Өмнөд Африкт зам гүүрийн ажил хийдэг байсан бөгөөд түүний хувьд Гаутэн хэмээх жижиг мужийн Бенони нэртэй сууринд өсч торнижээ. Йоханнесбург хотын ойролцоо фермийн аж ахуй хүүхэд насандаа эрхэлж аж төрж байхдаа аав нь архины хамааралтай болж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсээр хожим галт зэвсгээр эхнэр, охин хоёроо сүрдүүлэх үед ээж нь аргагүй хамгаалалтаар нөхрийнхөө аминд хүрсэн гэх хар бараан дурсамжтай амьдралаас тэрээр дэлхийн хэмжээний супер од болсон түүхтэй.
Шакира – Колумб
Колумбын Баранкила хотод өссөн түүнийг Латин Америкын хатан хаан хэмээн нэрийдэх нь ч бий. Анхны цомгоо 13 насандаа Sony Music Colombia студитэй хамтран гаргаж байсан түүний алдар нэр гэрлийн хурдаар өсч, испани хэлт орнуудад алдаршсан билээ. Харин тэрээр харьцангуй хожуу буюу 2001 оноос эхлэн англи хэлээр дуулах болж дэлхийн хэмжээний од болсон юм.
Вислеф Жин – Гайти
Гайти улсад өсч торнисон Вислеф Жин 9 настайдаа Нью-Йорк хотын Брүүклин дүүрэгт нүүн суурьшиж байжээ. Түүний хөгжмийн авъяасыг олж харсан ээж нь түүнд гитар хөгжим худалдан авч өгсөн цагаас тэрээр хөгжимтэй амьдралаа холбосон хэмээдэг.
Түүнчлэн 2010 онд Гайти улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн боловч сүүлийн 5 жилийн турш нутагтаа амьдарсан байх шаардлагатай гэсэн үндэслэлээр сонгуульд нэр дэвшиж чадаагүй билээ. Хэдий нэр дэвшиж чадаагүй ч тэрбээр өнөөг хүртэл улс орныхоо иргэдийн шударга ёсны төлөө тэмцсээр буй юм.
Шон Пол – Ямайк
“Get Busy”, “Temperature” зэрэг бүтээлүүдээрээ алдартай Шон Пол нь португал гаралтай Ямайк гэр бүлд өсч торнижээ. Түүний аав португал гаралтай нэгэн байсан бол ээж нь хятад-англи гаралтай ямайк бүсгүй байсан аж.
Рианна – Барбадос
Поп хөгжмийн түүхэнд нэрээ үлдээж яваа дуучин Рианна Карибын тэнгисийн Барбадос арал дээр төржээ. Тэрээр өөрийн уран бүтээлүүддээ төрөлх нутгийнхаа хэв маяг, өнгө төрхийг үргэлж шингээж ирсэн бөгөөд иймдээ ч түүнийг Карибын хатан хаан хэмээн өргөмжлөх болсон биз ээ.
Хоакин Финикс – Пуэрто Рико
Жүжигчин, продюсер, амьтны эрхийн төлөө тууштай тэмцэгч Хоакин Финикс Пуэрто Рикогийн Рио Пиэдраст мэндэлжээ. Түүнйи аав Оросын еврей гаралтай нэгэн байсан бол ээж нь Унгар гаралтай нэгэн байв. Түүний гэр бүл “Бурхны үрс” хэмээх шашны нийгэмлэгийн гишүүн бөгөөд тогтмол шашныг түгээн дэлгэрүүлэх үйл хийдэг ажээ.
Себастиан Стан – Румын
Румын улсын Константа хотод мэндэлсэн түүнийг 2 настай байхад эцэг, эх нь салж, 8 настайдаа тэрээр ээжийн хамтаар Австрийн Вена хотод шилжин суурьшсан түүхтэй. Хожим тэд АНУ руу цагаачилсан юм. Нью-Йорк хотноо амьдрах болсон тэрээр өөрийгөө театрын урлагт бүрэн зориулж, 2002 онд АНУ-ын иргэншилтэй болжээ.
Мила Кунис – Украин
Хуучнаар ЗХУ, өнөөгийн Украины Чернивци хотод еврей гэр бүлд мэндэлсэн тэрээр 7 настайдаа АНУ-ын Лос Анжелес хотод нүүн суурьшиж, хичээлийнхээ хажуугаар жүжигчний оройн ангид давхар суралцаж байсан гэдэг. Бага сургуулийн 2-р ангидаа шинэ соёлд идээшихгүй тун хүнд цаг үеийг туулсан хэмээн тэрээр хожим дурссан байдаг билээ.