Хүн төрөлхтний өвөг дээдэс сэлмэн соёот бартай хэрхэн зохицон амьдарч байсан бэ?

2022-04-17, 12:32
7,253

Хүмүүсийн сонирхлыг одоог хүртэл татдаг сэлмэн соёот бартай нэгэн цагт бидний өвөг дээдэс зэрэгцэн оршиж байсан билээ. Орчин цагийн технологийн дэвшлийн ачаар бид сэлмэн соёот барын дүр төрхийг хиймэл оюун ухаанд түшиглэн гаргаж чадсан ч тэдний мөхлийн талаар олон таамаглал одоог хүртэл асуулт хэвээр байгаа юм. Хүн төрөлхтний нөлөөгөөр устсан, хүнс тэжээлийн хомсдолд орсон, цаг уурын өөрчлөлт нөлөөлсөн гэхчилэн олон шалтгаануудыг тэдний мөхөлтэй холбон авч үзэж байна.

Хүн төрөлхтний өвөг дээдэс сэлмэн соёот бартай хэрхэн зохицон амьдарч байсан бэ?

1 Сэлмэн соёот бар хүний нөлөөгөөр мөхсөн гэх таамаглал

Британийн судлаачид Ecography сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ одоогоос 80 орчим мянган жилийн тэртээгээс сэлмэн соёот бар үүсч, 10 орчим мянган жилийн өмнө устаж үгүй болсон хэмээжээ. Ингэхдээ тэд сэлмэн соёот барын мөхлийн цаг хугацаатай хүний их нүүдэл давхцаж буйг тэмдэглэжээ.

Хүний өвөг дээдсийн хувьд сэлмэн соёот бар хүнсний хэрэглээнд хэрэглэгдэж байсан нь мэдээж хэрэг бөгөөд үүний баталгаа нь сэлмэн соёот барын ясаар хийсэн зэвсэг олдсон явдал аж. Хүмүүсийн махны хэрэглээ нэмэгдэж, ан авд мордох нь нэмэгдэхийн сацуу хүч чадал, хурд муу гэдэг үүднээс сэлмэн соёот барын бамбар агнах явдал газар авсан нь тэдний мөхлийн үндэс болсон гэж тэд таамаглажээ.

Британийн эрдэмтдийн энэхүү таамгийг үгүйсгэх нэгэн хүчин зүйл буй болсон нь ДНХ-ын судалгаагаар сэлмэн соёот бар одоогоос 10,000 жилийн өмнө бус 12,500 орчим жилийн өмнө устсан гэж тогтоогдсон явдал юм. Түүнчлэн нүүрстөрөгчийн изотопийн шинжилгээгээр тэдний мөхөл удаан хугацаанд алгуур явагдсан бус маш богино хугацаанд үгүй болсон нь тогтоогдсон юм.

Сэлмэн соёот бар хүний нөлөөгөөр мөхсөн гэх таамаглал

2 Цаг уурын өөрчлөлтөөс болж мөхсөн гэх таамаглал

Сэлмэн соёот барыг хүний нөлөөгөөр бус цаг уурын өөрчлөлтийн улмаас устсан гэх таамаглал дэвшүүлэх эрдэмтэд ч мөн бий. Сибирь болон тайг хөвчийн мөнх цэвдэгт хадгалагдсан судалгаанд үндэслэсэн Оросын судлаачид энэ үзлийг баримталдаг бөгөөд мөстлөгийн үед сэлмэн соёот барын идэш тэжээл болох өвстөн тэжээлтэн амьтад нутаг сольж нүүсэн, тоо толгой эрс цөөрч хүнсний хомсдолд орсон гэх шалтгаануудыг дэвшүүлдэг.

Харин Нидерландын эрдэмтэд цаг уурын эрс өөрчлөлтөд дасан зохицож амьдарч чадаагүй амьтдын тоонд сэлмэн соёот барын оруулж авч үздэг ажээ.

Цаг уурын өөрчлөлтөөс болж мөхсөн гэх таамаглал

3 Бусад боломжит таамаглалууд

Америкын эрдэмтэд балар эртний энэхүү араатны мөхөл нь өлсгөлөнтэй холбоотой гэж таамагладаг. Тэд энэхүү таамаглалаа сэлмэн соёотын шүд дээрх сорви, зураасны элэгдэлд орсон байгааг үндэслэн дэвшүүлсэн байдаг. Хүн амын өсөлттэй зэрэгцэн үүссэн хүнсний хомсдол сэлмэн соёот барын хувь заяаг ийнхүү өөрчилсөн гэж тэд үзэж байна.

Эцэст нь хүн төрөлхтөн сэлмэн соёот барыг агнаж байсан баримт олон бий боловч нэг зүйлийн амьтны мөхөлд дан ганц энэ шалтгаан хангалтгүй гэдэг нь гарцаагүй биз ээ. Хүн амын өсөлт, мөстлөгийн үеийн цаг уурын эрс өөрчлөлтөөс эхлээд баримт хангалтгүй боловч солирын мөргөлдөөний дараа цацраг идэвх үүссэн гэх мэт таамаглалууд ч тэдний мөхөлтэй холбогдохыг үгүйсгэх аргагүй билээ.

Бусад боломжит таамаглалууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()