Хачирхалтай байдлаар гоц чадвартай болсон хүмүүс

Ихэнхи хүмүүс чадвартай хүн гэхээр ямарваа нэгэн зүйлийг мэргэжлийн түвшинд хийх чадвартай хүнийг хэлнэ гэж ойлгодог болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ дэлхий дээр үүнээс ч илүү гоц чадвартай хүмүүс байдаг бөгөөд заримдаа энэхүү чадвар нь тэдний энгийн амьдралын хэв маягт саад учруулдаг байна. Тэгвэл бид танд энэ төрлийн гоц чадвартай хүмүүсийн талаар мэдээллийг хүргэе.

Хачирхалтай байдлаар гоц чадвартай болсон хүмүүс

1 Орландо Серелл

Тархины гэмтэл авах гэдэг тийм ч  таатай зүйл биш хэдий ч энэхүү бэртлийг даван туулж, гоц чадвартай болсон цөөн тооны хүмүүс байдаг. Гэмтлийн дараа гоц чадвартай болсон хүмүүст анагаах ухаан “савантагийн синдром” гэх оношийг тавьдаг байна. Ихэнхидээ савантачууд математикийн тал дээр гоц авъяастай болдог бөгөөд заримдаа ямар нэг зүйлийг нэг бүрчлэн зурах, ярих чадварыг ч олж авдаг гэнэ.

1979 онд Орландо Серелл бага ангидаа бейсбол тоглож байгаад бөмбөгөнд оногдсон байна. Тухайн үед Сереллд юу ч мэдэгдээгүй учир тэр үргэлжлүүлэн тоглосон аж. Энэ тоглолтоос хойш тэр олон жилийн турш толгойны өвчнөөр шаналаж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа өөрийгөө хуанлиг гайхалтай тооцоолж чадахаа ойлгожээ. Жишээлбэл: тэр 1980 онд хэдэн даваа гариг байсныг төвөггүйхэн бодож чадна. Үүнээс гадна тэр өдөр тутам тохиолдсон зүйлээ нэг бүрчлэн санаж байсан гэнэ.

Энгийн хүмүүс савантагийн чадварт атаархдаг. Тэд бидний өдөр тутамдаа үл анзаарах жижиг үйл явдлуудыг нэг бүрчлэн тогтоож авдаг байна. Гэвч тэд сургуульд шалгалт өгөхөд бэрхшээлтэй тулгардаг. Учир нь шалгалтын асуултын цар хүрээ савантачуудын сэтгэлгээнээс илүү том байдагт оршино.

Орландо Серелл

2 Ихэнхи Төвдүүд

Шерпүүд бол дэлхийн хамгийн өндөр уул болох Эверест руу уулчдад замчилдаг непалийн ард түмэн юм. Непалийн шерпүүд болон ихэнхи төвдүүд далайн түвшнээс дээш 4000 км-ийн өндөрт  амьдрах онцгой чадвартай хүмүүс байдаг. Саяхныг хүртэл эрдэмтэд тэдний энэ чадварыг ойлгохгүй байсан ч төвдүүдийн 87%-д нь энгийн хүнээс 40%-иар бага хүчилтөрөгч хэрэглэх чадвар байдгийг тогтоосон байна.

EPAS1 ген нь төвд хүмүүст өндөрлөг газар удаан амьдрах боломжийг олгодог гэнэ. Ихэнхи хүмүүсийн хувьд 3км-ийн өндөрт гарахад л гемоглобины хэмжээ нэмэгдэж зүрх судасны асуудалд хүргэдэг бол төвд иргэдийн цусанд байх EPAS1 ген нь гемоглобиныг тодорхой хэмжээнд барьдаг гэнэ. Тиймээс тэд өндөрлөг газар амьдрах чадвартай.

Судалгаанаас харахад төвдүүд энэхүү чадварыг одоо устаж үгүй болсон Денисовын хүмүүсээс өвлөж авсан байх магадлалтай. Денисовын хүмүүс одоогийн төвд иргэдийн амьдарч байгаа ойр орчимд амьдарч байсан бөгөөд генийн судалгаа хийхэд тэдний олдвороос мөн EPAS1 олдсон байна.  Энэ төрлийн ген нь төвдөөс гадна зарим номхон далайн ойр орчмын арлын иргэдэд байх магадлалтай.

Ихэнхи Төвдүүд

3 Элизабет Сульсер

Орчин үед “синестези” гэх ойлголтын талаар ихээхэн яригдаж байгаа бөгөөд энэ нь зарим мэдрэмж холилдох явдал юм. Жишээлбэл: Шоколад идэж байгаа хэрнээ интоорын амтыг мэдрэх эсвэл нүдээ аньсан байх үедээ өнгө мэдрэх гэх мэт.

Элизабетын хувьд хараа, амт, сонсгол нь холилдсон бөгөөд тэрээр өнгө өнгийн дуу авиаг мэдэрч, дуу хөгжмийг амтлах чадвартай гэнэ. Үүнийг тэр энгийн зүйл хэмээн үзэж бусад хүмүүс ч дуу хөгжмийг амтлаж, түүнийг харж чаддаг гэж бодож байжээ. Гэвч хүн бүр энэ төрлийн чадваргүйг мэдсэн тэрээр маш ихээр ганцаардсан байна. Учир нь тэр өөрийн мэдрэмжийн талаар хэнтэй ч хуваалцах боломжгүй болсон юм. Гэхдээ энэ бол төдийлөн давуу тал биш гэхэд болно. Дуу авиаг харах боломжтой хүмүүс хүн ихтэй газар тогтмол ямар нэг зүйлд сатаардаг бөгөөд толгой өвдөх асуудал үргэлж тулгардаг.

Азаар, Элизабет хөгжимчин учир энэ чадварынхаа тусламжтайгаар тэр өнгө өнгийн гайхалтай аяыг бүтээгдэг байна. Бүсгүйн хувьд энэхүү чадвар нь түүнд одоогийн байдлаар сөрөг үр дагаварыг авчраагүй аж. Тэр саяхнаас авиаг бус харин зөвхөн дуу хөгжмийг  хардаг болсон гэнэ.

Элизабет Сульсер

4 СМ

“СМ” хэмээх нууц нэртэй бүсгүй үл мэдэгдэх өвчнөөр шаналаж байгаа бөгөөд түүний тархины айдсыг хариуцдаг хэсгийн үйл ажиллагаа алдагдсан гэнэ. Гурван хүүхдийн ээж болох тэрээр ямар ч айдсыг мэдрэхээ байжээ. Бүсгүйн энэ чадварыг эрдэмтэд судалсан бөгөөд тэр туршилтанд орохдоо хамгийн аймшигтай гэх киног үзэж, могойг хэлээрээ хүртэл долоосон байна.

Хэдийгээр тэр хүүхэд байхдаа харанхуйгаас айдаг байсан ч өсвөр насандаа ирэх үед тархиных нь айдсын хэсэг аль хэдийн гэмтсэн байжээ. Нэгэн орой бүсгүй цэцэрлэгт хүрээлэнгээр ганцаараа явж байсан бөгөөд энэ үед тэрээр дээрэмчний халдлагад өртсөн гэнэ. Залуу бүсгүйн хоолойг боож байхад тэр айхын оронд “эхлээд миний сахиусан тэнгэр”-ийг ялах хэрэгтэй шүү гэж хэлсэн нь дээрэмчнийг маш ихээр айлгасан байна.

СМ

5 Тай Нгок

Вьетнамын фермер Тай Нгок 1973 онд ханиад хүрч халуурсан бөгөөд тухайн үед фермер огт тоогоогүй гэнэ. Гэтэл халуун буурсны дараа тэр нойргүйдэлд өртжээ. Нойргүйдэл бол байдаг л нэг асуудал учир долоо хоногийн дараа хэвийн болох болов уу хэмээн үзэж фермер мөн л тоосонгүй. Харин одоогийн байдлаар тэр халуурснаасаа хойш 40 жилийн турш унтаагүй аж.

Хэрвээ бид 12000 шөнө унтахгүй бол ядаргаа эцсийн цэгтээ хүрч, эрүүл мэндийн хувьд асар их асуудалтай тулгарах байсан бол Нгокт эмчийн үзлэг хийхэд тэр элэгний бага зэргийн асуудалтай л гарсан гэнэ. 30 жилийн турш нойргүй явсныхаа дараа нэлээд бухимдуу болсон талаараа фермер ярьжээ. Тэр бүхий л арга замаар энэ асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон ч үр дүнд хүрээгүй байна. Тэгвэл нойргүйдэл яагаад удаан хугацааны турш үргэлжилдэг вэ?

Үүнийг “микро нойр ойлголт” гэж үзэж болно. “Микро нойр” гэдэг нь бидний тархи маш ихээр ядарсан үедээ хэдхэн секунд ч болов унтах шийдвэрийг огцом гаргадагтай холбоотой.  Энэ хэдхэн секундын хугацаанд тархины үйл ажиллагаа зогсож, эргэн хэвэндээ ордог. Тиймээс л Нгок унтахгүй байж чадаж байгаа бололтой. Үүний нэг жишээ нь: удаан хугацааны туршид машин жолоодож буй жолооч жолооны ард хальтхан унтаж сэргэдэг шүү дээ.

Тай Нгок

6 Дин Карназес

Холын зайны гүйлт буюу марафонд гүйж байсан хүмүүс заримдаа тэдэнд богино хугацааны амралт хэрэгтэй гэдгийг мэдэрдэг. Харин Дин Карназесын хувьд түүний булчингууд тогтмол гүйх боломжийг олгодог гэнэ.

Ихэнхидээ хүмүүс глюкозаас эрч хүчээ авдаг бөгөөд энэ нь мөн лактат гэх бодисыг үүсгэдэг. Лактатын түвшин ихсэн үед бие организм сүүн хүчил ялгаруулж түүний илүүдлийг устгадаг байна. Харин Дины  хувьд биед нь лактат хуримтлагддагүй учир тэр огт ядардаггүй гэнэ. Тэр дунд сургуульд байхаасаа эхлэж гүйж эхэлсэн бөгөөд багийн гишүүд нь 15 тойрог хийж байхад тэр 105 тойргийг төвөггүйхэн хийж байсан аж.  Үүнээс хойш тэр 30 нас хүртлээ гүйхээ огт зогсоогоогүй байна.

Колорадогийн эрдэмтэд Дины онцгой чадварыг судлахын тулд түүнийг 15 минутын турш  гүйлтийн зам дээр гүйлгэсэн боловч тэр 1 цаг зогсолтгүй гүйжээ. Энэ чадварынхаа ачаар тэр 50 хоногт 50 марафон гүйлт хийсэн байна.

Дин Карназес

7 Эскил Роннингсбаккен

Аймшигтай, зоригтой үзүүлбэр үзүүлдэг уран бүтээлч Роннингсбаккен тэнцвэрийн урлагийн талаар анх 5 настайдаа мэдсэн боловч 11 наснаасаа эхлэж сонирхсон байна.  Ингээд18 настай байхдаа тэр циркт орж 11 жилийн турш үзүүлбэр үзүүлсэн аж.  Тэр тэнцвэрийн урлаг гэдэг бол түүний хамгийн дуртай зүйл гэдгийг мэдэж байсан.

Өдгөө 30 насыг зооглосон тэр өөрийнхөө амьдралаар дэнчин тавьж аймшигт үзүүлбэрийг үзүүлж байгаа. Тэр толгойгоороо доош харж дугуйтай олсоор явж, нисдэг бөмбөлөг дээр буй хамгаалалт дээр 2 гараараа зогсдог гэнэ. Гэхдээ тэр ямар нэг үзүүлбэр үзүүлэхийнхээ өмнө нэлээд сандардаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. “Айдас гэдэг нь бидэнд бид бол хүн гэх мэдрэмжийг өгдөг бөгөөд айдасгүй бол бид хүн байхаа болино” хэмээн тэр үздэг байна.

Эскил Роннингсбаккен

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()