1
Зураач Яояо Ма Ван Ас гэх бүсгүй ганцаараа нохойныхоо хамтаар Лос-Анжелост амьдардаг бөгөөд ганц бие амьдрахын давуу талыг өөрийн бүтээлдээ буулгасан байна. Тэрээр “Disney”, “Warner Brothers Animation” зэрэг компаниудтай хамтран ажиллаж байжээ.
3 жилийн өмнөөс Яояо өөрийн өдрийн тутмын амьдралын нэгээхэн хэсгээс өдөр бүр зурахаар шийдсэн байна. Тэрээр өөрийн эрүүл мэнддээ анхаарахаас гадна амттай хоол хийж (цагаан хоолтон), спортоор хичээллэж, өөрийн хайртай нохой Паркерынхаа хамтаар гадуур зугаалах дуртай. Заримдаа түүнд ганцаардах үе байдаг ч энэ нь маш хурдан зүгээр болдог гэнэ.
2
Нохойтойгоо 2-уулахнаа амьдардаг зураач бүсгүйн бүтээл олны анхаарлыг маш ихээр татсан бөгөөд тэрээр маш сонирхолтой, завгүй амьдардаг аж. Тэрээр Инстаграм хуудаснаа 830 мянга гаруй дагагчидтай. Өөрийн цахим хуудаснаа бүсгүй нэг өдрийн амьдралынхаа талаар зургийг оруулдаг. Ингээд бүсгүйн нэг өдрийн амьдралын хэсгээс сонирхвол...
3
Ганцаараа амьдрах үед өөрийн хоббинд цаг зарцуулах боломжтой. Зураг зурах, хөгжим тоглох гэх мэт.
4
Яояо нь Паркертай удаан зугаалах дуртай.
5
Өөртөө зориулж, өөрийнхөө хүссэнээр педикюр хийх нь гайхалтай.
6
Хүссэн цагтаа өглөө, өдөр, орой бэлтгэл хийж болно.
7
Та дуулж чадахгүй байсан ч хэн ч таныг шүүмжлэхгүй.
8
Нохой таныг байгаа чигээр чинь хайрлаж, хэзээ ч хуурахгүй таны үнэнч анд байж чадна.
9
Зөвхөн өөртөө зориулж хоол бэлдэх нь гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг.
10
Үгүй ээ, хэзээ ч уйдахгүй.
11
Гэрээсээ ажиллах байх үед, хүссэн цагт завсарлага авч өөрийгөө эрхлүүлэх боломжтой.
12
Тиймээ, заримдаа уйтгартай байдаг ч энэ нь хүн бүрт тохиолддог зүйл.
13
Хэсэг хугацааны дараа уйтгар гуниг амархан арилна.
14
Ингээд шинэ өдөр эхэллээ.