1
Улс орныхоо эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхийн төлөө амьдралаа зориулсан нь
Тэрбээр 1938 оны 8-р сарын 31-ний өдөр Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод мэндэлжээ. Эх нутагтаа хүнсний мэргэжилтэн хэмээх мэргэжлийн эзэмшин залуу халуун насаа олон мянган хүний хүнсний аюулгүй байдлын төлөө зориулжээ.
2
Жинхэнэ дурлалд нас хамааралгүй
Ажил мэргэжилдээ эзэн болсон түүнийг олон нийт мэддэг байсан ч түүний хувийн амьдрал 2019 он хүртэл нууц хэвээр байв. 2019 онд тэрбээр өөрөөсөө 48 насаар дүү Эстефаниа Паскини хэмээх бүсгүйтэй гэр бүл болох гэж буйгаа олон нийтэд зарлажээ.
Ийнхүү тэд өнгөрсөн жил анхныхаа хүүхдийг өлгийдөн авчээ. Тэд ч хүүхдийнхээ эрүүл мэндэд туйлын анхаарал хандуулж, 2 нас хүртэл нь давс болон чихэртэй бүтээгдэхүүн хэрэглүүлэхгүй байхаар шийдээд буй аж.
Хэдий тэдний амьдрал аз жаргал дүүрэн байгаа ч олон насны зөрүүтэй хосыг шүүмжлэх шүүмж тасрахгүй хэвээр байгаа юм. Тухайлбал саяхан нэгэн сэтгүүлч, “Тэр удахгүй асрамжийн газар нээх биз, хүүтэйгээ хэдий цаг хугацааг өнгөрүүлнэ гэж хүүхэдтэй болдог юм бол?” гэхчилэн шүүмжилжээ.
Энэ бүх шүүмжид тэд “Хүмүүсийн хэл амны бай болж буй асуудал сүүлийн 7 хоног эрчээ авч байна. Мэдээж хүмүүсийн юу гэж ярих талаар бид өмнө нь хэдийн ярилцчихсан байсан. Насныхаа тухайд би өмнө нь бодож үзэж байгаагүй ч хүмүүсийн шүүмж дунд насыг минь их хөндөх болсон тул энэ талаар бодолхийлж байна” хэмээжээ.
Харин түүний гэргий, “Хүмүүс миний эсвэл Албертогийн мэдэхгүй зүйлсийн талаар ярьдаггүй. Мэдээж тэдний ярьж буй бүхэн өмнө нь бидний ярианы сэдэв болж л байсан зүйлс. Найзуудтайгаа хүүхэдтэй болох эсэх тухайгаа ярилцаж байх үед тэд надад одоо биш бол оройтох болно гэж анхааруулж байлаа. Мэдээж асуудлыг бодитоор авч үзвэл тэдний хэлсэн зүйл үнэн. Иймээс л бид хүүхэдтэй болох шийдвэр гаргасан” гэжээ.
Хос хоёр 2021 оны 9-р сарын 17-ны өдөр удаан хүсэн хүлээсэн хүүгээ өлгийдөн авч, Эмилио хэмээн нэр хайрлажээ. Албертогийн хувьд өмнөх гэрлэлтээсээ аль хэдийн нэг хүү, нэг охинтой болж аав болохын баяр баяслыг мэдэрч үзсэн байсан ч өдий насандаа ахин хүүхэдтэй болно гэдэг түүнд яг л анх удаагаа эцэг хүн болж байгаагаа мэдэрч байгаа мэт байсан хэмээн тэрбээр дурсчээ.
Тэрбээр хүүхэдтэй болсон мэдрэмжээ “Олон жилийн өмнө хүүхэдтэй болох үедээ тэдэнтэйгээ хийдэг байсан зүйлсийг өнөөгийн жаалуудтай хийх боломжгүй болжээ. Өнгөрсөнд байсан зүйлс өнөөдөр байхгүй, өнөөдөр байгаа зүйлс өнгөрсөнд мэдээж байгаагүй учраас тэр. Том хүү маань ч дүүтэй болж, түүнтэй хамт тоглож үзэхийг хүсдэг талаараа надад хэлж байсан. Харин охины маань хувьд энэ шийдвэрийг маань хүлээж авахад хүнд байсан байж болох ч зөвшөөрсөн” хэмээжээ.
3
Өндөр наслана гэдэг аливааг ахин оролдож үзэх нэгэн боломж юм.
83 насандаа хүүхэдтэй болно гэдэг хүн бүрийн амьдралд тохиох зүйл биш нь мэдээж биз ээ. Иймээс ч тэрээр эрүүл, эерэг, эрч хүчтэй амьдрал өтөл насандаа ч залуу мэдрэмжийг авсаар байх боломжийг олгодог гэдгийг өөрийн биеэр харуулж явна. Тэрбээр, “Өндөр настангууд хөгжилдөж чадахгүй, хүүхэдтэй болж чадахгүй гэх мэт шалтгаануудаар залуус өндөр настай хүмүүсийг хүндэтгэж дадсан байдаг. Ганц бие хүн хүүхэдтэй болж болох ч өндөр настай бол болохгүй гэх ойлголт орчин цагийн нийгэмд нэгэнт бүрэлдэн тогтоод байгааг бид мэднэ. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт” хэмээжээ.
Албертогийнм хувьд өмнө нь хоёр ч удаа хорт хавдарч тусч, нуруу, мөр, үе мөчний өвчтэй болж, биедээ 30 гаруй гэмтэл авч байсан ч тэрээр тэр бүх бэрхшээлийг даван туулж, бүжгээр хичээллэж, идэвхтэй амьдралаа хадгалж авч үлдсэн аж.
Тэрбээр хэдий 83 насандаа аав болсон ч 105 насалж хүүгээ сургуулиа төгсөхийг харахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. “Хэдийгээр би 30 настай эр шиг байж чадахгүй ч хийж чадах бүхнээ хийх болно. Хүүгээ насанд хүрэхээр нь өгөх гар утас ч би авсан. Түүн дээрээ өөрийгөө чухам юу хийж байгаа талаар дурсамжуудаа хадгалж үлдээх юм” хэмээн Алберто Кормиллот өгүүлжээ.