Уруул томруулах мэс засал хийлгэсэн байх магадлалтай эрэгтэй одууд

Уруул томруулах хагалгааг ихэнхидээ бүсгүйчүүд хийлгэдэг гэх ойлголт бий. Орчин үед уруул томруулах мэс заслыг гоо сайхны бүхий л эмнэлэгт хийлгэх боломжтой болсон бөгөөд таалагдахгүй тохиолдол авахуулж ч болдог. Гэтэл үнэн хэрэгтээ сүүлийн үед бүсгүйчүүд төдийгүй эрчүүд ч энэ төрлийн хагалгааг сонирхох болжээ. Гоо сайхны мэс засалчдын хэлж байгаагаар эрчүүд  Брэд Питт, Хенри Кавилл, Харри Стайлз нар шиг инээмсэглэлтэй болохыг хүсэж байгаа бөгөөд энэ хүсэлтээ биелүүлэх зорилгоор гоо сайхны эмнэлэгт хандах болсон гэнэ.  

Уруул томруулах мэс засал хийлгэсэн байх магадлалтай эрэгтэй одууд

1 Микки Рурк

Олон бүсгүйчүүдийн хайрыг татаж байсан Холливудын алдарт жүжигчин Микки Рурк нэг хэсэг согтууруулах ундаа, хар тамхинд орж танигдахын аргагүй өөрчлөгдөж байсан. Гэхдээ тэр энэ бүхнийг орхиж, өөрийн гадаад төрхөнд анхаарч эхэлсэн бөгөөд спортоор хичээллэж, хэд хэдэн гоо сайхны хагалгаанд ороод амжжээ. Гэвч гоо сайхны хагалгаанд донтож, цагтаа зогсож чадаагүй учир түүний гадаад төрх танигдахын аргагүй өөрчлөгдөж, кинонд төдийлөн дүр авч чадахгүй байгаа гэнэ.

Микки Рурк

2 Валерий Леонтьев

Оросын дуучин Валерий Леонтьевийг гоо сайхны хагалгаанд орсон анхдагч эрчүүдийн тоонд оруулж болно.  Хэдийгээр тэр гоо сайхны хагалгаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч өмнө ба одоо зургийг харьцуулж харахад багагүй өөрчлөлт ажиглагдана.

Валерий Леонтьев

3 Александр Шпак

Уруул томруулах мэс засал нь Александр Шпакын гадаад төрхөндөө өөрчлөлт хийх болсон анхны алхам гэж  хэлж болно. Хэдийгээр Шпакийн бэлгийн чиг хандлага хэвийн ч тэр том уруул, урт хумс, тод нүүр будалт нь түүнийг илүү сайхан харагдуулдаг гэдэгт итгэдэг.

Александр Шпак

4 Брэд Питт

Брэд Питт л гэхэд залуу байхаасаа эхлэж уруулаараа бусдын анхаарлыг татаж эхэлсэн. Гэхдээ түүний шүтэн бишригчид уруулыг нь ямар нэгэн мэс засалд өртөөгүй эсэхэд эргэлзэж байгаа ч хүүхдүүд нь яг л аав шигээ төрхтэй байсан нь энэхүү эргэлзээг арилгасан мэт. Хэдийгээр Питт одоо 60 нас хүрч байгаа ч уруул нь хэлбэрээ алдаагүй байгаа нь түүнийг гоо сайхны эмчилгээ хийлгэдэг болохыг батлаж байгаа биз. Нас ахих тусам уруул хамгийн түрүүнд хэлбэрээ алддаг.

Брэд Питт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()