Тэврэлт удаан байх тусмаа илүү эерэг нөлөөг авчирдаг

2022-04-14, 15:09
1,608

Заримдаа сэтгэл санаагаар унасан, тав тух алдсан, хайр халамжаар дутсан хэн нэгэнд хийж болох хамгийн зөв зүйл бол тэврэлт байх нь бий. Ганцхан тэврэлт таны хайртай, дотны нэгний сэтгэл санааг өргөөд зогсохгүй, эрүүл мэндэд нь ч тустай байдаг ажээ.

Тэврэлт удаан байх тусмаа илүү эерэг нөлөөг авчирдаг

1 Тэврэлт яагаад удаан байх тусмаа илүү эерэг нөлөөтэй байдаг вэ?

Хүмүүс ихэвчлэн нэгнээ маш богино хугацаанд тэвэрдэг. Гэвч тэврэлтийн хугацаа болон хүний биед гарч буй өөрчлөлтүүдийг харьцуулсан судалгаанд удаан тэврэх тусам хүнд илүү эерэг нөлөө гарч байдгийг тогтоожээ. Тус судалгаанд 1 секунд, 5 секунд, 10 секунд тэвэрч дадсан хүмүүс оролцсон бөгөөд 1 хормын тэврэлт хүнд төдийлөн эерэг нөлөө үзүүлдэггүй бол 10 хормын тэврэлт хүнд хамгийн их эерэг нөлөө үзүүлж байсан нь ажиглагджээ. Иймээс хэсэгхэн хугацааг хайртай нэгэндээ зориулж, тэдэндээ дэм өгч байгаарай.

Тэврэлт яагаад удаан байх тусмаа илүү эерэг нөлөөтэй байдаг вэ?

2 Зүрхний эрүүл мэндэд тустай.

АНУ-ын Үндэсний эмнэлзүйн судалгааны төвийн явуулсан судалгаагаар тэврэлт зүрхний эрүүл мэндэд тустайг олж тогтоожээ. Тэд 200 хүнийг 2 хэсэгт хуваан эхний хэсэгт багтсан хүмүүст 10 минутын хугацаатай романтик бичлэг үзүүлж, гар гараасаа барихыг зөвлөсөн бөгөөд үүний дараа 20 секунд тэврэлдүүлжээ. Харин нөгөө хэсэг хүмүүсийг 10 минут чимээгүй суулгасан бөгөөд үүний дараа тэдний зүрхний хэмнэл, цусны даралтыг хэмжиж үзэхэд эхний хэсэг хүмүүсийн зүрх, судасны үзүүлэлтүүд буурч, сэтгэл амарсан байгаа нь ажиглагдсан ажээ.

Зүрхний эрүүл мэндэд тустай.

3 Тэврэлт айдас намжааж, сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг.

Тэврэлт сэтгэлийн түшүүрийг дарж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, айдсаа даван гарахад хүнд тусалж байдаг ажээ. Судалгаагаар ч дээрх таагүй мэдрэмжүүдийг мэдрэх үедээ хүн хэн нэгнээр тэврүүлэх хүсэлтэй болдог тухайгаа тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн хэн нэгний дэргэд байж, тогтмол тэврүүлдэг хүмүүсийн хувьд сэтгэлийн түгшүүр бага байдаг нь ажиглагджээ.

Тэврэлт айдас намжааж, сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг.

4 Тэврэлт өвчин тусах эрсдлийг бууруулна.

Судалгаагаар бусдын дэмжлэг их авдаг, бусдад тэврүүлдэг нэгэн аливаа өвчинд нэрвэгдэх магадлал бага байдаг нь ажиглагджээ. Уг судалгаанд 404 насанд хүрсэн эрүүл хүн оролцсон бөгөөд тэврүүлсний дараа улирлын ханиадны вирусны эсрэг дархлаа сайжирч, өвчлөх магадлал буурч байжээ.

Тэврэлт өвчин тусах эрсдлийг бууруулна.

5 Хүрэхүйн мэдрэмж яагаад чухал вэ?

Хүрэхүй буюу хүний хамгийн энгийн харилцааны хэлбэр хүнд олон төрлийн эерэг нөлөөг үзүүлж байдаг аж. Тухайлбал, ганцаардлыг мэдэрч буй хүнд нэг л зүйл дутуу мэт хоосорсон мэдрэмж их төрдөг. Харин тэрхүү мэдрэмжийг ганц тэврэлт л дүүргэх хүчтэй байдаг ажээ. 40,000 хүнийг хамруулсан судалгаанд хүрэхүй гэсэн үгтэй хамгийн ойр үгсийг “тааламжтай байдал”, “халуун дулаан байдал”, “хайр” гэж сонгожээ.

Хүрэхүйн мэдрэмж яагаад чухал вэ?

6 Өвчин мэдрэг буурна.

Хайртай, дотны хүнийхээ гарыг атгах эсвэл тэдэнд тэврүүлэх үед сэтгэлзүйн хувьд хүн эрүүлжихээс гадна өвчний мэдрэг байдал ч суларч байдаг аж. Судлаачид төрөх өрөөнд хайртай хүнтэйгээ хамтдаа байгаа бүсгүйчүүд харьцангуй бага өвдөлт мэдэрч төрж байгааг судалгаагаар баталжээ.

Өвчин мэдрэг буурна.

7 Тэврэлт эрүүл, аз жаргалтай байхад тусална.

Гэр бүлийн сэтгэлзүйч Виржиниа Сатирын үзэж буйгаар өдөрт 4 удаа тэврэлдэх нь хүний эрүүл мэндэд тустай байдаг бол 8-12 удаа тэврэлдэх нь аз жаргалтай, сэтгэл өөдрөг байхад тусалдаг хэмээжээ.

Тэврэлт эрүүл, аз жаргалтай байхад тусална.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()