1. Маргарита
Энэ бол итали пиццаны сонгодог хувилбар бөгөөд маш нимгэн зуурмаг дээр хамгийн бага орцыг нэмэх явдал юм. Орцонд нь ердөө улаан лооль, моцарелла, базилик, оливын тос багтана. Та энэ пиццаны түүхийг мэдэх үү? Италийн хатан хаан Маргарита Савойскийн төрсөн өдрийн баярын ширээг италийн далбаа хэлбэртэй пиццагаар чимэглэсэн байна. Хатан хаан тогоочдынхоо ур чадварыг үнэлэж энэхүү пиццаг Маргарита хэмээн нэрлэх саналыг гаргажээ. Мэдээж, бүх зүйл хатны тааллаар болсон.
2. Неаполитан
Жинхэнэ неаполитан пиццанд пармезан бяслаг, улаан лооль, орегано, хар хайган загас, оливын тос болон базилик л байдаг. Зарим пиццаны газрууд лаазалсан загас нэмдэг ч энэ нь сонгодог жорноос зөрж байгаа хэрэг болно. Үүнээс гадна жинхэнэ “неаполитан”-ыг модон дээр хийдэг байна.
3. Дөрвөн бяслаг
Энэ бол бяслаганд дуртай хүмүүсийн хувьд жинхэнэ аз жаргал. “Моцарелла, пармезан, фонтин, дор-блю” бяслагийг хослуулан хийж, уг пиццаг өвөрмөц амттай болгодог аж.
4. Капричоза
Пиццаны орцонд артишок, хар чидун, мөөг, улаан лооль болон бяслаг багтана. Энэхүү пицца нь цагаан хоолтнуудад төгс зохицох бөгөөд мөөг болон улаан лоолийн ачаар цадах мэдрэмжийг амархан авна.
5. Сицил
Зузаан суурь, дөрвөлжин хэлбэртэйгээрээ бусад пиццанаас ялгарна. Үндсэн орцонд хар хайрган загас орох бөгөөд бяслагийг сүмснийхээ доор хийдэг.
6. Маринара
Хэдийгээрээ нэрэнд нь далайн сэдэв агуулагдсан байгаа ч үнэндээ энэхүү пиццанд далайн гаралтай бүтээгдэхүүн огт байхгүй. Харин “маринара” гэдэг нь улаан лооль, сонгино, сармис болон амтлагчаар хийсэн сүмс юм.
7. Хавай
Уг пиццаны орцонд хан боргоцой болон гахайн мах багтана. Америкчууд улаан сонгино, ногоон перец нэмдэг.
8. Диабло
Халуун ногоотой зүйл идэх дуртай хүмүүст Калабриягаас гаралтай “Диабло” пицца яг тохирно. Орцонд нь калабрийн халуун чинжүү, моцарелла болон пармезан бяслаг, салями, мөөг багтана.
9. Дөрвөн улирал
Энэхүү пиццаны санаа нэг гамбир дээр өөрийнхөө бүх дуртай зүйлийг багтаахыг хүссэн тогоочоос гаралтай. Тэрээр улаан лооль, далайн гаралтай бүтээгдэхүүн, мөөг болон гахайн махыг пиццандаа оруулахыг хүссэн ч бүгдийг нь холих сонирхолгүй байсан учир гамбираа дөрвөн хэсэгт хуваасан нь жилийн дөрвөн улирал мэт болсон аж.
10. Регина
Хамгийн анх Шинэ Англид үүссэн бөгөөд энэхүү хотод дэлхийд алдартай Regina пиццаны газар нээгдсэн байна. Түүний найрлаганд улаан лооль, моцарелла, мөөг, гахайн мах, орегана болон хар чидун багтдаг.
11. Кальцоне
Уг пиццаны гол онцлог нь тал сар хэлбэртэй, дээгүүрээ битүү байдагт оршино. Рикотта, гахайн мах, мөөг, моцарелла, пармезан болон орегана зэргээр амтлаж хийнэ.
12. Грек
Грек пицца нь зузаан суурьтай байдаг бөгөөд орцонд нь фета бяслаг, чидун, орегано багтана.
13. Чикаго
Чикагогаас гаралтай энэхүү пиццаг өндөр хайруулын тавган дээр хийдэг учир зах нь өндөр байдаг. Сонгодог пиццаны хувьд эхлээд улаан лоолийн сүмс тавьдаг бол энэ пиццанд эхлээд моцарелла, өөрийн дуртай орц, пармезан болон амталсан улаан лоолийн сүмс гэсэн дарааллаар явдаг байна.
14. Бруклин
Хажуу тал нь өндөр зөөлөн байдаг ч, гол хэсэг нь маш нимгэн. Харин орцны хувьд бүх төрлийн мах, хиам, бяслаг, хүнсний ногоо багтана.
15. Кон ле коцце
Далайн гаралтай бүтээгдэхүүнд дуртай хүмүүст яг тохирно. Гол найрлаганд нь дун, яншуй, оливын тос, сармис багтана. Харин уламжлалт бяслаг энэ пиццанд байхгүй.
16. Нью-йорк
Энэхүү америк пицца нь бага даралтаар шардаг учир маш нимгэн, шаржигнасан гурилтай байдаг. Орцонд нь улаан лоолийн сүмс, моцарелла бяслаг л багтана.
17. Карбонара
Карбонара пиццаны бусад пиццанаас ялгарах онцлог нь түүхий өндөг, кремээр хийдэг сүмс байдаг. Үүнээс гадна хоёр төрлийн бяслаг, амтлагч багтана. Ингээд зуурмаган дээрээ шарсан өндөг, гахайн мах тавьдаг.
18. Эмилиана
Нимгэн хэрчсэн итали гахайн мах, шинэхэн руккола, пармезан бяслаг нь жинхэнэ Итали тансаг амтыг танд мэдрүүлэх болно. Үүнээс гадна улаан лоолийн сүмс, моцарелла бяслаг багтана.
19. Тироль
Маш нимгэн гурилтай улаан лоолийн сүмсийг их хэмжээгээр хийсэн шаржигнуур пицца. Орцонд утсан гахайн мах, чидун, пармезан, улаан лооль орно.
20. Пепперони
Энэхүү пиццаны өлгий нутаг нь Италийн хойд хэсэг юм. Салями, итали нимгэн зорсон гахайн мах, моцарелла, улаан лоолийн сүмс энэ пиццаны үндсэн орц байх болно.
21. Цагаан хоолтны пицца
Хамгийн гол нь энэхүү пиццанд үндсэн орц гэж байхгүй бөгөөд бүх төрлийн хүнсний ногоог хольж, дээрээс нь хүссэн бяслагаа цацахад л хангалттай.
22. Мимоза
Дээгүүрээ битүү энэхүү пиццаны суурь хэсэгт цөцгийтэй сүмс түрхэж, дээрээс нь улаан лооль, тахианы мах болон чихэрлэг эрдэнэ шишийг тавина.
23. Ром
Ром пицца нь зузаан гурилтай байх бөгөөд хоёр үе шаттайгаар хийдэг. Эхлээд суурийг нь ямар нэг орцгүй болгож, харин дараа нь өргөст цэцгийн нахиа, хамса загас буюу анчоус болон хэд хэдэн төрлийн бяслагийг тавьж дахин болгоно.
24. Американа
Энэхүү пицца нь уламжлалт итали пиццанаас эрс ялгаатай. Үндсэн орцонд заавал гурван төрлийн мах байх ёстой. Үүнд: хиам, жижиглэсэн мах, шарсан гахай мах, утсан гахайн мах зэргийг ашиглах боломжтой. Үүнээс гадна улаан лоолийн сүмс, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс хүртэл хэрэглэнэ.
25. Папайя
Энэхүү пиццаны үндсэн амтлагч нь цөцгийтэй сүмс байх болно. Харин орцонд нь бууцай, рикотта болон олон төрлийн бяслаг багтана.
26. Вальтеллина
Жинхэнэ итали амтыг мэдрүүлэх пиццаны нэг бөгөөд орцонд нь итали хатаасан үхрийн мах, улаан лоолийн сүмс, улаан лооль, ногоон навчит ургамал болон пармезан багтана.
27. Газрын дундад тэнгисийн пицца
Италичуудын хамгийн дуртай пицца хэдий ч Итали болон Америкчууд өөрсдийн нэр дээр авахын тулд удаан хугацааны туршид тэмцэж байгаа. Орцонд түүхий хүнсний ногоо заавал багтах бөгөөд улаан лооль, амтат чинжүү, хэрээний нүд болон моцарелла бяслагийг заавал хийнэ.
28. Калифорни
Маш нимгэн гурил дээр их хэмжээний орц ордгоороо ялгаатай. Утсан гахайн мах, шарсан тахиа, моцарелла бяслаг, улаан лооль, авокадо болон майонезийг заавал хийдэг байна.
29. Капрезе
Зөөлөн тансаг амттайгаас гадна тод өнгөтэй. Орцны хувьд улаан лооль, хэрчсэн моцарелла бяслаг, чидун багтана. Энэ бүхнийг уламжлалт улаан лоолийн сүмсэн дээр тавина.
30. Примавера
Италийн үндсэн пиццаны нэг бөгөөд олон өнгийн хүнсний ногоо орцонд нь багтдаг учир хаврын улирлыг санагдуулдаг. Ерөнхийдөө “примавера” гэдэг итали хэлэнд “хавар” гэсэн утгыг илэрхийлдэг. Орцонд нь: моцарелла, амтат чинжүү, чили, цуккини, пеперони чинжүү, паприка, сармис, улаан лооль болон орегано багтана.