“ Амьдралыг залуу насны үүднээс авч үзвэл хязгааргүй урт мэт санагдах бол, нас ахих тусам өнгөрсөн үе маш богино санагдана”. Артур Шопенгауэр
Та эрч хүчээр дүүрэн
Энэ их эрч хүчийг дараа хэрэглэнэ гэж хэмнэх, хадгалах боломжгүй учир яг одоо хэрэгцээтэй зүйлст зарцуулаарай. 100 км таны хувьд юу ч биш мэт санагдаж, 2 хоног нойргүй байх нь энгийн зүйл мэт байх хугацаа тийм ч урт биш гэдгийг санах нь зүйтэй. Тиймээс өөрт байгаа эрч хүчийг залуу насандаа зөв зарцуулснаар та өөрийн ирээдүйг бүтээж байна гэсэн үг. Гэхдээ хэдийгээр та эрч хүчээр дүүрэн байсан ч буруу зүйлд энэ эрч хүчээ зарцуулвал амжилтанд хүрэх нь юу л бол. Хаа нэгтээгээс хэрэгжүүлэх гэж олж авсан санаа тань таных бус харин эрч хүч нь таных байх учир энэ хоёрын хооронд зөрчилдөөн үүсэж байна.
“Туршлагагүй байх нь хөгширсөн хойноо хийх боломжгүй зүйлийг залуу насанд хийх боломжийг олгодог”. Жан Дюш
Та одоогоор гүйцэт хувь хүн болж хөгжөөгүй
Өөрөөр хэлбэл, та гүйцэт хувь хүн болж хөгжсөн ч ерөнхийдөө бэхжээгүй байгаа гэсэн үг юм. Хэдийгээр та өөрийн гэсэн үзэл бодолтой хэдий ч энэ үзэл бодлыг амархан өөрчилж болно. Энэ үед бол та өөрийгөө амархан өөрчилж чадна. Өөрийн гадаад төрх, стил, мэдлэг боловсролыг та хүссэн үедээ хялбархан өөрчлөх боломжтой бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээр аялаж мэдлэгийн хүрээгээ тэлсэн ч болно. Сонголт зөвхөн таны гарт байгаа. Хугацаанд нь амжуулахгүй бол ямар нэг зүйлийг өөрчлөх боломжийн хаалга нэг нэгээрээ хаагдана гэдгийг санаарай.
“Залуу нас гэдэг бол амархан эдгэдэг өвчин” Иоганн Гёте
Залуу насанд хариуцлага гэж байхгүй
Хариуцлагагүй байдал гэдэг залуу насны давуу тал гэхэд болно. Дэлхийн бүх улс оронд байдаг “Эрүүгийн хууль” хүртэл залуучуудад хөнгөн ханддаг. Ямар нэгэн тодорхой хариуцлага хүлээгээгүй бол тухайн хүнийг эрх чөлөөтэй гэж дүгнэнэ. Та яг одоо гэнэтийн шийдвэр гаргаж хаа нэг тийш явсан ч ноцтой зүйл тохиолдохгүй. Магадгүй ажлаас тань халж болох ч энэ тийм санаа зовох зүйл биш. Та сарын дотор л шинэ ажил олж чадах биз. Гэрлэх гэж төдийлөн яарах хэрэггүй болов уу. Эхлээд өөрийн хүссэнээр эрх чөлөөтэй сайхан амьдарч гэрлэхэд бэлэн болсон үедээ гэрлэж бат бөх гэр бүлийг бүтээгээрэй.
“Залуу насны ногоон найлзуурыг боох нь ургаж буй модон дээр буй өттэй адил ургалтыг удаашруулдаг” Ричард Шеридан
Та бусдаас өвөрмөц сэтгэдэг
Залуус олон зүйлийг мэдэхгүйгээс гадна бүх зүйлийг тэр бүрчлэн хүлээн авдаггүй учир галзуу санаанууд ихтэй байдаг. Галзуу санаануудаа бодит амдьрал дээр хэрэгжүүлэх нь залуу насанд хийх хамгийн том зүйлийн нэг бөгөөд алдсан ч та нэг алхам урагшилж байгаа хэрэг. Үүнийг туршлага хуримтлуулах гэж нэрлэнэ. Магадгүй энгийн нэгэн саарал өдрүүд таныг хүлээж байна гэж бодох нь аймшигтай санагдаж байвал яг одоо босоод хүссэн зүйлээ хий. Эс тэгвээс уйтгартай саарал өдрүүдийг насан туршдаа харах болно гэдгийг санаарай.
“Төөрөгдөл нь залуу насанд хэрэгтэй зүйл бөгөөд хамгийн гол нь хөгширтлөө төөрөгдөлтэйгөө хамт амьдрах хэрэггүй”. Иоганн Гёте