Та хэвшмэл ойлголт буюу стереотипээр амьдардаг уу?

Дэлхий дээр стереотип буюу хэвшмэл ойлголтоор амьдардаг хүмүүс багагүй байдаг. Зарим тохиолдолд ямар нэгэн юмыг бодож, баримттай шийдвэр гаргахын оронд хэвшмэл ойлголтоор амьдрах нь илүү хялбар. Учир нь та ямар ч биеийн болон оюуны хөдөлмөр хийхгүйгээр бусдад хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болж байгаа юм. Гэхдээ хэвшмэл ойлголт таны хувийн амьдрал, өөртөө итгэх итгэл,бусадтай харилцах харилцаанд их бага хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг мартаж болохгүй. Хэвшмэл ойлголт таны хувь хүний хөгжилд саад учруулахаас гадна бодитоор өөрийн зөв гэсэн шийдвэрийг гаргахад ч нөлөөлнө. Хэрвээ та доорх зарчмыг баримталдаг бол хэвшмэл ойлголтыг бус харин өөрийнхөө үзэл бодлыг илүүд үздэг нэгэн бололтой.

Та хэвшмэл ойлголт буюу стереотипээр амьдардаг уу?

Та азгүйдэл дээрээ тулгуурлаж шийдвэр гаргадаггүй

Өнгөрсөнд та азгүйтэж байсан байж болох юм. Магадгүй та найз бүсгүйдээ хаягдаж, хүмүүс таныг тайвшруулахын тулд хүн бүр л азгүйдэлтэй учирдаг гэж хэлнэ. Хэрвээ та өнгөрсөн азгүйдлээ орхиж чадахгүй тогтмол бодох юм бол та хүнд итгэхээ больж, бүхий л зүйлээс сөрөг талыг хайж, өөрийгөө дарж эхэлнэ. Энэ нь бас л ээлжит азгүйдлийг л авчирна. Тиймээс цор ганц шилдэг арга бол таныг доош нь татаж буй сөрөг зүйлийг орхиж, бодит амьдралтай хөл нийлүүлэн алхах явдал юм. Хэрвээ та өнгөрсөн азгүйдлээ үл тоож шинээр шийдвэр гаргаж чаддаг бол та хэвшмэл ойлголтыг тоодоггүй нэгэн болж байна.

Та сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс айхгүй

Хэвшмэл ойлголтоор амьдардаггүй хүмүүсийн хувьд сэтгэл хөдлөл илэрхийлэх тал дээр танд асуудал тулгарахгүй. Та өөрийн сэтгэл хөдлөлийг бусдад чөлөөтэй илэрхийлж чадах бөгөөд энэ явцдаа бусад хүмүүс миний талаар юу гэж бодох бол гэж огт санаа зовохгүй. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж бүрэн эрх чөлөөг мэдэрснээр та бусдад туслана. Бусад хүмүүс таниас үлгэр дууриалал авч сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь ямар чухал болохыг ойлгох бөгөөд тантай харилцахад хэн нэгэн болж жүжиглэх хэрэггүй болохыг харуулж байгаа юм.

Та тухайн хүнийг таниж мэдэхээс өмнө хүлээлт үүсгэхгүй

Хэн нэгний гадаад төрх, биеэ авч яваа байдал зэргээр нь үнэлэх хэвшмэл ойлголт дэлхий даяар багагүй тархсан байдаг. Гэхдээ энэ төрлийн ойлголт нь аль хэдийн ард хоцорсон учир хэн нэгэнтэй танилцах, анх уулзах үедээ эдгээр хэвшмэл ойлголтуудыг ашиглаж болохгүй.  Хэрвээ та уулзаж буй хүнээ анхны сэтгэгдлээр дүгнэдэггүй бол та хэвшмэл ойлголтыг баримталддаггүй нэгэн гэхэд болно. Тухайн хүнийг өөрийнхөө төсөөлллөөр дүгнэхийн оронд та асуулт асууж тухайн хүнийг бодитоор дүгнэх юм.

Бусад хүмүүс таны талаар боддог бодлыг та таамагладаггүй

Хэрвээ та хэвшмэл ойлголтыг баримталдаггүй бол та бусад хүмүүсээс өөрийнхөө талаар шууд асуух болно. Тантай харьцаж буй хэн нэгний харилцаа өөрчлөгдөх үед та асуудлын шийдвэрийг олох гэж хичээх бөгөөд ихэнхидээ энэ нь тухайн хүний сэтгэл санааны байдал таагүй байгаатай холбоотой байдаг.

Та хүссэн зүйлээ хийдэг

Эргэн тойрны хүмүүс юу ярихаас үл хамаарч та бүх зүйлийг өөрийн хүссэнээр хийдэг. Гэхдээ таны үг, үйлдэл хэн нэгэнд сөрөг үр дагавартай байгаа бол та мэдээж дахин нэг тунгааж бодно. Бусад хүмүүс таны талаар юу гэж бодох нь танд огт хамаагүй. Таны хувьд танд хайртай, таныг хүндэлдэг хүмүүс таныг байгаа чигээр нь хүлээж авна гэдэгт бат итгэлтэй байдаг. Өөрийнхөө хүссэнээр амьдарч, хүссэн зүйлээ хийх нь таныг эрч хүчээр цэнэглэж өгдөг. Та өөрийнхөө хувьд сайн, муу зүйлийг ялгаж чаддаг бөгөөд энэ нь бусдын үзэл бодолтой зөрчилдөж байсан ч төдийлөн анхаарал хандуулдаггүй.

Та бусдын үг, үйлдэлд оноо өгдөггүй

Хэрвээ та бусдын үг үйлдэлд оноо өгч сураагүй бол та хэвшсэн ойлголтоор амьдардаггүй гэсэн үг.  Таны хувьд бусад хүмүүсийн хийж байгаа зүйлс тийм ч сонин санагддаггүй бөгөөд таниас санал асуух хүртэл та чимээгүй л сууна. Таниас зөвлөгөө хүсээгүй байхад бусдын хэрэгт хошуу дүрэх нь таны амьдралын хэв маягт огт  тохирохгүй. Үүнээс гадна та бусдын шийдвэрт хүлээцтэй ханддаг. Хэрвээ тухайн хүний хийж байгаа зүйл, гаргаж байгаа шийдвэр нь бусдад сөрөг нөлөөлөхгүй л бол та түүнийг дэмжих, эсвэл ядаж л саад болохгүй. Хүн бүр өөрийн гэсэн сонголт, үзэл бодолтой бөгөөд энэ бүгдийг хэн ч дүгнэх ёсгүй гэдгийг та мэднэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()