Одон орон судлал хэрхэн үүссэн бэ?

Хүн төрөлхтөн тэнгэр ширтэж эхэлсэн тэр цагаас хойш сансрын эрхэсүүдийг ажиглаж, харь ертөнцийн үзэгдлүүдийг судлах болсон билээ. Технологийн хөгжил өндөр түвшинд хүрээд буй энэ үед сансар судлалын ажиглалтын төвүүд 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж од, эрхэсийг ажиглаж байна. Тэд ихэвчлэн харагдах орчин хязгаарлагдахгүй уул, толгодын оройд байгуулагдсан байдгийг бид бүхэн хэдийн мэдэх биз ээ.

Одон орон судлал хэрхэн үүссэн бэ?

1 Үүсэл, хөгжил

Эрт цаг хүмүүс маш энгийн байдлаар од эрхэсийг ажигладаг байсан ажээ. Дэлхий дээрх хамгийн эртний одон орны ажиглалтын цэгүүд өдгөө Мексик, Перу, Хятад, Энэтхэг, Персийн булангийн бүс нутгаар их олддог.

Үүсэл, хөгжил

2 Стоунхэнж

Лондон хотын ойролцоо орших Стоунхэнж бол хамгийн алдартай эртний одон орны ажиглалтын цэгүүдийн нэг билээ. Чулуун зэсвгийн үед хамаарах энэ байгууламжид хүмүүс шашны зан үйл хийх, одон орон ажиглах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг хийдэг байсан түүхтэй. Судлаачид анх Стоунхэнжийг шашны зан үйл хийдэг байсан газар хэмээн таамаглаж байсан ч тодорхой орон зайн дараалалтай тавьсан байсныг ажиглаж, одон орны төв байсныг тогтоож байжээ.

Селтик гаралтай тэдгээр шашны мяндагтнууд одон орны тухай ерөнхий мэдлэгтэйгээс гадна, манай гарагийн хэмжээ, од эрхэсийн үзэгдлүүдийн талаар ойлголттой байсан нь одоо ч судлаачдын сонирхлыг ихээр татдаг. Зарим нь тэднийг Стоунхэнжийг байгуулсан харийнхнаас энэ мэдлэгийг өвлөн авсан ч гэж таамаглах нь бий.

Тэгвэл Стоунхэнжтэй дүйцэхүйц эртний нэгэн байгууламж Армен улсын нутагт байдаг нь 15-р зууны үед хамаарах Самаркандын аварга хавтан чулуу юм. Тухайн цагийн одон оронч Улугбекын байгуулсан энэ газар нь тухайн үедээ хамгийн дэвшилтэт аргыг ашиглаж байсан гэдэг. Тэд аварга том хавтан чулууны тусламжтайгаар сансрын биетүүдийн хэмжээг тогтоож байсан түүх бий.

Стоунхэнж

3 Орчин цагийн ажиглалтын төвүүд

Орчин цагийн хамгийн анхны ажиглалтын төв Египетийн Александр хотод сүндэрлэж байв. Хоёрдугаар Птолеми хааны зарилгаар баригдсан уг төвд Аристаркус, Геминус, Аристилус гэх мэт алдартай эрдэмтэд ажиллаж байсан гэдэг. Тухайлбал, энэ төвд Аристаркус анх зэс таваг хэлбэртэй хэрэгслийг ашиглан өдөр, шөнө тэнцэх үзэгдлийг судалж, нарны байрлалыг тодорхойлж байсан баримт бий.

Харин Европ тивд анхны сансар судлалын төвүүд телексоп зохион бүтээгдсэн 17-р зууны үеэс эхлэн дэлгэрсэн байдаг. 1667 онд Францын Парис хотноо анхны сансар судлалын хүрээлэн нээгдсэн бол орчин цагийн хамгийн алдартай төвүүдийн нэг болох Лондон хотын Грийнвич Рояаль хүрээлэн 1975 онд үүд хаалгаа нээж байжээ. Өдгөө дэлхий даяар нийт 500 гаруй одон орны ажиглалт, судалгааны төвүүд үйл ажиллагаа явуулж байна.

Орчин цагийн ажиглалтын төвүүд

4 Одон орны ажиглалтын төвүүд хэрхэн ажилладаг вэ?

Орчин цагийн одон орны томоохон дуран авайнууд цилиндр эсвэл олон талст хэлбэртэй байх болсон ба байгууламжийн оройг нээгдэх боломжтой бөмбөгөр хэлбэртэйгээр тохижуулсан байдаг ажээ. Түүнчлэн радио дохио илрүүлэх чадамжтай радио телескопыг ч мөн хэрэглэж од эрхэсийг ажигладаг байна.

Эдгээр байгууламжууд нь гэрлийн бохирдоос ангид байх үүднээс хотоос гадуур, үзэгдэх орчин хязгаарладахгүй уул, толгодын оройд өндөрлөг газарт байрлана. Одон орны судалгааны төвийг байгуулахдаа мөн орчны үүлшилтийн түвшинг харгалзан үзэж газраа сонгодог аж.

Одон орны ажиглалтын төвүүд хэрхэн ажилладаг вэ?

5 Хүн төрөлхтөн чухам юуг судалж байна вэ?

Хүн төрөлхтөн дэлхийгээс нар эсвэл ойролцоох гараг эрхэсийг судлах гэсэн багахан хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн гадаргуу дээрээс харийн биетээс гаралтай хэт ягаан туяа, гамма туяа, хэт улаан туяа зэргийг тогтоох боломжгүй байдаг тул задгай сансарт хиймэл дагуул хөөргөж судалгаа явуулдаг билээ. Түүнчлэн хүн төрөлхтөн сансарт дуран авай хөөргөх замаар харь ертөнцийг илүү ойроос судлах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Хүн төрөлхтөн чухам юуг судалж байна вэ?

6 Хүн төрөлхтөн чухам хэрхэн алсын одод, гарагуудын мэдээллийг цуглуулдаг вэ?

Хэт улаан туяа

Өдгөө алсын эрхэсүүдээс хэт улаан туяаг задгай сансраас судалж, дэлхий рүү мэдээллээ тогтмол илгээж буй ажээ. Анх энэ төрлийн судалгааны аппаратыг 1983 онд АНУ болон Европын хамтарсан судалгааны баг IRAS төслийн хүрээнд сансарт хөөргөж байжээ.

Хэт ягаан туяа

Озоны давхарга гадаад ертөнцөөс ирж буй хэт ягаан туяаг өөртөө шингээж авдаг тул энэ төрлийн туяаны судалгааг задгай сансраас хийж байна.

Рентген туяа

Рентген туяагаар дамжуулан эрдэмтэд гадаад сансарт чухам юу болж өрнөж буйг олж мэддэг ажээ. Дэлхийн агаар мандлын дээд хэсэг болон задгай сансарт рентген туяа ашиглан судалгаа явуулдаг.

Гамма туяа

Рентген туяатай ижил төрлийн судалгааг гамма туяаны тусламжтайгаар явуулдаг. Гэхдээ эрдэмтэд энэ туяаг ашиглан атомын цөм дэх үзэгдлүүдийг нарийн судалдаг аж.

Ийнхүү эрдэмтэд сансар огторгуйг судалж, гадаад ертөнцөд чухам ямар үзэгдэл болж буйг олж мэдэх нь эх дэлхийн үүсэл, хөгжил болоод бүтцийг танин мэдэхэд ч чухал нөлөө үзээж байгаа билээ.

Хүн төрөлхтөн чухам хэрхэн алсын одод, гарагуудын мэдээллийг цуглуулдаг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()