Энэ хавар жийнсэн өмдийг хэрхэн загварлаг өмсөх вэ?

Жийнсэн өмдийг хүн бүр л өмсдөг гэхэд буруудахгүй. Хамгийн гол нь өөрийн бие галбирт тохируулан, зөв, сонирхолтойгоор өмсөх хэрэгтэй болов уу.  Ингээд бид энэ хавар жийнсэн өмдийг хэрхэн загварлаг өмсөх боломжтой болохыг одуудын хувцаслалтаас жишээ болгож танилцуулъя.

Энэ хавар жийнсэн өмдийг хэрхэн загварлаг өмсөх вэ?

Загварлаг эмэгтэй хүн бүр өндөр суудалтай, элдэв гоёл чимэглэлгүй жийнстэй байх хэрэгтэй.  Энэ нь хоолойтой цамц, футболка, ноосон цамцтай төгс зохицно. Харин илүү ажил хэрэгч харагдахыг хүсэж байвал пиджак, эрэгтэй цамц, хантаазтай хослуулах боломжтой.

2000-аад оны үеийн өмдний шуумгийг нь дээш эргүүлж өмсөх моод эргэн ирсэн байна. Тухайн үед холливудын алдартнууд болох Кэмерон Диас, Кейт Мосс, Жонни Депп нар энэ төрлийн хувцаслалтыг илүүд үздэг байжээ. Ихэнхидээ өндөр өсгийттэй өмсөх үед илүү ганган харагдах ч намхан гуталтай өмссөн ч болно. Сүүлийн үед Виктория Бэкхем, Марк Жейкобс, Жонатан Андерсон нар шуумгийг нь эргүүлсэн өмдтэй харагдах болсон.

Гутлан дотроо өмднийхөө шуумгийг хийх нь тийм ч муухай зүйл биш. Хамгийн гол нь гутлаа л зөв сонгох хэрэгтэй. Нимгэн хоолойтой цамц, хантааз болон оверсайз пиджакийг хослуулан өмссөнөөр илүү загварлаг харагдах боломжтой.

Жийнсэн өмд заавал цэнхэр өнгөтэй байх албагүй. Хэдийгээр цагаан жийнсэн өмд илүү арчилгаа шаардах ч таныг жинхэнэ загварын хатан хаан мэт харагдуулна.  Энэ төрлийн жийнс нь 70-аад онд газар авч байсан бөгөөд ажил хэрэгч цамц, хээ угалзтай болон тод өнгийн ноосон цамц, том гуталтай төгс зохицно.

Үүнээс гадна энэ улирал урд талдаа оёдолтой жийнс загварын ертөнцөд хүч түрэн орж байна.  Хэдийгээр анх харахад өдөр тутамд зохицохгүй мэт санагдавч үнэн хэрэгтээ тийм биш. Энэ төрлийн жийнс нь хөлийг илүү урт харагдуулж, бэлхүүсийг тодотгож өгдөг.

Үрэлттэй болон ирмэгээрээ уранхай жийнс нь бага зэрэг бүдүүлэг харагдах учир классик, нэг өнгийн цамцтай хослуулах нь зүйтэй. Энэ нь галбирыг тэгш хэмтэй харагдуулна.

Хөл хүнд Рианна бүсгүйн хувцаслалт олныг гайхшралд автуулсаар. Хэрвээ та гуталныхаа урт үдээсийг яахаа мэдэхгүй байгаа бол Рианнагаас жишээ авч жийнснийхээ дээгүүр уяарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()