1
Бумба
Эвтэйхэн нөхөр. Тэр хэт эерэг үзэлтэй. Гэвч ямар нэгэн зорилго, тэмүүлэлгүй байдаг бөгөөд ямар нэг зүйлийг хийхдээ хий дэмий л баахан шуугиан дэгдээдэг ч гараас нь юу ч гардаггүй гэхэд болно. Нөгөө талаас, хэрвээ түүнийг оролдохгүй, хэзээ ч биелэх боломжгүй мөрөөдөл, зорилгыг нь тодорхойлоход саад болохгүй бол тэр юу ч хэлэхгүй мөрөөрөө нэгэн.
2
Загас
Шаардлага өндөртэй нөхөр. Тэр үргэлж гал халуун бэлгийн харилцаа, халуун хоол хүсэх бөгөөд ерөнхийдөө тогтмол ээж дээрээ очих нууцхан хүсэлтэй байна. Хэрвээ та загасны ордны залууг нөхрөөрөө сонгосон бол түүний халамжтай эх байж бүх талаар нь туслаж дэмжих шаардлагатай тулгарна.
3
Хонь
Төгс нөхөр. Хэдийгээр тэр нэлээд замбараагүй, бохир нэгэн боловч тэр энэ дэлхийн хамгийн төгс эхнэртэй гэдэгтээ итгэлтэй байдаг учир энэ талаар хүн бүрт ярьдаг. Эхнэрээ магтдаг залууд дургүй хүн гэж юу байхав.
4
Үхэр
Ахуйч нөхөр. Тэр хайрт эхнэр, хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулах бөгөөд таныг хэзээ ч хуурахгүй. Бүх орлогоо гэртээ авчирч, хүүхдүүддээ амттан авчрах дуртай. Үнэнч, сайхан сэтгэлтэй, заримдаа тэвчихийн аргагүй уйтгартай нэгэн болдог.
5
Ихэр
Шредингерийн нөхөр. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй нэгэн гэхэд болно. Заримдаа тэр хөгжилтэй нэгэн байх бол заримдаа уйтгартай болж хувирдаг. Энэ бол ерөнхийдөө ихрийн ордныхны зан шүү дээ. Гэхдээ тэр таны нөхөр байгаа цагт та хэзээ ч уйдахгүй.
6
Мэлхий
Үлгэр жишээ нөхөр. Нэгдүгээрт, тэр бүлийнхээ төлөө төвөгшөөхгүй зүтгэдэг бөгөөд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарал хандуулж, гэрийн ажил хийхээс татгалздаггүй. Хоёрдугаарт, тэр эхнэртээ маш хайртай бөгөөд түүнийг үргэлж хүндэлж, халамжилдаг. Гэхдээ энэ нь зөвхөн олны нүдэн дээр л болж өнгөрдөг. Харин гэртээ ирмэгцээ буйдан дээрээ хэвтэж, шар айраг ууж, зурагтаа асаагад төмс болж хувирна.
7
Арслан
Тэтгэгч нөхөр. Тэр эхнэрээ яг л хүүхэд мэт халамжилж, түүнд бэлэг бэлэглэхээс гадна ямар нэг шалтгаанаар явахыг хүсэхгүй байгаа газар руу нь хөтлөж, аргадаж авч явдаг. Гэхдээ энэ тохиолдолд түүнийг тогтмол сайшааж магтах хэрэгтэй. Эс тэгвээс тэр хатсан цэцэг шиг л гундах болно.
8
Охин
Заагч багш. “Энэ тэнэг надгүйгээр шууд үхнэ” гэсэн ойлголтоор тэр тантай гэрлэсэн байж болох юм. Тиймээс насан эцэслэх хүртлээ таныг хүмүүжүүлж, өрөвдөх бөгөөд өөрийгөө сайн үйл хийсэн гэж үргэлж бодох болно. Хэдийгээр тэр өрөвдөх сэтгэлээр тантай гэрлэсэн ч та хоёрын гэрлэлт удаан хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байж болно.
9
Жинлүүр
Романтик нөхөр. Тэр тантай хэдэн ч жил амьдарсан романтик байдлаа алдахгүй бөгөөд танд үргэлж хайраа илэрхийлж, цэцэг бэлэглэж, оронд чинь кофе авчирч, ямар ч шалтгаангүйгээр таныг гайхшруулах болно. Гэвч хоолоо идсэнийхээ дараа аяга тавгаа угааж сурах нь юу л бол.
10
Хилэнц
Дарангуйлагч нөхөр. Таны нөхрийн амьдралд ердөө л 2 санал байх болно. Нэгдүгээрт, түүний санал, хоёрдугаарт буруу санал. Түүний хувьд эхнэрийнхэн санаа бодол ерөнхийдөө үргэлж л буруу мэт санагдах болно. Үнэндээ заавал зөв бодолтой байх хэрэггүй бөгөөд хамгийн гол нь өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ зөв илэрхийлэх нь чухал. Ерөнхийдөө зөвхөн түүний бодол, санаа л зөв байна гэсэн үг.
11
Нум
Универсал нөхөр. Тэрээр бүх тал дээр төгс байх болно. Романтик, харилцахад хялбар, гайхалтай амраг, төгс эцэг гэх мэт. Гэхдээ тэр таныг араар тавих магадлал өндөртэй. Тэр маш амархан уйддаг нэгэн учир гэрлэхийнхээ өмнө түүний пасспортыг үзэж, хэд дэхь эхнэр нь вэ гэдгээ шалгаарай. Хэрвээ тамга байхгүй бол санаа зоволтгүй гэрлэж болно.
12
Матар
Итгэлтэй нөхөр. Мэдээж, хэрвээ та Матрын ордны залууг өөрийн нөхөр болгож чадвал шүү дээ. Учир нь түүнийг нөхрөө болгох гэдэг амаргүй давааны нэг юм. Ингээд азаар та түүнийг заяаны ханиа болгож чадсан бол та хувийн супер баатартай боллоо гэсэн үг. Тэр тогтвортой, итгэлтэй, найдвартай хүн.