Бүх барилгууд нь нурж унахын ирмэг дээр буй Бразилын Сантос хот

Дэлхий дээрх бүхий л амьтдын дундаас хүний дасан зохицох чадвар хамгийн өндөр нь гэгддэг. Тэгвэл нурж унахын ирмэг дээр ирсэн орон сууцны барилгууд дотор олон жилийн турш амьдарч буй Бразилын Сантос хотын иргэд үүний нэгэн жишээ болжээ. Тус хотын өндөр барилгууд бүгд шахуу хазайлт өгсөн нь энгийн нүдэнд илт харагдах боловч тэдгээрийн дотор амьдарч буй хүмүүсийн зориг зүрх бүр ч илүү гайхалтай.

Бүх барилгууд нь нурж унахын ирмэг дээр буй Бразилын Сантос хот

Нэг хотын бүхий л өндөр барилгууд юунаас болж ийм аюулд орсон хэрэг вэ? Сантос хотын төв дэх орон сууцны хорооллыг анх босгож байх үед орон нутгийн бүтээн байгуулалтын газрууд зөвхөн тооны араас хөөцөлдөж, өндөр барилга барих стандартыг бүрэн умартсанаас болжээ. Ийнхүү тэдгээр орон сууцнуудыг орчин үеийн стандарт болох 50 метрийн гүнд бус ердөө 4-5 метрийн гүнд суурийг нь цутгасан байна. Мөн тус бүсийн хөрсөн доор 30 метрийн гүнд шавар давхрагатай байдаг нь үүнд нэрмээс болжээ. 

Уг ноцтой алдааг мэргэжилтнүүд илрүүлэх үед бүх зүйл засагдахаас нэгэнт оройтсон байлаа. Хэт нимгэн суурь нь хоорондоо ойр ойрхон зайтай өндөр барилгуудын жинг даахаа больж эхэлснээр хотын 100 гаруй орон сууц янз бүрийн өнцгөөр хазайлт өгсөн байна. 

Хэдэн жилийн өмнө эрх баригчид дорвитой арга хэмжээ авахаар шийдэж, хамгийн эхлээд Nuncio Malzoni нэртэй нэгэн хотхоны барилгыг нураасан ч зардал нь 1.5 сая долларыг давжээ. Зөвхөн ганц барилгыг нураахад ийм их зардал гарсан тул ийнхүү бусдыг нь хазгай чигээр нь орхихоос өөр аргагүй болсон аж.

Эрт орой хэзээ нэгэн цагт аюул тохиолдох нь ойлгомжтой боловч орон сууцнуудын ихэнх оршин суугчид тэндээ амьдарсан хэвээр байгаа гэнэ. 

Гэрийн тавилга нь байнга гулсах, шалан дээр тавьсан зүйлс өнхрөх зэрэг асуудлуудад тэд дасаад удаж байгаа бөгөөд тэр ч байтугай өөрсдийн амьдралын хэв маягийн тухай наргиан хийх дуртай гэнэ.

Гэхдээ тэдэнд тулгардаг хамгийн том асуудал гэвэл үнэтэй авсан байраа хичнээн хямдруулаад ч зарахад тун хэцүү байдаг аж. Харваас хазгай орон сууцанд амьдрах хүсэлтэй хүн цөөхөн байдаг нь ойлгомжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()