Агуу Сфинксийг яг хэзээ, ямар зорилгоор босгосон болохыг Египетчүүд ч өөрсдөө сайн мэддэггүй. Орчин үеийн судалгаагаар тус хөшөөг ойролцоогоор МЭӨ 2500-аад онд, Хафра фараоны хаанчлалын үед босгосон гэж тооцоолжээ.
Гизагийн пирамидууд бүхий бунхант цогцолборын бүсэд орших Сфинксийн хөшөөг нэгэн цул хадыг зорж бүтээсэн бөгөөд илүү гарсан чулуугаар дэргэдэх сүм болон хашааг босгосон гэж эрдэмтэд үздэг. Гэхдээ бүтээн байгуулалтын ажил хэзээ ч дууссангүй, дараагийн долоон зууны турш энэхүү бүс тэр чигтээ хаягджээ.
Нидерландын аялагч Корнелиус де Бройн 1698 онд Сфинксийг дүрсэлсэн нь
Харин МЭӨ 14-р зууны үед 4-р Тутмос фараон Сфинксийг анхааралдаа авсан байна. Тухайн үед бунхант цогцолбор болон Сфинкс бараг бүхэлдээ элсэнд дарагдаж, зөвхөн толгойны орой нь цухуйж байжээ. Домогт өгүүлснээр залуу фараон зүүдэндээ Сфинксийг ухаж гаргах тушаалыг бурхнаас авсан гэдэг. Гэхдээ Тутмосын хувьд хөшөөний зөвхөн урд хөл хүртэл нь ухаж чаджээ. Ил гарсан хөлний дэргэд фараон тэрхүү зүүднийхээ тухай бичсэн гэрэлт хөшөөг босгосон байна.
Сфинкс болон Тутмосын гэрэлт хөшөө 1880-аад онд
Харамсалтай нь Сфинкс элсэнд дарагдсан сүүлийн тохиолдол энэ байсангүй. Хэдэн зууны дараа гэхэд хөшөө дахин цөлийн доор орж, МЭ 1-р зуун хүртэл тэр хэвээрээ оршжээ. Тухайн үед Египетийг эрхшээлдээ оруулаад байсан Ромын эзэнт гүрний төрөөс домогт хаан Нерогийн дурсгалд зориулж Сфинксийг дахин ухаж гаргахаар болжээ. Ромын олон хаад Египетэд очиж, Нил мөрний хөндий дэх түүхийн арвин дурсгалуудын үр шимийг хүртэж болохыг ойлгосон байв. Чухам ийм учраас Ромын эзэнт гүрний оргил үед Египетийн түүхэн олдворуудыг олноор нь Европ руу зөөсөн байдаг. Үүний зэрэгцээ Сфинксийг бүтнээр нь ухан гаргаж, тэр ч байтугай хөшөө рүү очих чулуун шат байрлуулсан байна.
Гэвч Эртний Ромын доройтлын дараа Египет рүү чиглэсэн олны сонирхол бүдгэрч, улмаар Сфинкс дахин элсэнд дарагдаж эхлэв. Энэ удаа алдарт хөшөө дэндүү удаан хугацаанд мартагдаж, дөнгөж 1817 онд малтлага хийсний хүчинд цээжин хэсэг хүртэл нь ил гаргажээ.
Ингээд та бүхэнд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны хөшөөний орчин үеийн түүхийг харуулсан 15 зургийг сонирхуулж байна.
Ихэнх хэсэг нь элсэнд дарагдсан Сфинкс болон пирамидуудын төрхийг харуулсан доорх зургийг 1849 онд буулгажээ.
19-р зууны жараад он хүртэл Сфинкс ийм байдалтай байв.
Сфинкс 1860-аад оны малтлагын үеэр
Харин тус зууны далаад оны сүүлчээр үлдсэн нэг хөл болон Тутмосын гэрэлт хөшөөг ил гаргажээ.
Британийн иргэн Уилльям Таппер гэр бүлээрээ Египетэд хийсэн аяллын үеэрх зураг, 1890-ээд он
Гизагийн бунхант цогцолбор 1905 онд
Египетэд очсон цэргүүд 1920 онд. Сфинксийн хагас нь элсэнд дарагдсан хэвээр байгааг харж болно.
Сфинксийн толгой дээрх нүх рүү орж үзсэн эр, 1925
20-иод оны малтлагын үеэр хөшөөний эх биед асар том цууралт гарсан болохыг илрүүлжээ.
Хөшөөний ар тал дахин сэргээлтийн ажлын дараа
Хөшөөг ухаж гаргах ажил өнгөрсөн зууны 20-иод онд хамгийн эрчимтэй явагджээ.
Гизагийн бүсийн агаараас авсан зураг, 1929
Пирамид руу авирч буй жуулчид, 1930
Хоёрдугаар дайны үеэр хөшөөг бөмбөгдөлтөөс хамгаалахын тулд элстэй шуудайнуудаар хүрээлжээ.
Луис Армстронг 1961 онд эхнэрийн хамт Египет рүү хийсэн аяллынхаа үеэр