Дэлхий дээрх хамгийн эрс тэс уур амьсгалтай газруудын тухай товчхон...

Та өвлийн цагаар өглөө эрт босоод цаг агаар шалгатал гадаа - 20 хэм байсан гэж бодъё. Тэгтэл ердөө 2 минутын дараа агаарын хэм + 7 болж өөрчлөгдөх нь тэр. Ёстой үлгэрт л ингэж гэнэт дулаардаг байх гэж бодож байвал огт тийм биш. Дэлхийн түүхэнд агаарын хэм гэнэт ингэж өөрчлөгдсөн тохиолдол олон байдаг аж. 

Дэлхий дээрх хамгийн эрс тэс уур амьсгалтай газруудын тухай товчхон...

1943 оны 1-р сарын 22-нд АНУ-ын Өмнөд Дакота мужийн Спэрфиш хотод яг ийм зүйл болж, тухайн бүс нутагт хэдхэн минутын дотор 27 хэмээр дулаарсан гэнэ. Хойд Каролина мужийн Сиу-Фоллс дахь Үндэсний цаг уурын албанаас температурын энэхүү огцом хэлбэлзлийн шалтгааныг дараах байдлаар тайлбарлажээ.

Энэхүү ховор үзэгдэл нь тус хот байрладаг Хар толгодын энгэрт хүйтэн болоод дулаан агаар холилдсонтой холбоотой байх боломжтой гэжээ. Аягатай хүйтэн усан дээр халууж ус нэмэх үед ийм үзэгдэл гардаг шүү дээ. Бүрэн холилдож, температур нь тэнцвэржих хүртэл халуун болон хүйтэн ус нэг нэгэндээ бүрэн уусдаггүйн нэгэн адил толгодын энгэрт хуралдсан халуун агаар салхины нөлөөгөөр гэнэт шилжиж хүйтэн агаарыг хөөсөн нь тэр байв. 

Гэхдээ үүнээс ч илүү хэмжээний агаарын хэмийн гэнэтийн өөрчлөлт гарч байжээ.

Нэг газарт 24 цагийн дотор үүссэн температурын хамгийн том өөрчлөлт нь 1972 онд АНУ-ын Монтана мужийн Ломе хотод бүртгэгдсэн байна. Тус хотод 1-р сарын 14-ний өглөөний 9 цагт -47.7 хэм байсан бол 1-р сарын 15-ны өглөөний 8 цаг гэхэд +9.4 хэм буюу температур нь цельсийн +57.2 хэмээр нэмэгдсэн байна.  Америкийн баруун эрэгт үүсдэг "Чиноок" хэмээх хүчтэй салхи тус хотод халуун агаар авчирсан нь гэнэт ингэж дулаарсны шалтгаан болжээ.

Дээр дурдсан рекордууд нь тухайн нутгийн ерөнхий уур амьсгалын хүрээнд бус түр хугацааны цаг агаартай холбоотой үзэгдлүүд юм.

Тэгвэл манай гарагийн хамгийн эрс тэс уур амьсгалтай газар нь ОХУ-ын Якут дахь "хүйтэн туйлын" бүс гэж тооцогддог. Якутын Верхоянск хотод өвлийн улиралд хамгийн багадаа -70 хэм хүйтэрдэг, харин зуны улиралд дээд тал нь + 36.7 хэм хүрч халдаг аж. Энэ нь цельсийн 106.7 хэмийн зөрүү гэсэн үг.

Харин манай орны хамгийн эрс тэс уур амьсгалтай газар бол Завхан аймгийн Тосонцэнгэл сум гэж үздэг. Тус сумын нутагт өвөл нь -53 хэм, зун нь +38 хэм хүртэл температурын зөрүү бүртгэгдэж байжээ.

Тэгвэл манай гарагийн хамгийн тогтуун цаг агаартай газар хаана байдаг юм бол?

1911-1966 он хүртэл Бразилийн эргийн ойролцоох Фернандо де Норонха арал дээр түүхэн дэх хамгийн тогтвортой цаг агаар бүртгэгдсэн аж.

Тус арал дээрх хамгийн хүйтэн температур нь 1913 оны 11-р сарын 17-нд целсьийн + 18.6 хэм, хамгийн өндөр нь 1965 оны 3-р сарын 2-нд + 32 хэм гэж бүртгэгдсэн байна. Тиймээс энэ нь магадгүй манай гариг дээрх хамгийн таатай уур амьсгалтай бүс байж болох юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()