Казахстаны нутаг дахь Оросын эзэмшдэг чухал ач холбогдол бүхий газрууд

ЗХУ задран унасны дараа олон чухал стратегийн обьектууд хуучин бүрэлдэхүүнд нь байсан орнуудын нутаг дэвсгэр дээр үлдсэн юм. Ялангуяа Казахстанд сансрын болоод батлан хамгаалахын хамгийн чухал объектууд байдаг. Өдгөө тэдгээрийг Казахстаны тал ОХУ-д урт хугацаатайгаар түрээслээд байгаа юм. Тиймээс сая болж өнгөрсөн жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлын үеэр ОХУ стратегийн олон чухал барилга байгууламжаа хамгаалах зорилгоор Казахстан руу цэргээ оруулсан гэж хэлж болно. Өнөөдөр та бүхэнд тэдгээрийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Казахстаны нутаг дахь Оросын эзэмшдэг чухал ач холбогдол бүхий газрууд

1 929-р туршилтын нислэгийн төв

Энэхүү пуужин хөөргөх төв нь Орос, Казахстаны хил дээр байрладаг аж. Байгууламжийн ихэнх хэсэг нь Оросын талд, Астрахань мужид хамаардаг боловч пуужингийн туршилтын талбайн зарим хэсгүүд нь баруун Казахстаны хоёр мужид ордог юм.

929-р туршилтын нислэгийн төв нь агаарын болоод сансрын хөлгийн хөгжүүлэлтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас Оросын тал түрээсээр ашигладаг байна. 

929-р туршилтын нислэгийн төв

2 Баруун Казахстаны туршилтын төвүүд

Баруун Казахстан мужийн нутагт Оросын хэд хэдэн туршилт, хэмжилтийн төвүүд байрладаг. Тэдгээрт цэргийн техник, пуужин, сум зэргийг хөгжүүлдэг байна. 

Баруун Казахстаны туршилтын төвүүд

3 Костанай хотын нисэх онгоцны буудал

Тус буудал нь Оросын нисэх хүчний хувьд тун чухал объектод тооцогддог. Эндээс ОХУ болон Казахстан дахь стратегийн ач холбогдол бүхий бусад баазууд руу нислэг үйлддэг учраас тэдгээрийг холбодог тусгай хамгаалалт бүхий цэг гэж ойлгож болно. 

Костанай хотын нисэх онгоцны буудал

4 Балхаш-9

Караганда мужийн Приозерск хотын ойролцоо, Балхаш нуурын эрэг дээр байрладаг Балхаш-9 нь Оросын сансрын хүчний радио инженерийн төв юм. Тус байгууламж нь пуужингийн цохилтоос урьдчилан сэргийлэх нэгдсэн системийн ажиллагааг хангаж, Ази тивийн нутаг дэвсгэрээс баллистик пуужингийн шилжилт хөдөлгөөнийг хянадаг стратегийн чухал обьект аж. 

Балхаш-9

5 Сари-Шаган

"Балхаш 9"-ын хажууд байрладаг Сари-Шаган нь Оросын 10 дахь туршилтын нислэгийн талбай юм. Агаарын довтолгооноос хамгаалах систем, дундын зайн тусгалын баллистик пуужингийн туршилтыг тус талбайд явуулдаг. 

Сари-Шаган

6 Байконур

Байконур нь Оросын хилийн чанад дахь хамгийн чухал стратегийн объект юм. Чухам Байконурын сансрын хөлгийн талбайд Зөвлөлтийн үед сансрын уудамд гарах туршилтууд хийгдэж байсан билээ. Өдгөө ч гэсэн эндээс Орос улс төрөл бүрийн сансрын хөлөг (жишээлбэл Союз) хөөргөдөг байна.

Тэртээ 1994 онд хоёр улсын хооронд тус цогцолборыг ОХУ-ын тал түрээслэх гэрээг байгуулж байсан аж. 2004 онд түрээсийн хугацааг 2050 он хүртэл сунгасан юм. 

Байконур

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()