Дэлхийн 2-р дайны үед Лондонгийн иргэдийг аварсан метроны буудал

Нацист Герман 1940 оны 9-р сараас 1941 оны 5-р сар хүртэл Лондон болон Английн бусад хотуудыг стратегийн бөмбөгдөлт хийсэн байдаг бөгөөд үүнийг "Лондонгийн Блиц" хэмээн нэрлэсэн байдаг. Нацистууд томоохон суурин, үйлдвэр, усан онгоцны зогсоолуудыг онилсоны нөлөөгөөр 40 мянга гаруй энгийн иргэн амиа алдсан байна. Үүний дээр Лондон хотод нэг сая гаруй байшин бүрэн сүйрч, эвдэрсэн юм. Чухамдаа энэ үеэр энгийн иргэд Лондон хотын метроны сүлжээг гол хорогдох байраа болгосон байна. 

Дэлхийн 2-р дайны үед Лондонгийн иргэдийг аварсан метроны буудал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн 1-р дайны үед олон энгийн иргэд тэднийг хоргодох газар болгон ашиглаж байсан ч 1939 онд эрх баригчид зорчигчид болон цэргүүдийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд энгийн иргэдийг буудлуудад хорогдохыг хоригложээ. Нийслэлийн захиргаа дайралтын үеэр өртөөнүүдийн үүд хаалгыг түгжихийг тушаасан ч бөмбөгдөлтийн хоёр дахь долоо хоногт аргагүй болсон тул эрх баригчид арга буюу буудлуудын үүдийг нээхийг тушаажээ. Хүмүүс өдөр бүр метроны буудалд орохын тулд 16:00 цаг хүртэл оочерлон хүлээдэг байв.

9-р сарын сүүлчээр тус хоргодох байрын "эрэлт"-ийн тухай Daily Herald сонинд ингэж бичжээ: “Лондоны метроны буудлууд орой бүр бөмбөгдөлтөөс хорогдох гэсэн хүмүүсээр дүүрдэг болжээ. Тэдний олонх нь буудал дотор хонохын тулд ор дэрний цагаан хэрэглэлээ хүртэл бэлддэг аж. Зарим нь бүр захын хорооллуудаас зорин ирдэг гайхмаар" 

1940 оны 9-р сарын дундуур өдөрт 150,000 орчим хүн метроны буудалд унтдаг байсан ч өвөл, хаврын улиралд тэдний тоо 100,000-аас бага болж буурчээ. Бөмбөгдөлтийн дуу чимээ багатай байсан тул хамгийн гүнд байрлах буудлуудад унтах нь илүү хялбар байсан ч зарим нь тэсрэлтийн улмаас нурж олон хүн амиа алдсан байдаг. 1943 оны 3-р сард Бетнал Грин буудлын яг дээр бөмбөг унаснаас болж 173 хүн, түүний дотор хэд хэдэн хүүхэд үрэгдсэн байна. Мөн 1940 оны 10-р сард Сток Ньюингтон дахь хоргодох байрны дээрээс мөн бөмбөг хаясны улмаас 160 энгийн иргэн газар дээрээ амиа алджээ.

Метроны буудлын хоргодох газар болгон ашиглах үзэгдлийн оргил үе нь 1940 оны 9-р сарын 27-нд тохиосон юм. Тэр өдөр нийт 177,000 хүн буудалд хоргодсон байна. 1940 оны 11-р сард Лондонгийн хүн амын тооллогоос үзвэл оршин суугчдын 4 орчим хувь нь газар доорх болон бусад томоохон хоргодох байранд, 9 хувь нь нийтийн эзэмшил дээрх хоргодох байранд, 27 хувь нь хувийн нуувчид хоргодож байсан гэж тэмдэглэжээ. Эндээс үзвэл хотын оршин суугчдын 60 орчим хувь нь энд тэнд нуугдалгүй гэртээ байсан гэсэн үг юм. 1940 оны 10-р сард олон нийтийн шаардлагын дагуу эрх баригчид 80,000 хүний багтаамж бүхий газар доорхи гүний хоргодох байруудыг шинээр барьж эхлэхээр болсон ч үүний дараахан бөмбөгдөлтийн оргил үе дууссан юм. 1940 оны эцэс гэхэд газар доорх хоргодох байрууд болон хамгаалалтын барилгууд баригдаж дууссан байна. Эрх баригчид тэдгээрт зуух, угаалгын өрөө хүртэл гаргаж өгсөн бөгөөд газар доорх метроны сүлжээгээр хүнс тарааж эхэлсэн аж. Үүний зэрэгцээ хорогдох байрны урд үүссэн оочерийг бууруулах үүднээс тасалбар тараах болов. 

Хорогдох байруудад Британийн Улаан загалмай, Авралын арми гэх мэт сайн дурын байгууллагууд ажиллаж хүмүүст шаардлагатай тусламж үзүүлсэн байна. Метроны буудалд бүгсэн хүмүүс өөрсдийгөө зугаацуулахын тулд концерт, кино, жүжиг хүртэл тавих болсон аж. "Блиц" нь асар их хэмжээний эд материалын хохирол учруулсан ч Британийн ард түмнийг айлгаж чадаагүй, харин бүр эсрэгээрээ улс орноороо нацистуудын эсрэг босох урам зоригийг өгчээ. 

Сүүлдээ иргэд бөмбөгдөлтөд дасч өнөөдрийн довтолгоо өмнөх өдрийнхөөс бага байлаа гэх мэтээр яг цаг агаар шиг хүлээж авах болжээ. Тэр бүү хэл хүмүүс илүү хатуужин амиа хорлох, архидан согтуурах явдал буурсан гэдэг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()