Эргэн "амилж", үзэгчдийг цочирдуулж байсан хамгийн алдартай 8 кино дүр

Зарим тохиолдолд кино студиуд үзэгчдийг татахыг тулд өмнө нь үхсэн дүрийг эргэж амилуулах нь байдаг. Энэхүү үйлдэл нь ерөнхийдөө багагүй шүүмжлэл дагуулдаг ч зарим тохиолдолд эсрэгээрээ олны талархлыг хүлээдэг аж. Ингээд та бүхэнд амжилттайгаар "эргэж ирсэн" дүрүүдийн тухай хүргэе. 

Эргэн "амилж", үзэгчдийг цочирдуулж байсан хамгийн алдартай 8 кино дүр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Карибын тэнгисийн дээрэмчид" киноны Хектор Барбосса - Жүжигчин Жеффри Раш (Geoffrey Rush)

Диснейлэндийн алдартай үзвэрээс санаа авч бүтээсэн энэхүү киног амжилт олно гэж итгэж байсан хүн бараг л байгаагүй. Тиймээс гол баатар Жек Спарроугийн дүрийг Роберт Де Нирод их хэмжээний мөнгө амалан санал болгоход тэрээр татгалзсан хариу өгч байжээ.

Гэвч бүх зүйл санаснаас өөрөөр эргэж, "Карибын тэнгисийн дээрэмчид" бүх цаг үеийн хамгийн амжилттай цуврал кинонуудын нэг болсон билээ.  Ялангуяа Жеффри Рашын дүр олонд таалагдсан учраас эхний кинон дээр нас барсан ч дараагийнх дээр нь амилуулсан байна. 

"Карибын тэнгисийн дээрэмчид" киноны Хектор Барбосса - Жүжигчин Жеффри Раш (Geoffrey Rush)

2 "Кингсмэн: Алтан тойрог" киноны Харри Харт - Жүжигчин Колин Ферт (Colin Firth)

Жүжигчин Колин Фертийн бүтээсэн Харри Харт хэмээх тагнуулчийн дүр үзэгчдэд маш их таалагдсан юм. Тиймээс  "Kingsman" цувралын эхний анги дээр түүний алагдсан явдал олон хүний дургүйцлийг төрүүлжээ. Үүнийг анзаарсан найруулагч нь дараагийн анги буюу "Kingsman: The Golden Circle" дээр буцааж "амилуулсан" байна. 

"Кингсмэн: Алтан тойрог" киноны Харри Харт - Жүжигчин Колин Ферт (Colin Firth)

3 "Галзуу хурд" киноны Хан Лю - Сүн Кан (Song Kang)

"Fast and Furious" цувралын 3-р анги дээр Хан Люгийн дүр нас бардаг юм. Харин 4-өөс 6-р ангиуд дээр түүний өнгөрсөн үеийг харуулдаг тул фенүүдын дунд Ханы дүр ихээхэн нэр хүндтэй болсон байна. Тиймээс үзэгчид  Хан Лиуг "амилуулахыг" шаардаж эхэлсэн бөгөөд продюсерууд ч хүссэнээр нь болгожээ. 

"Галзуу хурд" киноны Хан Лю - Сүн Кан (Song Kang)

4 "Галзуу хурд" киноны Летти Ортиз - Жүжигчин Мишель Родригес

"Fast and Furious 4" дээр Летти Ортизийн дүр мөн амиа алддаг юм. Гэхдээ тэрээр гол дүр болох Доминикийн найз бүсгүй учраас "Fast and Furious 6" дээр эргүүлэн авчирчээ.

"Галзуу хурд" киноны Летти Ортиз - Жүжигчин Мишель Родригес

5 "Хаан ширээний тоглоом" цувралын Жон Снөү - Жүжигчин Кит Харингтон (Kit Harington)

"Game of Thrones" цувралын 5-р улирал дээр Жон Снөүгийн дүр алагдаж дуусдаг билээ. Энэхүү явдал үзэгчдийн зүгээс нэлээд шүүмжлэл хүлээсэн юм. Зарим хүмүүс үзэгчдийг ганцхан цочирдуулах үүднээс ийм юм хийсэн хэмээн зохиолчдыг буруутгаж байв. 

Мөн жүжигчин Кит Харингтон өөрөө 6-р улирал дээр эргэж ирэхгүй гэж хэлсэн нь хүмүүсийн найдварыг үгүй хийсэн юм. Гэсэн хэдий ч эцэст нь Жон Снөү эргэж амилсан бөгөөд цувралыг дуусах хүртэл амьд явж чадсан билээ.

"Хаан ширээний тоглоом" цувралын Жон Снөү - Жүжигчин Кит Харингтон (Kit Harington)

6 "Оддын дайн: Скайуокерын сэргэлт" киноны Палпатин - Жүжигчин Иан МакДиармид (Ian McDiarmid) -

"Оддын дайн"-ы гол эсрэг дүр Палпатин 6-р анги дээр нь шавийнхаа гарт амиа алддаг билээ. Тиймээс фэнүүд түүнийг бүрмөсөн үгүй болсон гэж бодож байсан юм. Тэгтэл 9-р анги дээр тэрээр эргэж ирсэн аж. Чухамдаа энэхүү шийдвэр нь багагүй хүмүүсийн эгдүүцлийг хөдөлгөсөн байдаг. 

"Оддын дайн: Скайуокерын сэргэлт" киноны  Палпатин - Жүжигчин Иан МакДиармид (Ian McDiarmid) -

7 "Бөгжний эзэн" киноны Гэндальф - Жүжигчин Иан Маккеллен (Ian McKellen)

"Бөгжний эзэн" зохиолын хамгийн алдартай дүр болох Гэндальф нь харанхуй ертөнц рүү унаад эргэж амилдаг гэдгийг номыг нь уншсан хүмүүс мэдэж байсан юм. Гэхдээ ганцхан киног нь үзсэн хүмүүсийн хувьд энэ нь багагүй гэнэтийн бэлэг болсон байна. 

"Бөгжний эзэн" киноны Гэндальф - Жүжигчин Иан Маккеллен (Ian McKellen)

8 "Төөрөгсөд" цувралын Жон Локк - Жүжигчин Терри О'Куинн (Terry O'Quinn)

"Lost" цувралын гол баатруудын нэг Жон Локк амиа алдсан нь мөн фенүүдийн дунд шуугиан дэгдээсэн байна. Зарим хүмүүс жүжигчин Терри О'Куинн алдаа гаргасан эсвэл студитэй ам зөрсөн учраас халагдсан хэмээн таамаглаж эхэлсэн юм. 

Гэвч тэрээр удалгүй дахин гарч ирсэн бөгөөд хүмүүс энэ бүхэн зүгээр л үзэгчдийг татах жүжиг байсныг ойлгосон аж. 

"Төөрөгсөд" цувралын Жон Локк - Жүжигчин Терри О'Куинн (Terry O'Quinn)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()