1
Зөв материал
Асуудалтай биеийнхээ хэсгүүдэд нимгэн, сул даавуу, хээ хуар болсон хувцас сонгох хэрэггүй. Нимгэн даавуу нь таны биеийн асуудлыг тодотгож өгнө. Харин хээ хуар нь асуудалтай хэсэгт бусдын анхаарлыг татна. Харин нягт бүтэцтэй, нэг өнгийн, хэлбэрээ алддаггүй даавуутай хувцас нь гэдэс болон нугалааг дарж харагдуулна.
2
Өмдөн дээгүүрээ сул тавих
Өмд эсвэл банзал дээр сул тавьж өмсөх боломжтой хувцсыг сонгоорой. Дээгүүр өмссөн хувцасны тань урт нь асуудалтай хэсгийн төгсгөлд дуусах ёстой гэдгийг мартаж болохгүй.
3
Таарсан хувцас
Бариу хувцас нь төгс галбираа тодотгоход гайхалтай зохицно. Харин нуухыг хүссэн хэсэгтээ бариу хувцас өмсөх хэрэггүй. Тиймээс бие болон хувцасны хооронд бага зэрэг зайтай байхаар хувцас сонгох нь зүйтэй. Асуудалтай хэсэгтээ оверсайз хувцас ч өмсөж болно шүү дээ.
4
Босоо судал
Босоо судал нь таныг илүү туранхай галбирлаг харагдахад тусална. Үүнээс гадна дотуураа нимгэн цамц өмсөөд гадуураа жакет, сул товчгүй цамц, жийнсэн цамц ч өмсөж болно. Энэ нь босоо хэв маяг болж өгч байгаа юм.
5
Асуудалтай хэсгээс бусдын анхаарлыг сарниулах
Асуудалтай хэсгээс бусдын анхаарлыг сарниулж хүзүү, гар гэх мэт биеийнхээ нарийн хэсэгт акцент өгөөрэй. Цамцныхаа дээд талын товчийг тайлах, зүүлт зүүх, ханцуйгаа эргүүлж гарандаа анхаарал татах, бугуйвч зүүх, богино өмд, сонирхолтой гутал өмсөх гэх мэт. Цүнх бусдын анхаарлыг мөн ихээр татдаг учир гэдэс хүртлээ урттай цүнхийг үүрэхгүй байсан нь зохимжтой.
6
Өмд, жийнсний товч
Гадагшаа товойсон товч нь асуудалтай хэсэгт бусдын анхаарлыг татах магадлалтай. Тиймээс гэдсэндээ анхаарал татахгүйн тулд хавтгай товчтой эсвэл хажуу талдаа цахилгаантай хувцсыг сонгосон зөв.
7
Резинтэй өмднөөс татгалзах
Резин нь хуйларч таны гэдсийг илүү том харагдуулах магадлалтай. Үүний оронд гялгар, нягт бүстэй хувцсыг сонгоорой.
8
Хувцсан дээрх зургийг зөв сонгох
Хувцсан дээрх зургийг маш болгоомжтойгоор сонгох хэрэгтэй. Нейтрал буюу үл мэдэгдэх дунд зэргийн хэмжээтэй зураг нь биеийн өөг дарж өгнө. Харин том, тод өнгийн зураг нь бусдын анхаарлыг асуудалтай хэсэгт татна. Мөн босоо зурагтай хувцсыг сонгож илүү туранхай харагдаарай.
Эцэст нь, биеийн асуудалтай хэсгийг хувцаслалтаар засахын тулд та нягт бүтэцтэй даавуу, нейтрал зураг, босоо судалтай хувцас, сул хувцас зэргийг сонгох хэрэгтэй.