Нарны аймагт орж ирсэн анхны гадны биет "Оумуамуа"-г тойрсон нууцууд

2018 онд нэгэн чулуулаг биет манай нарны аймаг дундуур аялж байсныг астрономчид олж илрүүлээд, хүн төрөлхтөнд бүртгэгдсэн анхны "одод хоорондын орон зайн биет" гэж дүгнэсэн юм. Үүнээс хойш тэрхүү биетийг эрдэмтэд харь гаригийн технологиос бүтсэн зүйл, унтарсан сүүлт од, энгийн солир, эсвэл хатуу төлөвт орсон устөрөгчийн бөөгнөрөл гэх мэтээр янз бүрийн таамаглал дэвшүүлсээр иржээ.

Нарны аймагт орж ирсэн анхны гадны биет "Оумуамуа"-г тойрсон нууцууд

2018 онд манай нарны аймгаар дамжин өнгөрсөн урт нарийхан, навчин тамхийг санагдуулам хэлбэртэй тэрхүү биетийг эрдэмтэд "Оумуамуа" гэж нэрлэжээ. Дараа нь ойрын ажиглалтаар түүний хурд нь аажмаар нэмэгдэж байгааг, мөн үл мэдэх хүчинд түлхүүлэх мэт эргэлдэж байгааг тогтоожээ. Тодруулбал тус биет 92 мянган км/цагийн хурдтай хөдөлж байсан тул манай нарны аймгаас гаралтай биет биш болох нь тодорхой байжээ.

Нэг судлаач уг биетийг харь гарагийн тээврийн хэрэгсэл байх боломжтой гэсэн таамгийг дэвшүүлсэн юм. Учир нь "Оумуамуа"-ийн эх бие нь дарвуулт хөлөг онгоц мэт нарны цацрагийн хүчээр хөдөлдөг хэмээн үзжээ. Энэхүү таамгийг Харвардын их сургуулийн астрофизикч Ави Лоеб зэрэг хүмүүс дэмжсэн байна. 

Гэхдээ Чикагогийн их сургуулийн астрофизикч Даррил Селигман тэргүүтэй ихэнх эрдэмтэд Оумуамуа нь сүүлт од мөн бөгөөд хатуу устөрөгчийн тэсрэлтийн нөлөөгөөр тийм хурдтай хөдөлж байгаа гэж үзжээ.

Тэрээр “Оумуамуа бол манай нарны аймагт нэвтрээд буцаж гарсан анхны биет юм. Ерөнхийдөө нарны тойрогт орж ирсэн ямар ч биет татах хүчний нөлөөгөөр нь эндээ үүрд үлддэг. Тус биет нь 400-800 м урттай, 40 м өргөнтэй бөгөөд асар хурдтай нисч байсан учраас сүүлт од гэж тооцсон". гэжээ Гэсэн хэдий ч Оумуамуа сүүлгүй байсны дээр ямар ч хийн ялгаралт бүртгэгдээгүй. Сүүлт одод ихэвчлэн сансрын гүнээс ирдэг бөгөөд наранд ойртож эхлэх үедээ гадаргуу дээрх мөсөн давхарга нь ууршин хий болон хувирч, шатаж буй мөр үлдээдэг нь сүүл болж харагддаг юм. Харин Оумуамуагийн хувьд ийм зүйл огт болоогүй аж.

6-р сарын 9-нд "The Astrophysical Journal Letters" сэтгүүлд Селигман, Йелийн их сургуулийн астрофизикч Грегори Лафлин нар уг биет нь устөрөгчөөс бүрдсэн сүүлт од байсан гэх таамаглалыг дэвшүүлсэн нийтлэлийг хэвлэсэн байна. Ерөнхийдөө устөрөгчийн хоёр атомаас (H2) бүрдсэн хөнгөн молекулууд сансрын хүйтэнд хөлдөж астеройд хэлбэртэй болсон байх бүрэн боломжтой гэнэ. 

Н2-оос бүрдсэн хий нь цельсийн хасах 259.14 хэм буюу үнэмлэхүй тэг хэмд барьцалдаж маш хатуу төлөвт орж хөлддөг. Сансар огторгуйн маш хүйтэн хэсгүүдэд энэ мэтээр "устөрөгчийн мөсөн уулс" аль хэдийн үүссэн гэдгийг Лафлин, Селигман нарын судалгаанд дурджээ. 

Харин Хоанг, Лоеб нарын шинэ нийтлэлд "устөрөгчийн мөсөн уулс"-ын онолыг үгүйсгэсэн байна. Сүүлт одод сансар огторгуйд мөстсөн тоосонцорын ширхэгүүд бөөгнөрч мөргөлдөх үед үүсдэг юм. Удаан хугацаанд мөстсөн зүйлс наалдамхай чанартай болдог шиг дээрх тоосонцорууд хоорондоо барьцалдан нийлж байж сая сүүлт од бүрэлддэг аж. Мөн өмнө нь дурьдсанчлан сүүлт од нь энгийн мөс шиг халуун орчинд шууд хайлдаг. 

Хоанг, Лоеб нар сансар огторгуйн оддын гэрэл хүрч байгаа газарт цельсийн хасах 259.14 хэм хүртэл хүйтрэх боломжгүй, тийм дулаан орчинд устөрөгч шиг дэгдэмтгий хий хөлдөх үндэс байхгүй гэж үзжээ.

Түүнчлэн 800 метр урттай, 167 метр өргөнтэй Оумуамуа шиг том хэмжээтэй устөрөгчийн сүүлт од үүсэх боломж огт байхгүй аж. Хамгийн гол нь устөрөгчийн мөсөн уул үүсдэг газар манай нарны аймгаас дэндүү хол оршдог аж. Хэрвээ тэндээс сүүлт од наашаа хөдөлсөн бол хэдэн зуун сая жилийг зарцуулах шаардлагатай юм. Мэдээж тийм урт зам дундаа шатаж дуусах нь ойлгомжтой. 

Ийнхүү манай нарны аймагт зочилсон энэхүү нууцлаг биетийн үүсэл гарал, яг юунаас бүтсэн болох нь одоогоор нууц хэвээр үлджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()