Канье Уэст хуучин эхнэрийнхээ гэрийн хаяанд нь шинэ байшин худалдаж авчээ

Канье Уэст болон Ким Кардашьян нар хоёр тийш болоод удаагүй байгаа билээ. Энэ хооронд Ким хэд хэдэн хүнтэй нэр холбогдоод амжсан бол Канье эхнэрээсээ салсан гэдэгтэй одоо хүртэл эвлэрэхгүй байгаа бололтой. Учир нь тэрээр өмнөх гэрийнхээ бараг хаяанд нь шинэ байшин авсан гэнэ. 

Канье Уэст хуучин эхнэрийнхээ гэрийн хаяанд нь шинэ байшин худалдаж авчээ

Хос хоёр салаад жил гаруй болж байгаа ч бичиг цаасны асуудлаа өдийг хүртэл шийдэж дуусаагүй байгаа учраас хууль ёсны дагуу эхнэр нөхөр хэвээр байгаа юм. Ямартаа ч энэ зуур тэд хэрхэн аж төрж байгааг хэвлэлийнхэн, фэнүүд нь өдөр алгасалгүй ажиглаж байгаа билээ. 

Кимийн хувьд аль эрт нөхрөөсөө салах хүсэлтэй байснаа илэрхийлсэн бөгөөд шалтаг гармагц нь "хөдөлсөн" гэдгээ нуугаагүй билээ.

Нөхрөөсөө салсны дараа тэрээр Коста Рика руу аялж хэдэн долоо хоногийг тэндээ өнгөрөөсөн юм. Энэ зуур Ким ирээдүйнхээ талаар удтал бодсон байна.

Үүний дараа Ким өөрөөсөө 13 насаар дүү жүжигчин Пит Дэвидсонтой үерхэж эхэлжээ. Насны зөрүүндээ тийм ч их санаа зовоогүй хосууд хэдэн сарын турш олны өмнө хамтдаа гарч ирж байсан юм. 

Зарим хүмүүс Кимийг залуу хархүүгээр зугаа хийж байна гэж бодсон боловч бодит байдал дээр тэдний харилцаа үнэхээр гүнзгийрсэн нь тодорхой байлаа.

Учир нь Пит өнгөрсөн зул сарыг Кардашьяны гэр бүлийнхний хамт өнгөрүүлжээ. 

Эндээс харвал хосууд аль хэдийн ирээдүйгээ хамтдаа төлөвлөөд эхэлсэн бололтой. Гэхдээ энэ бүхэнд Канье саад болох бүрэн боломжтой юм. 

Сэтгэл гутралд өртгөмтгий, хоёр туйлт эмгэгтэй гэх мэт сэтгэлзүйн эрүүл мэндийн тал дээр асуудалтай Канье Уэст эхнэрээ алдсандаа үнэхээр их гутарч байгаа бололтой.

Ялангуяа Ким түүнээс салаад жил ч болоогүй шинэ гэр бүл зохиох гэж байгааг хүлээн зөвшөөрч чадаагүй учраас түүнийг буцааж өөрийн болгохыг хүссэн байх. 

Үүний тулд Канье эхнэртээ өмнөх сайхан мөчүүдээ сануулах үүднээс түүнтэй аль болох ойр байхыг хүсчээ. 

Тиймээс тэрээр Кимийн гэрийн яг харалдаа буюу Лос Анжелесын Хидден Хиллс хэмээх тансаг хороололд үнэтэй харш худалдаж авчээ. 

Канье шинэ байшингаа авахын тулд 4.5 сая ам.доллар зарцуулсан байна. Тэрээр хуучин эхнэр болон хүүхдүүдээ харахыг хүсвэл хэд алхаад л хүрэх боломжтой аж. 

Мөн шинэ байшин нь 5 өрөө, 2 угаалгын өрөөтэй гэхээр бусад хүмүүсийн хувьд үнэхээр тансаг мэт санагдаж магадгүй. Гэхдээ Канье шиг чинээлэг, дээрээс нь хэтэрсэн тансаг хэрэглээтэй хүнд энэ нь бараг л тагз гэсэн үг. Мөн тэрээр өөр хүнд энэ байшинг алдахгүйн тулд үндсэн үнэ дээр нь нэмж 500 мянган ам.доллар төлсөн ажээ.

Кардашьяны хувьд энэ бүхэн түүнд үнэхээр хэцүү санагдаж байж магадгүй. Канье ярилцлага өгөх бүртээ гэр бүлээ буцааж авахаас нааш санаа нь амрахгүй гэж байгаа нь энэхүү таамгийг баталж байна. 

Өмнө нь Канье бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлаж орон гэргүйчүүдэд тусална гэж байсан ч хардах сэтгэл нь дийлсэн бололтой. 

Гэхдээ энэ бүхэн нь үр дүнгээ өгч гэр бүлтэйгээ эргэж нийлэх эсэх нь эргэлзээтэй хэвээр байгааг дурдах хэрэгтэй. Учир нь сүүлийн саруудад хуучин хосууд ам муруйх нь өмнөхөөсөө ч элбэг болсныг ойрын хүмүүс нь мэдээлсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()