1
Ачааны хөлөг онгоцны ахмад (АНУ) - Жилд 120 мянган ам.доллар
Энэ жил Суэцийн сувагт хөндөлсөн гацаж, дэлхийн худалдааг хэдэн өдөр зогсоодог хөлөг онгоцыг санаж байна уу? Дэлхий даяараа тэрхүү ачааны онгоцны ахмадын тэнэгийг гайхан шоолж байсан билээ. Гэхдээ ийм ажил хийдэг хүмүүс хэнд ч гологдохооргүй буюу 120 мянган ам.долларын цалин жилд авдаг байна. Үнэн хэрэгтээ дээрх тоо нь дундаж үнэлгээ бөгөөд зарим тохиолдолд 150 мянган ам.доллар ч авах боломжтой аж. АНУ-ын ачааны хөлөг онгоцны баг 6 сарыг далайд өнгөрүүлээд хөлсөө авдаг учраас үлдсэн 6 сараа гэртээ тааваараа өнгөрүүлдэг гэнэ.
2
Мужаан (Австрали) - жилд 117 мянган ам.доллар
Австралийн амьжиргааны өртөг өндөр хэдий ч хамгийн бага цалин нь хүртэл юугаар ч дутахгүй амьдрахад хангалттай хүрдэг гэнэ. Жишээлбэл мужаан л гэхэд жилд дор хаяж 117 мянган ам.доллар олдог аж. Амины орон сууц тус оронд дунджаар 300 мянган ам.долларын үнэ хүрдэг гэхээр ямар их орлоготой болох нь харагдана.
3
Хог ангилах үйлдвэрийн ажилчин (АНУ) - жилд 70 мянган ам.доллар
Бага байхад биднийг хичээлээ сайн хийхгүй бол хог түүдэг болно шүү хэмээн айлгадаг байсан билээ. Тэгвэл зарим орон, тэр дундаа АНУ-д хог түүж ялгадаг хүмүүсийг муугүй ирээдүй хүлээдэг байна. Дамжлага дээрх хогийг дахин боловсруулагдах, боловсруулагдахгүй гэдгээр нь ялгадаг хүмүүс жилдээ дунджаар 70 мянган ам.долларын цалин авдаг бөгөөд энэ нь тус улсын дундаж цалингаас харьцангүй өндөр тоо юм.
4
Багш (Их Британи) - жилд 42 мянган ам.доллар
Хамгийн чухал мэргэжлүүдийн нэг хэдий ч багш нарын орлогын хэмжээ манайд дэндүү бага байдаг. Эсрэгээрээ Их Британид шинэ багш нарын цалин 30 мянгаас эхлэдэг бөгөөд жил бүр нэмэгдсээр 42 мянган ам.доллар хүрдэг байна.
5
Нохой салхилуулагч (АНУ) - жилийн 70 мянган ам.доллар
Тус орны ихэнх иргэд завгүй байдаг учраас нохойгоо өдөр бүр салхилуулж чаддаггүй. Тиймээс мэргэжлийн салхилуулагч нар хаа ч эрэлттэй байдаг юм. Нэг нохойг салхилуулахад боломжийн үнэтэй байдаг ч олныг зэрэг "аргалах" юм бол багагүй хэмжээний мөнгө олох боломжтой болдог. Туршлагатай нэг нь бүр жилдээ 70-80 мянган ам.доллар олдог аж.
6
Борлуулалтын менежер (Сингапур) - жилд 45 мянган ам.доллар
Борлуулалтын менежер гэдэг орчин үеийн хамгийн түгээмэл мэргэжил болжээ. Ер нь ажилдаа сайн менежерүүд хаана ч гэсэн багагүй мөнгө олж чадна. Гэхдээ Сингапурт л жинхэнэ борлуулалтын менежерүүд байдаг бөгөөд тэд жилд дунджаар 45 мянган ам.доллар олдог байна.
7
Сэтгүүлч (Япон) - жилд 70 мянган ам.доллар
Япончуудын хувьд сэтгүүлч хүн иргэдийн үзэл шууд нөлөөлдөг гэдгийг ойлгодог учраас энэ төрлийн мэргэжлийг үнэлж чаддаг байна. Тиймээс Япон сэтгүүлч нар харьцангүй өндөр буюу дунджаар 70 мянган ам.долларын цалин авдаг гэнэ.
8
Цэвэрлэгч (Герман) - жилд 33 мянган ам.доллар
Хичээлдээ муу хүүхдүүдийг "сүрдүүлэх" аргуудын нэг нь цэвэрлэгчийн мэргэжил билээ.
Үнэхээр ч манайх шиг орнуудад үүнээс бага цалинтай ажил гэж бараг байхгүй. Германд цэвэрлэгч мөн тийм ч хүндтэй мэргэжил биш, гэхдээ цалингийн хувьд хэнд ч гологдохооргүй юм.
Цэвэрлэгчийн цалин еврогоор тооцвол жилд дунджаар 33 мянган ам.доллар буюу нэг цаг нь 14,9 еврогийн үнэлгээтэй байдаг аж.