Шоуны од бүсгүй өөрийн унгасаа савлан зарж, долоо хоногт 45 мянган доллар олжээ

"Зарах нэг тэнэг байхад авах 10 тэнэг байдаг" гэгчээр өөрийн хийж байгаадаа нухацтай хандвал ямар ч аргаар хамаагүй мөнгө олох боломжтой аж. Өмнө нь интернетийн од Белле Дельфин өөрийн биеэ угаасан усаа зарсан, жүжигчин Гвинет Пэлтроу өөрийн бэлэг эрхтний үнэртэй лаа үйлдвэрлэх болсон зэрэг итгэхэд хэцүү мэдээллүүд гарсан ч бүгд үнэн болох нь батлагдсан билээ. Гэтэл хамгийн сүүлд өөрийн биеийн хийгээ савлаж зардаг нэгэн бүсгүй гарч иржээ.

Шоуны од бүсгүй өөрийн унгасаа савлан зарж, долоо хоногт 45 мянган доллар олжээ

"90 Day Fiancé" хэмээх реалити шоунд оролцон олонд танигдсан 31 настай Америк бүсгүй Стефани Матто өөрийн унгасыг шилэн саванд хийж зарах бизнесийн санаа сэджээ.

Тэрээр энэ наймаагаараа ганцхан долоо хоногийн дотор 45 мянган ам.долларын орлого олсноос харвал түүний "хий" үнэхээр эрэлттэй байгаа нь мэдээж. 

Стефани энэхүү бизнесийнхээ талаар 260 мянган дагагчтай инстаграм хуудас дээр хуваалцсаны зэрэгцээ ТикТок дээр хийсэн бичлэгийг нь 6.6 сая хүн үзжээ. Тус бичлэг дээр тэрээр шош, бялуу, чанасан өндөг, тараг, заримдаа уурагтай коктейль зэргийг хэрэглэж, гэдсээ хэрхэн хийгээр дүүргэдэг болохоо тайлбарлажээ.

Тэрээр унгасаа жижигхэн шилэнд "савлаж", гоё харагдуулах үүднээс цэцгийн дэлбээ нэмж хийгээд илгээдэг аж. Үнэр нь тэрхүү дэлбээнүүдээс хоёр хоногийн турш гарахгүй гэдгийг бүсгүй баталжээ.

Одоогийн байдлаар Стефани шил тус бүрийг 50 хувь хямдруулж, 1000 доллараар зарж байгаа гэнэ. Түүнийг бизнесээ танилцуулсан даруйд 20 хүн шууд захиалсан бөгөөд одоогоор нийт 175 шилийг зарсан байгаа аж.

Сүүлийн саруудад насанд хүрэгчдэд зориулсан нийгмийн сүлжээнүүдээр дамжуулан ер бусын сонирхолтой худалдан авагчдыг олж чадсан тул тэрээр энэ шийдвэрийг гаргажээ.

Тэрээр энэ тухай "Над руу хэд хэдэн эрчүүд мессеж ирүүлж миний дотуур хувцас, үс, ванны усыг маань хүртэл авах санал тавьсан. Эндээс би ийм этгээд сонирхолтой цөөнх болсон хүмүүс байдаг гэдгийг олж мэдсэн юм. Ялангуяа унгас сонирхдог хүмүүс үнэхээр цөөн байдаг. Гэхдээ нэг талаасаа энэ бүхэн үнэхээр хөгжилтэйн дээр миний зарж буй унгастай шил бараг л дурсгалын зүйл болсон" гэж ярьсан байна. 

Мөн тэрээр "Их зүтгэл гаргах шаардлагагүй. Хэнд ч хор хүргэхгүй бүх зүйл хууль ёсны бизнес юм чинь үүнд буруу зүйл юу ч байхгүй." гэж зөвлөжээ. 

Гэхдээ хүмүүс түүний ажлыг ихэвчлэн хошигнолын маягаар хүлээж авсан бөгөөд "Би нөхөртөө ийм нандин зүйлээ үнэгүй өгч байсан байна" гэх мэтийн сэтгэгдэл үлдээжээ. 

Дашрамд дурдахад Стефани энэхүү хачирхалтай бизнесээ улам өргөжүүлж, насанд хүрэгчдэд зориулсан Unfiltrd хэмээх сайтыг нээсэн байна. Тэрхүү сайт нь дээрхтэй адил гаж, ер бусын аргуудаар мөнгө олох хүсэлтэй хүмүүст нээлттэй аж.

Мөн тэрээр өөрийг нь шүүмжилсэн хүмүүст хандаж "Миний бүтээгдэхүүн хэт үнэтэй байна гэж байгаа хүмүүс өөрийгөө миний оронд тавиад үзээрэй. Байнга ижилхэн хоол идэж, өдөрт хэд хэдэн удаа унгах ямар хэцүү гэж санана" хэмээжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()