Америк бүсгүй эмнэлэг хүрэх замдаа жолоочгүй "Тесла" машин дотор амаржиж чаджээ

Тэрбумтан Элон Маскийн хамгийн алдартай бүтээл болох Tesla-ийн цахилгаан хөдөлгүүрт автомашинууд үргэлж сонирхолтой үйл явдлын "гол баатар" болж байдаг. Ялангуяа Tesla-ийн салшгүй нэг хэсэг болох автомат жолоодлогын горимтой холбоотой сайн болон саар зүйлс байнга гарах болсон. Жишээлбэл нэгэн жолооч машинаа автомат жолоодлого дээр нь тавиад, зорчигчтойгоо секс хийж байгаад цагдаад баригдаж байв. Харин саяхан бас нэгэн сонирхолтой үйл явдал тохиолдсон нь АНУ-ын Филадельфи хотын оршин суугч бүсгүй энэхүү технологийн дэвшлийн ачаар замд явахдаа аюулгүй амаржиж чадсан байна.

Америк бүсгүй эмнэлэг хүрэх замдаа жолоочгүй "Тесла" машин дотор амаржиж чаджээ

Гэхдээ энэ нь ямар нэг рекорд тогтоох, эсвэл олны анхаарлыг оролдлого биш ажээ. 33 настай Юиран Шерри (Yiran Sherry) болон түүний нөхөр Китинг нар өглөө эрт 3 настай том хүүгээ цэцэрлэг рүү нь хүргэж байхдаа түгжрэлд оржээ. Энэ хугацаанд бие давхар бүсгүй маань өвдөлт өгч, ус нь гарч эхэлсэн байна.

Бүсгүйг яаралтай төрөх эмнэлэг рүү аваачих хэрэгтэй байсан ч замын түгжрэл их байсан тул энэ нь боломжгүй болжээ. Китинг эхнэрээ төрөхөөс өмнө эмнэлэгт очиж амжихгүйгээ ойлгож, “Tesla” машиныхаа салонд хүүхдээ эх барьж авах хариуцлагатай шийдвэрийг гаргасан байна. 

Ингээд Юираны нөхөр автомат жолоодлогын горимыг асааж, болгоомжтой байх үүднээс жолооны хүрд дээр зөвхөн гараа тавиад, бусдаар бүхий л анхаарлаа эхнэртээ хандуулжээ.

“Шерри миний гарыг маш чанга атгаж байсан болохоор гарыг маань хугалах нь гэж бодсон” хэмээн Киттинг ярьжээ. Гэхдээ Киттингийн хувьд замын нөхцөл байдалд анхаарал хандуулах боломж огт гараагүй гэнэ. Азаар автомат жолоодлого замын түгжрэл дунд гайхалтай ажиллаж байсан бөгөөд жолоочийн шаардлага огт гараагүй аж.

Тэд эмнэлгийн үүдэнд ирэхэд хүүхэд аль хэдийн төрсөн байжээ. Китинг энэ тухайгаа тэрхүү эмнэлэгт урьдчилж мэдэгдсэн байсан учир эмч нар цаг алдалгүй гарч ирж, шинэхэн төрсөн нярайн хүйг машин дотор тайрсан байна.

Ийнхүү бүх зүйл сайнаар төгсөж, тэд бяцхан охинтой болжээ. Хосууд охиндоо "Тесла" машинаа бэлгэдэж Тесс гэх нэрийг өгөх гэж байсан ч бодлоо өөрчилжээ.

Бяцхан гүнжид Мейв Лили гэх нэрийг өгсөн байна. Мөн хосууд Элон Маск болон Tesla компанид яаралтай үед аминд орсон шинэлэг санаа гаргасанд нь талархал илэрхийлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()