Эх дэлхийд "арилшгүй сорви” үлдээсэн хамгийн том 10 солирын тогоо

Өдгөө агаар мандалд орж ирээд шатаж дууслаа хэмээн мэдээгээр олонтаа харагддаг биетүүдээс эхлээд 10 км хүртэлх диаметртэй аварга том харийн биет дэлхийг мөргөж аймшигт сүйрэл авчирч байсан түүх олон бий. Тухайн солир эсвэл толир нь хэмжээний хувьд жижиг байвал агаар мандалд замхран үгүй болох магадлал өндөр боловч том хэмжээний биет нэгэнт дэлхий рүү чиглэн ирсэн үед хүн ам сийрэг бүс нутагт унахыг хүсэн залбирахаас өөр арга үгүй ажээ. 

Эх дэлхийд "арилшгүй сорви” үлдээсэн хамгийн том 10 солирын тогоо

1 Тунгусын солир

1908 оны тэр өдөр Сибирьт чухам ямар биет унасан нь одоо ч нууцлаг хэвээр үлдсэн билээ. Тухайн харийн биет унасан гэгддэг газраас судлаачид ямар нэгэн харийн биетийн ул мөр юу ч олоогүй нь бүр ч гайхалтай хэрэг гэдэг нь гарцаагүй.

Судлаачдын үзэж буйгаар 50-100 орчим метрийн диаметр бүхий галт бөмбөг дэлхийг асар хүчтэй мөргөх үед ойр ормын 80 сая гаруй модод булгарч, 2000 м2 тайга бүрэн сүйдсэн гэдэг. Тэсрэлтийн хүч асар их байсан тул тэсрэлтийн гол цэгээс даруй 800 км алсад ч хүчтэй нүргэлэх чимээ сонсогдож, 60 км радиуст байх бүх байшингийн цонх хагарч, хэдэн мянган цаа буга болон бусад зэрлэг амьтад хорогдон үлэмж хэмжээний сүйрэл дагуулсан түүхтэй. Түүнчлэн цаа буга хариулж явсан малчин ч амиа алдсан баримт бий.

Тунгусын солир

2 Госсес-Блаффын тогоо

Австрали тивд орших 14 км диаметртэй солирын мөргөлтөөс үүдэн бий болсон энэхүү тогоог одоогоос 130 сая жилийн өмнө үүссэн гэж судаачид үздэг. Мөн энэхүү тогоог бүрэлдүүлэх газрын хөрсөнд үүссэн атираат уулсын өндөр 180 метрт хүрдэг байна.

Госсес-Блаффын тогоо

3 Мистаниний тогоо

Канадын Лабрадор мужийн Митаниний тогоог одоогоос 38 сая жилийн өмнө дэлхийн гадаргыг маш хурц өнцгөөр мөргөсөн солироос үүдэлтэй үүссэн гэж таамагладаг ажээ. Тус тогооны диаметр хамгийн өргөн хэсэгтээ 17 км хүрэх бөгөөд хожим солирын тогоонд ус тогтож Мистанин нуурыг үүсгэсэн байдаг.

Мистаниний тогоо

4 Аризонагийн тогоо

АНУ-ын Аризона мужийн Уинслоу хотоос ердөө 30 км зайд “Чөтгөрийн хавцал” хэмээн алдаршсан солирын тогоо бий.

Аризонагийн тогоо

Энэхүү тогоог 50,000 жилийн настай хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд 50 метрийн диаметртэй, 300,000 тонн жинтэй биет дэлхийтэй мөргөлдөх үед үүссэн гэж таамагладаг аж. Аризонагийн тогооны диаметр 1219 метр бол гүн нь 229 метр байдаг. Тогооны амсар хэсгийн газрын хөрс газраас даруй 46 метр өргөгдөн тогтсон байна.

5 Босумтви тогоо

Африкийн Гана улсын нутагт орших Босумтви тогоо нь өдгөөгөөс 1,07 сая жилийн тэртээ 500 метрийн диаметр бүхий харийн биеттэй мөргөлдсөний улмаас үүссэн ажээ. Тус тогооны диаметр нь 80 км хүрэх бол гүн нь 80 орчим метр байдаг. Хүчтэй мөргөлдөөний дараа үүссэн тогоонд аажмаар ус хуримтлагдан тунарч цутгалгүй нуур үүссэн байдаг байна.

Босумтви тогоо

6 Цэвэр усны тогоо

Канадын Кебек мужийн Цэвэр усны тогоог одоогоос 209 сая жилийн өмнө үүссэн хэмээн тооцоолсон байдаг. Дээр дурдсан солирын тогоонуудын нэгэн адил өдгөө ус тогтон нуур үүсгэсэн байдаг аж.

Баруун талын тогооны өргөн 36 км хүртэл сунаж тогтсон бол зүүн талын тогооны диаметр 26 км хүрдэг. Зэргэлдээ үүссэн хоёр тогоог эрдэмтэд татах хүчний нөлөөгөөр хоорондоо наалдсан хоёр сансрын биед дэлхийтэй мөргөлдөх үед үүссэн хэмээн таамаглал дэвшүүлсэн байдаг.

Цэвэр усны тогоо

7 Маникуаган тогоо

201 сая орчим жилийн настай, 5 км диамтер бүхий сансрын биеттэй мөргөлдөж үүссэн бас нэгэн солирын тогоо Канадын Кебек мужид оршино.

Маникуаган тогоо

Тус тогооны диаметр анх 100 км орчим байсан гэсэн тооцоолол байдаг бөгөөд хөрсний гулгалт гэх мэт шалтгаануудаас үүдэлтэйгээр багассаар 71 км болоод буй ажээ. Өдгөө тус тогоонд Маникуаган нуур бүрэлдсэн тогтсон байна.

8 Садбюри тогоо

Канад улсад унасан ээлжит нэгэн аварга биет Онтарио мужийг 1.85 сая жилийн өмнө оносон нь өдгөө 248 км диаметр бүхий асар том тогоог үлдээсэн юм. Тэрхүү сансрын биетийн хэмжээг 10 км орчим өргөнтэй байсан гэж судлаачид үздэг.

Садбюри тогоо

9 Вредефорт тогоо

Өмнөд Африкын Йоханнесбург хотоос 120 км зайд орших Вредефорт тогоог эрдэмтэд 2 тэрбум орчим жилийн настай гэж тооцсон байдаг. 250 км өргөнтэй том тогоог үлдээсэн солирын хэмжээг тэд 10 км диаметртэй байсан хэмээн үздэг.

Вредефорт тогоо

10 Чиксулубийн тогоо

Мексикийн Юкатаны хойгийн Чиксулубийн тогоог өдгөөгөөс 65 сая жилийн өмнө 10 км диаметртэй солир мөргөж үүсгэсэн аж. Үүний улмаас 17-20 км гүн асар том тогоо үүссэн хэмээн таамагладаг бөгөөд өдгөө 180 км диаметр бүхий асар том “сорви” эх дэлхийн гадаргад үлдсэн байдаг билээ.

Уг мөргөлдөөний улмаас 50-100 метрийн өндөртэй асар том давалгаа үүсч, цунами болон хувирч, дэлбэрэлтээс үүдэлтэй цаг уур огцом дулаарч, асар их тоосонцор агаар мандалд ялгарснаар дэлхийд ирэх нарны туяа ч хязгаарлагдмал болсон гэж үздэг. Түүнчлэн энэхүү мөргөлдөөний үеэр дэлхий дээрх үлэг гүрвэлүүдийн ноёрхол дуусгавар болсон хэмээн тэмдэглэсэн байдаг билээ.

Чиксулубийн тогоо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()