Өмнөд Африкт зөвхөн ачааны чингэлгүүдээр орон сууцны хотхон босгожээ

2021-12-22, 19:00
3,414

"Drivelines Studios" нэртэй орон сууцны хотхоны төслийг Итали-Америкийн архитектурын LOT-EK студи Өмнөд Африкын Йоханнесбург хотын бизнес дүүрэгт 2017 онд хийж гүйцэтгэжээ

Өмнөд Африкт зөвхөн ачааны чингэлгүүдээр орон сууцны хотхон босгожээ

Чингэлэгээр хийсэн энэхүү хотхон манай орон шиг эрс тэс уур амьсгалтай нутагт зохимжгүй боловч Өмнөд Африкын чийглэг, дулаан уур амьсгалтай орчинд тун ч тухтай сууц болсон ажээ.

Тус бүр нь 7 давхар хоёр блок орон сууцнаас бүрдэх энэхүү хотхон нь нийт 6968 м2 талбайг эзлэн орших бөгөөд 140 ширхэг хуучин, хоорондоо ижилхэн чингэлгүүдийг давхарлан угсарч босгожээ. Өмнө нь барилгын талбай болгон ашиглахад гологдож байсан V хэлбэрийн хоосон газар дээр хотхоныг барьсан аж.

Хотхоны нэг блок нь зөвхөн цэнхэр өнгийн, хоёр дахь нь зөвхөн ногоон өнгийн чингэлгээр хийгдсэн бөгөөд чингэлэг бүрийг хооронд нь сайтар бэхэлж, орчин үеийн технологид нийцсэн дулаалга хийж, хүн амьдрахад таатай орчин бүрдүүлжээ.

Угсралтын ажил гүйцэтгэж дууссаны дараа чингэлэгүүдэд диагональ зүсэлт хийн цонх гаргаснаар байгалийн гэрэл, агаар чөлөөтэй нэвтэрдэг болгожээ. Мөн лифт, шат гаргах зэрэг нэмэлт зүйлсийг хийж гүйцэтгэсэн байна.

Цонхны зүсэлт хийхдээ тэд геометрийн тэгш хэмтэй дүрс үүсгэсэн нь туйлын өвөрмөц харагдах ажээ. Хотхон нүүрэн талаасаа ингэж харагдах бол цаад талд нь олон шат, лифтний зай, тагтнууд бий. Оршин суугчид нийтийн эзэмшлийн задгай тагтаар дамжин байр хооронд явах боломжийг бүрдүүлсэн байна. Тус хотхоны нэг давхарт дэлгүүр, худалдааны төв ажиллахаар төлөвлөгджээ.

Орон сууц дотроо зочны өрөө, гал тогооны өрөө, ариун цэврийн өрөөтэй, маш зөв зохион байгуулалттайн дээр метал дээвэр нь аж үйлдвэрийн интерьер дизайныг өөрийн эрхгүй санагдуулах ажээ. Түүнчлэн модон шал, цулгуй цагаан өнгийн хана нь ая тухтай амьдрах боломжийг олгосон байна. Мөн хоёр блокны дунд оршин суугчид салхилж, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, усан сан зэргийг шийдэж өгчээ.

Тус хотхонд 28-56 м2 талбайтай байрнууд худалдаалагдах аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()